АНУ-ын засгийн газар Даваа гаригт Нью-Йоркт төвтэй чип үйлдвэрлэгч “GlobalFoundries “ компанид 1.5 тэрбум ам.долларын мөнгөн шагнал олгохоо зарлав. Мөн тус компанийн үйл ажиллагааг дэмжихийн тулд Байдены засаг захиргаа 1,6 тэрбум ам.долларын зээл нэмж олгохоор төлөвлөөд байна. Энэ нь тус улсын засгийн газар хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээ сэргээхэд чиглэсэн анхны томоохон буцалтгүй тусламж гэж үзэж байна.
"GlobalFoundries"-ийг дэмжих төлөвлөгөөний хүрээнд Нью-Йорк муж ирэх арван жилийн дотор үйлдвэрлэлийн хүчин чадлаа гурав дахин нэмэгдүүлэх юм.
Одоогийн байдлаар дэлхийн нийт хагас дамжуулагч чип үйлдвэрлэлтээр Азийн орнууд тэргүүлдэг бол АНУ дөнгөж 12 хувийг эзэлдэг. Цар тахлын эхэн үед АНУ чипний хомсдолд орж, автомашин үйлдвэрлэгчид хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа зогсооход хүрсэн. Эдийн засгийн нэгээхэн тулгуур ганхсан цаг хугацааг нөхөхийн тулд Байдены засаг захиргаа, хоёр намын хууль тогтоогчид хамтран тус улсын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор ажиллаж байгааг ажиглагчид онцолж байна.
"GlobalFoundries" нь шагнал болон зээлийн тусламжтайгаар Нью-Йорк дахь байгууламжаа өргөжүүлж, "General Motors" компанитай хийсэн гэрээгээ биелүүлэн автомашины тусгай чип үйлдвэрлэх боломжтой болно. Мөн өндөр идэвхит цацрагийг тэсвэрлэх чадалтай хиймэл дагуулд ашиглагдах чип үйлдвэрлэнэ. АНУ тус шагналыг олгосноор хагас дамжуулагчийн зах зээл төдийгүй автомашин, 5G, 6G дэмжих гар утас, хиймэл дагуул, дронын үйлдвэрлэлтэд амжилт гаргах бололцоотой болов.
Эх сурвалж: The New York Times
Нэргүй 2024-02-20 213.87.148.211
Харуулах боломжгүй.
Зочин 2024-02-20 202.126.91.99
дамжуулагчийн
Нэргүй 2024-02-20 66.181.188.72
globalchlal bayartai bolj baih shig baina. olon ulsiin chuluut hudaldaa humigdaj baina.