Олимпийн найдвар Ц.Цогтбаатар татамидаа эргэн ирнэ

Парисын олимп-2024

Олимпийн найдвар Ц.Цогтбаатар татамидаа эргэн ирнэ

Олимпийн найдвар Ц.Цогтбаатар татамидаа эргэн ирнэ

Жүдо бөхийн Ташкентын Их дуулга ирэх гуравдугаар сарын 1-нээс 3-ны өдрүүдэд болно. Өнөөдрийн байдлаар /2024.02.20/ 69 орны 448 жүдоч оролцохоор мэдүүлгээ өгөөд байна. Монгол Улсаа төлөөлөн нийт 15 тамирчин өрсөлдөнө. Тухайлбал, эрэгтэйчүүдээс Э.Ариунболд, Э.Сумъяабазар, Ц.Цогтбаатар, Б.Эрдэнэбаяр, Г.Болор-Очир, Г.Алтанбагана, эмэгтэйчүүдээс Г.Наранцэцэг, Б.Баасанхүү, Л.Сосорбарам, Б.Ганхайч, Б.Ням-Эрдэнэ, С.Лхагвадулам, Б.Эрдэнэт-Од, О.Хүслэн, А.Адъяасүрэн нар оролцохоор мэдүүлгээ хүргүүлжээ.

Онцлоход, гавьяат тамирчин Ц.Цогтбаатар татамидаа эргэн ирэх төлөвтэй. Өдгөө 27 настай түүний хувьд хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард Ханжоугийн Азийн наадамд барилдаж, хүрэл медаль хүртсэн билээ. Харамсалтай нь, өнгөрсөн оны төгсгөлд Токиогийн Их дуулгын өмнөхөн бэлтгэлийн үеэр бэртэл авч, хэсэг хугацаанд барилдах боломжгүй болсон юм.

Энэ жил Парисын олимп тохиох учир Ц.Цогтбаатарыг эртхэн татамидаа эргэн ирж, формондоо ороосой гэж жүдо сонирхогчид хүлээж байсан. Одоогоор тэрбээр дэлхийн чансааны 15 дугаарт бичигдэж байна. Эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд цуут аварга Шохэй Оно зодог тайлсан учир бүгдэд олимпийн аварга болох боломж бий. Ц.Цогтбаатарт ч одоо жиндээ ялж үзээгүй тамирчин үгүй болсон. Тиймээс Ц.Цогтбаатарыг олимпийн аварга болох боломжтой гэж жүдо сонирхогчид үзэж буй. Токиогийн олимпийн дараахан ч Ц.Цогтбаатарын бэлтгэлжилт, барилдаан дийлдэшгүй байсан. Дөрвөн Их дуулга дараалан алт, мөнгө, хүрэл медаль хүртэж, 2022 оны Ташкентын дэлхийн аваргад түрүүлсэн. Харин 2023 оны эхээр бэлтгэл цөмрөх шиг жаал саарсан үзүүлэлттэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-20 202.126.88.72

Hoid Arluu ywj bolkushuu

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Бодит байдал 2024-02-20 66.181.182.62

27 настай залуу бол жинхэнэ ид үэдээ гэсэн үг,цаана чинь 34 тэй нэлээдгүй тамирчид олимпид мэдаль авахаар бэлтгэж байна аа Амжилт Цогтбаатараа

Avatar

Нэргүй 2024-02-20 183.177.99.226

ЗАЛУУСАА БЭРТЭЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭЭРЭЙ, ЯЛАНГУЯА ЦОГТБААТАР, ГАМ БАРЬЖ ӨНЖСӨН Ч ЯАХАВ ГЭЖ БОДЛОО

Avatar

Нэргүй 2024-02-20 43.242.242.59

Жудочид маань бидний итгэл найдвар мөн. Олимпиос та нар л найдвартай медаль авч ирнэ гэж хөгжөөн дэмжигчид бид итгэж хүлээж байна. Манай тамирчин бүрт олимпын медаль авах бүрэн боломж байдаг. Боломжоо дүүрэн ашигладаггүй тал бий. Цогтбаатар олимпын меадлиа ихэрлүүлэх боломжтой. Өрсөлдөгч нараа сайн судалж тэдэнд бэлдсэн мэх барилдаанаа нууцалж байгаад олимпод гаргах хэрэгтэй шүү. Жудочиддоо амжилт хүсье

Avatar

зочин 2024-02-20 66.181.178.169

Цогтбаатар бол одоо харих тал руугаа болж байгаа тамирчин, эргэн ирээд формондоо орсон байлаа ч алтан медаль бол хэцүү, ер нь медаль авах ч хэцүү, бодит байдал ийм байхад хөөрүү сэтгүүлчид янз бүрийн юм ярьж тэр хүнд дарамт үүсгээд байх хэрэггүй л болов уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж