"Түлш тасарснаас өвс, тэжээлээ татаж чадахгүй, зудад нэрвэгдсэн"

"Түлш тасарснаас өвс, тэжээлээ татаж чадахгүй, зудад нэрвэгдсэн"

"Түлш тасарснаас өвс, тэжээлээ татаж чадахгүй, зудад нэрвэгдсэн"

Жүжигчин А.Өнөржаргал "Дуулим тал" төсөл санаачлан зудад нэрвэгдсэн малчдад тусалж яваа юм. Түүнтэй холбогдож, малчдын нөхцөл байдлын талаар тодрууллаа.


-Сайн явж байна уу. Төслийнхөө талаар танилцуулахгүй юу. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй явж байна вэ?

-Манай нутгийн залуус нэгдээд "Дуулим тал" төслийг санаачилсан. Энэ төслийн хүрээнд Дарьганга нутгийн үүх түүх, соёл, малчны ахуй амьдралыг сурталчилж, ном хэвлүүлж, баримтат кино болгох зорилготой ажиллаж байгаа юм. Нийт зургаан хүний бүрэлдэхүүнтэйгээр нэг машинтай явж байна. Бид "хөдөөгүүр зудтай байна" гэдгийг сонсоод цагаан сарын баярын өмнө явах гээд амжаагүй. Тэгээд шинийн дөрвөнд хөдөөг зориход бидний бодсоноос нөхцөл байдал маш хүнд байсан. Бид өчигдөр гараад 45 км явахад долоохон айлаар орж, буцаад Дарьганга сум дээр ирэхэд хоёр өдөр болж байна.

Цаашаагаа маш хүнд нөхцөл байдалтай айлууд руу явах гэхээр цас их байна. Хотоос ирж байгаа өвс тэжээл нь аймгийн төв дээр ирээд боогдчихсон, урд сумдууд руугаа зам хаачихсан байдалтай байна.

-Хотоос гарснаас хойш долоон айлд тусламж хүргэсэн гэсэн  үг үү?

-Бид хотоос гарснаас хойш нийт 10 айлд тусламж хүргээд байна. Ерөнхийдөө Сүхбаатар аймгийн Онгон, Дарьганга, Асгат, Эрдэнэцагаан гээд 200 гаруй малчин өрх бий. Манай төслийнхөн ганц машинтай явж байгаа болохоор ирснээсээ хойш 10 айл руу зүтгэлээ. Маргаашаас дахин айлууд руу зүтгэнэ. Бид одоогоор хоол хүнс нь тасарсан айлууд руу очиж чадаагүй байна. Зарим айл нь түлшгүй болж, хашаагаа түлж байна гэдгийг хэлж байгаа.

-Малчдын нөхцөл байдал ямар байна. Зам харгуй цасанд боогдож, долоо найман цаг цас ухсан гэж байсан?

-Бид хэдийгээр нутгийн хүнээр газарчлуулж байгаа ч ямар ч замгүй, далайд явж байгаа юм шиг л их цасан дунд явна. Зуданд яагаад ийм их мал хоргодов гээд малчидтай уулзахаар өнгөрсөн арваннэгдүгээр сард өвс тэжээлээ татахаар төлөвлөж байтал орон нутагт дизель түлш тасалдсан. Тэрнээс болоод хадлан тарианы ажил зогсчихсон байж байтал гэнэт их цас орж, тэрнээсээ хойш нэмж цас орсоор байгаад зуд болж байна. Тэрийг хотынхон ойлгохгүй байна. Газар дээр нь очиход арай өөр шалтгааныг хэлж байна.

Энд 1000 малтай малчин хүртэл өвч, тэжээлээ татаж чадаагүй 70, 80-хан малтай үлдээд байна.

Бүх сумдад дизель түлш олдохгүй, зудад нэрвэгдээд байна. Зарим айл нь өвс тэжээлээ татаж авчихаад, сумаасаа авч чадахгүй байх жишээтэй. Энэ жил Сүхбаатарт шуураагүй өдөр цөөн. Тэрийг зөв талаас нь ойлгож, тусалж дэмжээсэй. Малчид өнөөдөр арчаагүйдээ зудад хамаг малаа алдаагүй шүү. Цаг үеийн байдал нь тэгж таарч байна. Бид оператор, зураглаачтайгаа явж, баримтжуулж байгаа. Зарим малчид маань хэцүү байгаа ч 30 гаруй малаа 900 хүргэж үзлээ. Одоо дахиад зүтгээд малаа өсгөнө дөө гэж өөдрөгөөр хэлж байна.

-Малчин айлуудад ямар тусламжийг үзүүлж байна вэ?

-Өвс тэжээл хүргэхээс гадна эмч шаардлагатай айлд эмчийг нь хүргэж өгч байна. Замд таарсан айлууд руу орж тусалж байгаа. Малчдын бэлдсэн хоол хүнсийг нь хүргэж байна. Бидний очсон нэг малчин айл хүн хүчгүйгээс өвөлжөөндөө бууж чадаагүй байх жишээтэй. Эхнэр нь төрөх гээд явчихсан, гэрийн эзэн нь ганцаараа хүн хүчгүй байж байсан.

-Таны хувьд Сүхбаатар аймагт төрж өссөн шүү дээ. Нутагтаа малаа маллаж байгаа ах дүүстэйгээ холбогдож чадсан уу?

-Тийм ээ. Би Сүхбаатар аймгийн Онгон суманд төрж, өссөн. Намайг хүүхэд байхад зуд боллоо гэдэг байсан. Энэ жил Сүхбаатарт маш хүнд зуд болж байна. Манай хамаатан садан ч Онгон сумандаа амьдарч байгаа. Машин унаагаараа хүнс тэжээлийг нь хүргэж өгөх зорилготой явсан юм. Одоо олон хандив цугласан байна. Тэрийг нь хэрэгцээтэй малчны хотонд хүргэх нь чухал байна. Бидний машин бол "Дарьганга" зочид буудлын машин. Орон нутгийн төгсөгчид мөнгө хандивлаж, бинзен тосоо хийгээд явж байна. Миний хувьд хөдөө өссөн учраас малчдыг сайн ойлгодог. Тиймээс монголчуудаа малчдадаа туслахыг уриалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-20 142.114.6.54

Энэ зун нэг л иx олон 100 жилүүд тэмдэглэсэн юмаа… найрлаад л… шагнаад л угаагаад л … одоо xөлдөөд л ккк

Avatar

Нэргүй 2024-02-20 142.114.6.54

Зунжин найрлаж амьтан осгоож тамлаж алсан малчдад шийтгэл ноогдуулаx нь зүйтэй !
Тэгвэл шуналийн туламнууд амьтан тарчлааxаа байна !!!

Avatar

Нэргүй 2024-02-20 142.114.6.54

Xашаа xороо өвс xадлангаа бэлдэx дургүй юм бол малчин биш *л уурчин !!!

Avatar

Нэргүй 2024-02-20 142.114.7.245

Мал малчны өмч өөрөө тэрнийxээ төлөө ажиллаx xэрэгтэй, тэгээд ашиггүй xүч xүрэxгүй бол цөөлөx xүч xүрвэл өсгөx xэрэгтэй. Xүч xүрэx эсэxийг байгал ээж л зоxицуулна. Тэдний xоxирлыг татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэдэг зүгээр л ДЭЭРЭМ !!!

Avatar

Нэргүй 2024-02-20 59.153.87.59

Хот суурин газар сурч байгаа малчидын хүүхдүүдэд урт хугацааны чөлөө өгч, ар гэрт нь туслуулахаар явуулаач ээ.
Хүүхдүүд нь хотод юм үзсэн шиг явж байгаа да.

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-20 66.181.191.79

Ха2, өөрсдөө кабинд ш****н, хэдхээн өвс дээрэээ тавьцан.

Avatar

Зочин 2024-02-20 103.57.93.238

Өнөржаргалд баярлаж байнаа. Гэхдээ 11 сараас аль эрт өмнө өвөлжилтийн бэлтгэл эхлэх ёстой. Наадмын маргааш намар гэдэг дээ, энэ чинь өвөлдөө бэлд гэсэн үг юм шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-20 78.174.210.158

10, 11-р сараас өмнө өвлийн бэлтгэлээ базаах хэрэгтэй байсан биз дээ? Шатахуун руу чихэх хэрэггүй. Байж байгаа царай нь энэ. Арчаагүй, залхуу. Жилээс жилд байгаль, цаг уур улам бүр хүндэрнэ. Ухаантай, ажилсаг амьдар гэж Бурхан тэнгэр. Дэлхий ээж сургаж, анхааруулж байна. Одоо харин цэрэг, цэргийн ангиудын машин техникийг дайчлах хэрэгтэй. Ажилладаг юм байна уу, үгүй юү?

Avatar

хүннү 2024-02-20 202.179.26.135

Сүхбаатар аймгийхан хуншгүй юм билээ. Энэ зун мэдсэн. 3,4 машинтай баахан согтуу юмнууд Бархын голын эрэг дээр таарсан. Тэд хоорондоо буудалцаад салцгаасан. Гэтэл нялх хүүхэдтэй гэр бүлийн хүмүүс төөрчөөд манай нэг байшинд хоноглоё гэхээр нь дотрох юмаа гадаа хураагаад хонуулсан. Маргааш өглөө үүрээр зугтааж байгаа юм шиг яваад өгсөн байсан. Хамгийн муухай нь машиндаа идэж уусан зүйлийнхээ уут савыг хашаагаар нэг тарааж хаячаад явцгаасан. Ёстой хог. Нэг л их морь ярьсан хүмүүс л байдаг юм билээ

Avatar

Malchid zailaarai 2024-02-20 103.11.195.34

muu har orkuud buh yumaa bid naraar tuluuleheer shiidej baigaan bishuu, henii tuluu turuud baigaa b****a nar ve, ingej amidrahaas uheesei bilee. ingej amidrah gej baigaa bol eme mahniihaa uniig buuruul orkuudaa, b****a tsarailchaad china chenjuuded atguulchaad lalruud mahni une ihesgeed, er n hotoos buh orkuud zailuul taarna, yalan guya ene zasgiin gazrin ordon baigaa maluud

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.179.10

Сүхбаатар аймаг хадлан авахад их тохиромжтой нутаг даа уг нь

Avatar

Нэргүй 2024-02-20 59.153.86.198

Харин тхх малчид нь Зун намаргүй морь уралдуулжын гээд хадлан тэжээл авдаггүй юм бна лээ

Avatar

Зочин 2024-02-20 124.158.71.145

Сүхбаатарынхан маш зальтай. Хүний мөнгийг салгахдаа гаргуун хийсэн зүйлгүй морь уралдуулаад л сууж байдаг. Зунжин найрлаад одоо биднээр өвсөө зөөлгүүлнэ.Зүгээр ч юм уу???

Avatar

хүннү 2024-02-20 202.179.26.135

Мянган сайхан хадлан байгаад морь ярьсан хүмүүст хүртээлгүы юм биш үү. Хадлан авсан нэг нь мөнгө хархаараа зарчихдаг юм билээ. Тэгээд өөрөө хоосон, малаа үхүүлээд л.

Avatar

Малчид арчаатай байх хэрэгтэй!!! 2024-02-20 202.21.104.2

Малчид ер нь бол хувийн мал ахуйтай болсон хэрнээ амьдрах чадваргүй, амьжиргаагүй байгаань үнээн! Хуучин цагт норм төлөвлөгөөгөөр шахаж, ашиг шимийг нь төр засагт өгдөг байсан ч гэлээ малчид маш сайн ажиллаж хөдөлмөрлөдөг байсан. Гэтэл одоо мал нь хувьд оччихоод байхад ганц сайхан битүү өвөлжөө ч барьчиж чадкү, малаа ч зөв таргалуулж, сүү саалиа авч чадкү, хөдөлмөрөө хоршиж ч мэдкү..найр наадам хэсэж,зугаацсан, бэлэнчилсэн хүмүүс. Эцсийн эцэст өөрсдийнх нь амин зуулга ш дээ!!

Avatar

Нэргүй 2024-02-20 139.5.218.148

Сүхбаатарыхан зунжингаа морь уралдуулж наадамлахын оронд өвлийн бэлтгэлээ базаахгүй
Маниус тэнд ажиллаж бхад аймгийхаа урд зунжин морь уралдуулсан даа

Avatar

Нэргүй 2024-02-20 202.21.107.37

heeh tegvel orsuudiin buruu um bna daa

Avatar

ХУУЛЬЧ 2024-02-20 202.9.46.158

ГЭЭНД Ч ГООНД Ч БАЙГАА БАЙХ ДАА.,,,,,МОНГОЛЧУУДЫН ГАНЦ ЧАДДАГ НЬ БУСДАД ХАРИУЦЛАГА ТОХОХ ДУРТАЙ ШҮҮ ДЭЭ.,,,,ЙИМ ҮЕД ХАРИУЦЛАГА ЯРИХААСАА ӨМНӨ ЭНЭ БАЙГАЛИЙН ДАВТАГДАНХГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙГ ДАВЖ АЖЛАА ХИЙГЭЭД ДАРАА НЬ ,,, ӨНГӨРСӨНДӨӨ ДҮГНЭЛТ ХИЙЖ ХАРИУЦЛАГАА ТОООЦОЖ СУРАХ ЮМСАН.ДАА ,,,,,ГОЛ НЬ ШАТАХ ТОСЛОХ МАТЕРАИЛ / бензин ,дизлийн г м /ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАМААРАЛГҮЙ БИЕ ДААСАН ҮЕД АРГА НЬ ОЛДОНО ДОО.,,,,,

Avatar

Нэргүй 2024-02-20 124.158.68.169

Хотын хэрэггүй халтар машинууд хамаг түлшийг залгисан.

Avatar

Нэргүй 2024-02-20 103.212.119.61

Uurhainuud geech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж