Томилгоот бүлэг 468 тонн тэжээл хүргэж, 220 айлыг нүүлгэжээ

Томилгоот бүлэг 468 тонн тэжээл хүргэж, 220 айлыг нүүлгэжээ

Томилгоот бүлэг 468 тонн тэжээл хүргэж, 220 айлыг нүүлгэжээ
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын томилгоот бүлгүүдийн бэлэн байдлыг хангаж, Улсын онцгой комисс, аймаг, орон нутгийн онцгой комиссын албан хүсэлтийг үндэслэн зуд турхантай малчдад туслах, өвс тэжээл хүргэж, дэмжлэг үзүүлж байна.
Сүүлийн сар хагас орчмын тойм мэдээллийг хүргэхэд Зэвсэгт хүчний нэгтгэл, анги, салбаруудын гамшиг, ослын хор уршгийг арилгахад дэмжлэг үзүүлэх бүлэг, томилгоот бүрэлдэхүүн 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд Төв, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дорноговь, Дундговь, Говьсүмбэр, Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Ховд, Увс, Баян-Өлгий нийт 14 аймгийн нутаг дэвсгэрт ажиллалаа.
Энэ хүрээнд Зэвсэгт хүчний 014, 016, 119, 120, 123, 186, 256, 325, 326, 327, 336, 339, 340, 342, 350 буюу нийт 15 нэгтгэл, ангийн 84 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг, туулах чадвартай 32 нэгж техниктэйгээр малчин айл өрхүүдэд малын тэжээл хүргэх, зам гаргах ажилд үүрэг гүйцэтгэлээ. Тухайлбал, 1056 малчин өрхөд 468 тн өвс, 246 тн тэжээл, 50 тн нүүрс, 6 тн сайжруулсан түлш хүргэжээ. Мөн 220 айлыг нүүлгэж, 12,551 км зам, давааг нээн хээр хөдөө төөрсөн иргэд, цасанд боогдсон тээвэрчдийг эрэн хайх, татан гаргах зэргээр дэмжэг үзүүлсээр байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-20 59.153.86.198

Айлын өвөлжөө гэдэг чинь энгэр ээвэр цас шуурсан ч хунгарлаж тогтоод байдаггүй газар буугаад Хадлан тэжээлээ сайтар базаагаад онд мэнд ороод байдаг биз дээ??? Гэтэл одооны малчид гэж залхуу юмнууд цас хунгарлаж шуурдаг газар буучаад малын Өвөлжөө саравч ч байхгүй мал үхлээ хатлаа бид нар үхлээ гээд бичлэг хийж олон нийтийн сүлжээнд тавьж өрөвдүүлэх тактик хэргэлэж хүмүүсээс хандиваар өвс тэжээл гуйж улсын тусламжийг гуйж суудаг арчаагүй ллрууд болжээ!!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж