Энэ сарын 23-наас хүйтний эрч суларна

Энэ сарын 23-наас хүйтний эрч суларна

Энэ сарын 23-наас хүйтний  эрч суларна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зудын байдалтай байсан аймгуудад хүн, малгүй зутарч байна. Хэдийгээр холбогдох албаныхан цаг алдалгүй тусламж үзүүлж байгаа ч нөхцөл байдал хүнд байгааг мэдээлж буй юм. Тэгвэл цаг агаар хэзээ дулаарах талаар Цаг уур орчны шинжилгээний газрын цаг уурч н.Эрдэнэтуяагаас тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтний эрч чангарч зудын байдалд хүрсэн. Тэгвэл нь хүйтрэл үргэлжлэх үү хүйтний эрч ямар байх вэ?

-Урьд шөнийн хувьд нийт нутгаар хүйтэрч хонолоо. Төв болон зүүн аймгуудын нутгаар -17 градус хүрч хүйтэрсэн бол хамгийн хүйтэн Дархадын хотгорт -46 градус хүрч хүйтэрч хоносон. Улаанбаатард 33 градус, Яармаг, Сонгинохайрхан орчим -44 градус хүртэл хүйтэрч хоносон. Энэ хүйтрэл нь өнөө, маргаашдаа хэвээр үргэлжилнэ. Энэ сарын 23-24-нд өдөртөө бага зэрэг хүйтний эрч суларна.

Хур тунадасны хувьд гэвэл 20-нд Монгол алтай болон говь бүс нутгийн өмнөд хэсгээр 21-нд нутгийнхаа баруун өмнөд хэсгээр, 22нд төв болон баруун нутгийн зарим газраар 23-нд баруун аймгуудын зүүн хойд төвийн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орно.

Салхи шуурганы хувьд гэвэл 21 нд Монгол алтайн уулархаг нутгаар 22нд баруун хагас даа 23нд нутгийнхаа хойд хэсгээр секундэд 12-14метр хүрч ширүүсэн.  Ойрын хоёр хоногтоо буюу 20-21нд хүйтний эрч ихэнх нутгаар чанга хэвээрээ байна. 22-ноос нийт нутгаар өдөртөө бага зэрэг хүйтний эрч сулран. Шөнөдөө бол хүйтэн хэвээрээ хононо.

Ер нь бол орон даяар хүйтний эрч 1-17 градус хүртэл чангарсан бол хамгийн хүйтэн газрууд болох Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын сав газраар -43-48 градус байхаар байна. Дулаан байдаг газрууд болох говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөндөө -20-25 градус өдөртөө -12-17 градус хүрэхээр байна.

М.Цэрэнням

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
4
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

dd 2024-02-20 122.201.25.4

Duraak yumuu Ene mongoliin tor zasag neeree

Avatar

Zochin 2024-02-20 112.72.13.18

Hoorhon yum be

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж