Шинэчлэгдсэн Хятадын шигшээ: Бид Монголын эсрэг сайн бэлдэх ёстой

Шинэчлэгдсэн Хятадын шигшээ: Бид Монголын эсрэг сайн бэлдэх ёстой

Шинэчлэгдсэн Хятадын шигшээ: Бид Монголын эсрэг сайн бэлдэх ёстой

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг ирэх Пүрэв гаригт Хятадын Шиан хотод эзэн орны шигшээ багийн эсрэг 2025 оны Азийн аваргын эрхийн төлөөх хариуцлагатай тоглолтыг хийнэ. Грек мэргэжилтэн Василис Фрагкиасаар удирдуулж, Б.Билгүүнээр ахлуулсан шигшээ баг өчигдөр/2024.02.19/ өмнөд хөршийг зорьсон. Хоёр баг сүүлд Ханжоугийн Азийн наадмын хэсгийн шатанд учраа таарахад Хятадын шигшээ нутаг дээрээ 89-50 гэсэн харьцаатай илүүрхсэн билээ. Угтаа эхний хагаст эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлсэн ч хоёрдугаар хагаст Хятадын шигшээ оноо тасарч, ялалт байгуулсан.

Гэхдээ Монголын шигшээ баг энэ удаад илүү туршлагатай тоглогчдоор бүрэлдэхүүнээ зузаатгасан. Тухайлбал, багийн ахлагч Б.Билгүүн, А.Ананд, А.Тэмүүжин, О.Эрдэнэцогт, Н.Батбаяр, О.Энхбаатар, энэ улирлын лигийн MVP М.Өлзий-Орших нар нэмэгдсэн. Өмнө нь Хятадтай тоглосон бүрэлдэхүүнээс А.Азбаяр, Г.Ган-Эрдэнэ, Т.Ууганбаяр, А.Энхбаясгалан, О.Оргил нар л бий. Ингээд бодохоор энэ удаагийн тоглолтын дүр зураг өөр байх нь ойлгомжтой.

Хятадын шигшээ баг ч бүрэлдэхүүндээ багагүй өөрчлөлтийг хийжээ. Нийт 16 тамирчинг бэлтгэлд дуудсан бөгөөд үүнээс 12-ыг нь шигшнэ. Онцлох тоглогч гэвэл Ян Хансен болон Абуду Шаламу Абудурешити, Чи Лин, Лиао Саннин, Жиа И Жао, Рүйзэ Ван нарыг нэрлэж болно.

Ян Хансен

Өдгөө 18 настай Ян Хансен гэх залуу төвийн тоглогч нь 19 хүртэлх насны дэлхийн аваргаар тун сайн тоглож, 2027 оны NBA-ийн драфтад сонгогдох өндөр боломжтой гэж мэргэжилтнүүд үзжээ. 2.16 метр өндөртэй тэрбээр нутгийнхаа Чиндао Иглез багт тоглодог бөгөөд лигтээ 15.6 оноо, 11.4 самбар дунджилж байна. Түүний адил Абуду Шаламу Абудурешити гэх 2018 оны NBA-д нэрээ өгч сонгогдож чадаагүй ч Голден Стэйт Уорриорсын зуны лигийн багт тоглож явсан залууг дуудагджээ. Уйгур гаралтай тэрбээр 2018 онд шигшээ багийнхаа хамтаар Азийн наадамд түрүүлсэн гэнэ.

2017 онд FIBA-аас түүнийг Азийн топ таван хүчний довтлогчийн нэгээр тодруулж байв.

Зүүн талд Абуду Шаламу Абудурешити

Мөн Чи Лин гэх 24 настай, хүчний довтлогчийн байрлалд тоглодог залуу өдгөө Хятадын лигтээ шуугиулж, ирээдүйн одоор нэрлэгдэж байгаа гэнэ. Тэднээс гадна дээр дурдсан шидэлт сайтай, жижиг довтлогч, хамгаалагчдыг дууджээ.

Ерөнхийдөө багийн дундаж өндөр хоёр метр гарсан баг Монголын шигшээг хүлээж байна.

Хятадын шигшээ багийн ахлах дасгалжуулагч, серби мэргэжилтэн Александр Жоржевич дараах ярилцлагыг өгчээ.

-Хүн бүрийн анхаарал хандуулж байгаа зарим тоглогчид сонгогдоогүй.Шалтгаан нь юу вэ?

Гэмтэл болон бусад шалтгааны улмаас зарим тоглогчид сонгогдоогүй. Өнгөрсөн жилийн бэлтгэлийн үр дүнг үргэлжлүүлэхийн тулд зарим тоглогчид энэ бэлтгэлд амжилттай оролцох ёстой байсан ч гэмтлийн шалтгааны улмаас бид ярилцсаны эцэст тэднийг эцсийн бүрэлдэхүүнд сонгоогүй. Бусад шалтгааны улмаас сонгогдох боломжгүй тоглогчид байгаа. Нөхцөл байдал нь тодорхой болвол тэднийг урьдынх шигээ гараа дэлгэн угтах болно. Тоглогчид өөрсдийгөө хөгжүүлж, баяжуулахын тулд шигшээ багийн олон улсын тэмцээний туршлага хэрэгтэй. Ямар ч төрлийн тэмцээн нь тэднийг сайжруулахад илүү тустай болохыг ойлгох хэрэгтэй.

-Энэ удаагийн тамирчдын жагсаалт өмнөхөөсөө нэлээд өөр болсон байна. Ямар учиртай юм бэ?

Бид ялах хэрэгтэй ч ирээдүйгээ харах хэрэгтэй. Тиймээс бид энэ удаагийн бэлтгэлд илүү олон тамирчдыг дуудсан. Ийм маягаар зарим хуучин тоглогчид урьдчилан таамаглах боломжгүй шалтгаанаар тоглож чадахгүй бол залуу тоглогчид цаг тухайд нь байрыг нь нөхөж, багийн уур амьсгалд зохицож чадна. Гэхдээ ямар ч байсан хожиж, Азийн цомд оролцох эрхээ авах нь бидний зорилго.Үүний зэрэгцээ залуу тоглогчдод боломж олгох, олон улсын тэмцээнд аль болох хурдан туршлага хуримтлуулах нь бас чухал зорилт.

-Энэхүү Азийн урьдчилсан шатны тэмцээний зорилго юу вэ? Өрсөлдөгчид тань ямар байдалтай байна вэ?

Бидний зорилго бол урьдын адил сонгон шалгаруулалтад ялалт байгуулж, Азийн цомын тэмцээнд оролцох эрхээ авах. Япон зэрэг өрсөлдөгчид маань бүгдээрээ бидний хүндлэлийг хүлээсэн. Тэд өнгөрсөн жилийн ДАШТ-ийг зохион байгуулагч орны нэг учраас туршлага хуримтлуулж, Парисын олимпийн эрхээ авсан. Үүний зэрэгцээ бидний хоёр өрсөлдөгч болох Монгол, Гуамын эсрэг ч сайн бэлдэх ёстой.

-Дасгалжуулагчдын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсныг бид олж мэдсэн.Шалтгаан нь юу вэ?

Тийм ээ, бид дасгалжуулагчдын тоог нэмэгдүүлсэн. Бид сагсан бөмбөгийн философийг байнга хуваалцаж, сагсан бөмбөгийн системээ дамжуулж, дараа нь хамтарсан талуудаас санал авч, тэднээс суралцах хэрэгтэй байх. Дасгалжуулагч Жианжүн бидэнтэй нэгдсэнд маш их баяртай байгаа. Түүний дасгалжуулагчийн туршлага маш үнэ цэнэтэй. Сагсан бөмбөгийн тухай ойлголтыг дамжуулах нь дасгалжуулагчийн үндсэн үүргүүдийн нэг бөгөөд үүнд бид баяртай байна. Дасгалжуулагчдын бүрэлдэхүүнийг өргөжүүлэх нь тоглолтын үр дүнг сайжруулах, тоглогчдыг илүү сайн сургах зорилготой. Ингэснээр тоглогчид шигшээ багийн бэлтгэлийн дараа лигтээ эргэн ирж, илүү сайн тоглох боломжтой болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-20 202.9.40.42

Тэмцээндээ ялаад ирээрэй, манай залуус мундаг шүү, амжилт 2

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

==== Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-20 202.126.91.75

АМЖИЛТЫН ДЭЭДИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ. !!! Ямар ч сүржин гарчиг вэ дээ ! Залуус маань том тэмцээнд орох гэж байхад сэтгэл санааны дарамт болсон сүржин мэдээлэл бичээд байх юм даа . Тэмцээнд орж үзээгүй түүний тухай ямар ч төсөөлөлгүй хүмүүс СПОРТыг ойлгохгүй хачин хачин юм болох юм даа

Avatar

зочин 2024-02-20 202.21.104.2

Манай залуучууд мундаг байна аа. Боломжтой төрөлдөө өөрсдийгөө хөгжүүлээд дэлхийд бор зүрхээрээ Монголын нэрийг дуурсгаж яваа оюун ухааны спортын болон төрөлжсөн спортын залуустаа баяр хүргэе. Хайрлахгүй байхын аргагүй.

Avatar

Нэргүй 2024-02-20 122.201.31.212

40ni onoonii zorootoi bich 20ni onoonii zorootoi hojigdooroi gej erooe doo

Avatar

Нэргүй 2024-02-20 203.17.23.177

МУУ АМАЛЖ БАЙГАА Ч ЮМ БИШ. МОНГОЛЧУУД ХЭЦҮҮ ШДЭЭ. ВЬЕТНАМ, ЯПОНЫГ БАРАХГҮЙ БАЙЖ ЯАЖ ХЯТАДЫГ БАРАХ ВЭ ДЭЭ. ХАРЖ Л БАЙЯ.

Avatar

зочин 2024-02-20 59.153.86.212

манайх яагаад ч барахгүй

Avatar

nyamka 2024-02-20 66.181.179.42

Шаагаад байгаарай. Вьетнамыг бардаг шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж