Ж.Батсуурь: “Камаз” 40 км газар 10 цаг явж, айлыг яндангаар нь олж байна

Ж.Батсуурь: “Камаз” 40 км газар 10 цаг явж, айлыг яндангаар нь олж байна

Ж.Батсуурь: “Камаз” 40 км газар 10 цаг явж, айлыг яндангаар нь олж байна

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр /2024.02.20/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.


УИХ-ын гишүүн Ж.БАТСУУРЬ:

-Хөдөөд цагаан сар болоогүй. Нөхцөл байдал маш хүнд байна. Өглөө нь гаргасан зам өдөр нь дарагддаг, өдөр гаргасан зам орой нь дарагддаг. Шилэн зуд, төмөр зуд, түүхэнд байгаагүй зуд нүүрлэсэн.

Телевизийн мэдээ өчигдөр үзлээ. Улсын хэмжээнд 670 мянга гаруй толгой мал хорогдлоо гэж ичихгүй худлаа ярьж байна. Зөвхөн Сзхбаатар аймагт гэхэд 1,2 сая толгой мал хорогдоод байна. 2023 оны тавдугаар сарын гамшгаар бүх төл байхгүй болсон. Нэг аймагт 1,2 сая мал үхчихээд байхад “Шилэн зуд болж байна, 670 мянга гаруй мал хорогдлоо. Тийм учраас манай зургаан сайд гурван бүсэд ажиллаж байна” гэж матрын нулимс унагаад байгаа.

Зудын бүсэд ажил хийдэг хүмүүс нь очихгүй байна.

Мэнэнгийн тал нутагт өнөөдөр Монголын бүх адуу байна, ихэнх үхрүүд очсон байна. Хөл толгойгоо алдсан байна. Дөрвөн сарын өмнө бид энэ газар хээрийн штаб байгуулаад өгөөч гэж хүссэн, шийдээгүй. Чаддагаараа хэдэн гэр бариад, эмч аваачсан ч хүн,  хүч нь хүрэхгүй байна. Шийдье гэвэл Засгийн газарт байлдааны тэрэг хэдэн арваараа байна. Камаз машин 40 км-т 10 цаг явж байна. Айлыг яндангаар нь олж байна.

Өвөлжилт хүндэрхээр байна гэдэг асуудлыг бид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд орсон анхны цаснаас л эхэлж хэлсэн. Ардчилсан намынхан ярьж л байдаг юм, улстөржиж л байдаг юм гээд эрх баригчид нохой хуцсаны чинээ тоогоогүй.

Одоо хэзээ мөдгүй амьсгаагаа хураах гэж байгаа малд хивэг очоод яах юм. Хэрвээ тэр үед нэг, нэг урал машин аваачиж өгөөд, байгаа нөөц тэжээл дэх өвсөө өгчихсөн бол өнөөдөр ийм их хохирол амсахааргүй байсан.

Эрх баригчид телевизүүдийг бүгдийг худалдан авсан байна. “Ногоон автобус чинь хуучин байна” гэхэд “Шив шинэ байна” гэж тархи угаасан шиг зүйлийг зудан дээр ярьж байна.

Одоо яаралтай УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлаж, Засгийн газарт яаралтай мөнгө төгрөг шийдэж өгөх шаардлагатай. Үхсэн мал босохгүй, одоо хүнээ аврах ажиллагаа л явуулах шаардлага байна. Малчид түлэх түлээ, идэх хоолгүй болсон. Үзүүлэх эмчдээ очиж чадахгүй байна.

Халуун намраар хүний энгэр заам засч өгөөд нисдэг тэргээр яваад байсан Шадар сайд хаана явна. Нисдэг тэргээр эмч нар очиж яагаад малчдын даралтыг үзэж өгөхгүй байгаа юм.

Бид малчдаа өр зээлээс гаргах, зээлийг нь тэглэх зэрэг хуулийн төсөл санаачлан УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.189.183

Зуун аймгууд тэр дотроо Сухбаатар маш хунд зудтай бн гэтэл дарга нар аль гайгуй бг аймгуудруу явж одон тараагаад явах юм еренхийлэгч еренхий сайд нар еерсдее нутгийн хумуус бж нутагтаа очиж нехцел байдалтай танилцаж туслаж дэмжихгуй байгаа нь хачирхалтай юмаа С Батболд баян Моннис гэсэн баячууд Сухбаатар сум чинь малгуй болоод байгаа шуу

Avatar

Нэргүй 2024-02-20 202.131.240.147

Өвөл жил бүр болдог. Зундаа ангайгаад зугаалаад явж байхын оронд хадлан тэжээлээ сайн бэлдээд авсан бол ингэж хохирогчийн дүрд тоглогчид олшрохгүй байсан байх. Угаасаа л манайхан өвөл болохгүй юм шиг л байдаг шдээ зун. Тэгээд өвөл болохоор л гэнэт өвөл болсон юм шиг утаагаач ярина цас зудаач ярина. Огт өмнөх жилээсээ өөрчлөгддөггүй насс. Одоо энэ хэдэн бэлтгэлээ хангаагүй малчдын зуданд нэрвэгдэж байгаа байдал дээр улс төрчид нь сонгуулийн тоглолт хийгээд эхэлчихсэн. Хөөрхөн ч юм шиг

Avatar

ХАНДЛАГА ба ОЮУН САНАА .... 2024-02-20 203.98.76.4

Монголд Нийгмийн УХАМСАРГҮЙ Хэсэг нь "Улс Надад юу хийж өгөх вэ ? Улс намайг Гоё амьдруулах ёстой" гэж амьдардаг бол УХАМСАРТАЙ хэсэг нь мөн л "Улс намайг гоё амьдруулах ёстой" гэж хэлэхий сацуу бүхнийг ШҮҮМЖИЛЖ, Аялж үзсэн Америк, Ёпонтойгоо харьцуулж бүгдийг миална…

Avatar

Үүрдийн ба Зуурдын Шийдэл ээ гэж 2024-02-20 203.98.76.4

За ер нь Эрхтэй, Эрхгүй бүх л Намуудын Ах Эгч нар Эрхтэн Дархтангуудын эгнээнд Шилжихийн төлөө л Гоё дээл, Гоё малгай өмсөөд хөдөөгөөр хэсэж Гурил будаахан тарааж Сонгуулийн Кок авч байна доо… Гурил Будаахан тараах нь Зуурдын Шийдэл учир, Жил Ирэх тусам Малчид Малаа зараад УБ хотрүү нүүж УБ хотын УТАА, ТҮГЖРЭЛ Улам л Нэмнэ… Харин Нүүдлийн Мал Аж Ахуйг Фермерийн МАА болгох Аргачлал, Шийдлийг л Монгол малчдад зааж сургах цаг болсон ба энэ л Үүрдийн Жинхэнэ Шийдэл нь юм.

Avatar

зочин 2024-02-20 202.126.90.38

Бусдыг гөрдөж, гүтгэж,ашиг завшаан хайж,хоосон ярихаар өөрсдөө бага ч гэсэн малчдад тустай зүйл хий, санаачлага гарга. Чамд итгэл хүлээлгэсэн Сүхбаатар аймгийн малчид өвөлжилтийн асар хүнд нөхцөлд байна. Бусад рүү дутагдал түлхээд өөрөө дулаан байрандаа амгалан тайван сууж болохгүй.Монголд муу юм болж л байвал будэнд ашигтай гэж боддог та нарын санааг монголчууд мэднэ. Ийм байдлаар та нар манай улсыг, ард иргэдийг цөөнгүй удаа хохироосон.

Avatar

Нэргүй 2024-02-20 202.21.107.37

ediin zasgiin yamarch ur ashiggui tuslamj

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-20 103.212.118.214

сонгууль

Avatar

Нэргүй 2024-02-20 202.55.191.194

ЦАГААН САРААР ЧИ Ч МЕДАЛЬ ЗҮҮГЭЭЛ ЗУРАГ АВХУУЛААД ЯВААД БАЙСАНДА

Avatar

Нэргүй 2024-02-20 124.158.68.144

одоо сонгууль энэ мэт хархнууд нээх өмөлздөг болж ха ха ха ха

Avatar

Нэргүй 2024-02-20 78.174.210.158

Зуднаар энэ АН их юм олж долоох нь, хөөе! Нутаг, нутгийн баячууд буюу нийтийн өмч болох газрын баялгийг ганцаараа эзэмшиж хагартлаа цуслагсадыг малчид руу гарыг нь сунгуулаач, туслуулаач! Сонгуулийн сурталчилгаа, албан тушаалын төлөө зарцуулдаг мөнгөө аюулыг давахад зарцуулаач!

Avatar

Нэргүй 2024-02-20 202.55.188.108

энгээд малчидын зээлийг тэглүүлэх бузар цунами шуураад эхэллээ малчидын архины мөнгийг ард түмэн арьс махаараа үүрнээ

Avatar

Дэл 2024-02-20 202.55.188.46

Hog

Avatar

Нэргүй 2024-02-20 202.179.24.193

уул овоогоор хэсдэг нисдэг тэрэг гэж унаа бгаа биздээ

Avatar

Нэргүй 2024-02-20 202.131.235.238

АЙМААР УХААН ш****н

Avatar

Зочин 2024-02-20 64.119.29.46

За сайн судлаж зөв шийдэхгүй бол бас л зээлийг тэглэнэ улс мөнгө гарга гээд байж болохгүй шүү дээ тодорхой хэмжээнд ерөнхий сайд нь шийдвэр гаргасан бна шүү хүнд бгааг мэдэж бна улс даяар хөдөлж ажиллаж л байх шиг бна шүү

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.184.55

ажил хийж чадахгүй үзээгүй баахан цүнхчид төрд гарчихсан хүүрийг нь тарааж байна. Данхаа аваад зайлаад далд ороод өгөөч

Avatar

зочин 2024-02-20 66.181.190.106

Чи тэгээд энд солиорч суухаар малчдадаа туслаач. Санал гуйгаад явж байдаг байж

Avatar

Нэргүй 2024-02-20 103.57.93.154

Зудын голомтоор ажиллаж явж байгаад ирээд нехцел байдлыг хэлээд тусламж дэмжлэг хvсэж байна, ойлгож байна уу МАНгарын бегс долоогчид оо

Avatar

Сонгогч нь 2024-02-20 183.177.97.14

Энэ нөхөр өөрөө тойрогтоо очиж ажилласан дээр байхдаа

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.179.10

Дотороо бол ашгүй попрох боломж гэжуугаа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж