ЦЕГ: Охид нэгнээ зодсон хэрэг 2 долоо хоногийн өмнө болсон

Хуучирсан мэдээ: 2024.02.20-нд нийтлэгдсэн

ЦЕГ: Охид нэгнээ зодсон хэрэг 2 долоо хоногийн өмнө болсон

ЦЕГ: Охид нэгнээ зодсон хэрэг 2 долоо хоногийн өмнө болсон

Өчигдөр цахим хуудаст охид нэгийгээ зодож буй бичлэг нийтлэгдсэн. Тус хэргийг шалгаж байгаа эсэх талаар Цагдаагийн ерөнхий газраас тодрууллаа.

ЦЕГ-аас өгч байгаа мэдээллээр, өсвөр насны хүүхдүүдэд холбогдох бичлэг дээрх хэргийг шалгаж байна. Урьдчилсан байдлаар энэ сарын 8-ны өдөр Баянгол дүүрэгт тус асуудал болсон бөгөөд хохирогч охиныг үе тэнгийн 3-4 охин зодсон байж болзошгүй байна.

Баянгол дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэст гомдол мэдээллийн бүртгэлд авч, шалгаж байна.

Шалгалтын ажил дуусаагүй учир бусад мэдээллийг өгөх боломжгүй. Бусдын нэр хүндэд халдсан бичлэг, мэдээллийг цахим хуудаст түгээхгүй байх, өсвөр насны хүүхдүүдтэйгээ эцэг эх, асран хамгаалагчид нь сайн ярилцдаг байхыг зөвлөж байна гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж