Мөрийтэй тоглоомчдоос хахууль авсан цагдаа нарын хэргийг хаагаагүй гэв

Мөрийтэй тоглоомчдоос хахууль авсан цагдаа нарын хэргийг хаагаагүй гэв

Мөрийтэй тоглоомчдоос хахууль авсан цагдаа нарын хэргийг хаагаагүй гэв
Цагдаагийн хоёр алба хаагч цахим мөрийтэй тоглоомын газар ажиллуулдаг этгээдүүдээс хахууль авдаг байсан болзошгүй хэргийг 2023 оны арваннэгдүгээр сард илрүүлж, шалгаж эхэлсэн. Энэ хэргийг хаагаагүй, ажиллагаанд хянаж байгаа гэдгийг прокурорын байгууллагаас мэдээллээ. Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн онд/2023.11.16/ цахим мөрийтэй тоглоомын нөхцөл байдал, цахим сүлжээнд цагдаагийн алба хаагч энэ хэрэгт холбогдсон талаар мэдээлэл хийсэн.
Энэ үеэр Дотоод хяналт, аюулгүй байдлын албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар мэдээлэхдээ "Манай Кибер гэмт хэрэгтэй тэмцэх албанд ажилладаг алба хаагчид цахим мөрийтэй тоглоомд нэр холбогдсон талаар зарласан. Цахим мөрийтэй тоглоомын үйлдсэн гэмт этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулахад цагдаагийн алба хаагчийн нэр ус холбогдсон. Бид хуулийн хүрээнд эрх бүхий Мөрдөн байцаах албаны тусгай субъектын гэмт хэрэг үйлдсэн хэлтэст шилжүүлэн шалгаж байна. Цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж байгаа. Залуу алба хаагчийг албан үүргийг түдгэлзүүлэх эсэхийг прокурорын байгууллага үнэлж, шийдвэрлэнэ. Шалгах ажиллагаа гэм буруутай, гэм буруугүй эсэх материалыг бүрдүүлж, дүгнэдэг учраас цахим сүлжээгээр тодорхойлох боломжгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явц гэдэг маань тухайн этгээдийн гэм буруугийн асуудлыг эцэслэн тогтоох ёстой. Үүргээ гүйцэтгэж байгаа алба хаагчийн ард гэр бүл, амьдрал, нийгмийн харилцаанд оролцох эрх байгааг тооцож, мэдээллийг олон нийтэд хүргэхийг хэвлэл мэдээллийн байгууллагуудаас хүсч байна.

Мөн цагдаагийн албанд ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан Б гэгч алба хаагчийн тухай мэдээлэл гарсан. Тусдаа асуудал. Цахим гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд чиглэсэн хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явцад ахмад албан хаагчийн нэр дурдагдсан. Цагдаагийн алба хаагчид хууль бусаар нөлөөлсөн, нөлөөлөлд автагдаж, шан харамж авсан байж болзошгүй гэсэн үйлдэл илэрсэн учраас харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр аравдугаар сард шилжүүлсэн. Үндсэн хуульд заасан шүүхийн байгууллагын эцэслэн шийдвэрлэх тогтоолгүйгээр хэн нэгнийг гэм буруутайд тооцохгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Цагдаагийн албанд мянга мянган алба хаагчид ажилладаг гэдгийг ойлгох нь чухал" гэдгийг хэлж байв.

Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:

  • Нийслэлийн прокурорын газраас Увс аймгийн Өмнөговь сумын Засаг дарга С.Ө, Засаг даргын орлогч Х.Д, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгч Х.Д, Ц.Б, Н.Б нарын 11 албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан “Ш” ХХК-тай нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулж, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 2 /Хахууль өгөх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
  • Иргэн Д.Г, Т.З нар нь ашиг хонжоо олох зорилгоор насанд хүрээгүй Т.А-ийн эмзэг байдлыг далимдуулж эрхшээлдээ оруулан биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2.1 /Хүн худалдаалах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
  • Баянзүрх дүүргийн прокурорын газраас иргэн Б.А нь байлдааны зориулалттай галт зэвсгийг хууль бусаар хадгалж, худалдан борлуулахаар завдсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 20.4 дүгээр зүйлийн 1 /Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

>>>>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

S 2024-02-20 66.181.176.31

TACHAANGUI SERELN80955877

Avatar

Нэргүй 2024-02-20 139.5.216.73

Энэ бол хахууль биш шантажилж авч байгаа юм шүү дээ.

Avatar

S 2024-02-20 66.181.176.31

DYYDLGN ANYSDN80955877

Avatar

S 2024-02-20 66.181.176.31

SEXSEER TAICHI MERGJLN80955877

Avatar

зочин 2024-02-20 202.21.120.66

Цагдаа болохоор ажлаа хийх явцдаа шалгуулна жирийн иргэнийг та нар яадаг билээ, тэгвэл бас Цагдаа гэр бүл үр хүүхэд хамт олонтой бусад иргэд ар гэр байхгүй гэсэн үг үү хууль бүх хүнд тэгш үйлчлэх ёстой юу эсвэл цагдаа шүүхэд өөр үү. Цагдаа цаашид гэмт хэрэг үйлдэхгүй бусад иргэд үйлддэг гэж үздэг гэсэн үг үү . Цагдаа хахууль авсан ч ажлаа хийгээд явж бх хугацаандаа шалгуулах нэрээр замхруулах уу гэх мэт дэндүү шударга бус асуултууд өөрийн эрхгүй гарах юмаа

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.179.10

Эрээн цамцат бол хашир бурхи бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж