Usher яагаад Super Bowl-ийн шоунд үнэгүй дуулсан бэ?

Usher яагаад Super Bowl-ийн шоунд үнэгүй дуулсан бэ?

Usher яагаад Super Bowl-ийн шоунд үнэгүй дуулсан бэ?

NFL-ийн 2023-2024 оны улирлын аварга багийг тодруулах 58 дахь удаагийн “Super Bowl” саяхан болж, Канзас Сити Чифс баг түрүүлсэн билээ. Тэгвэл тус тоглолтын их завсарлагааны үеэр дэлхийн томоохон одод өөрсдийн шоу тоглолтоо толилуулдаг уламжлалтай. Сүүлийн жилүүдэд “Apple Music” их завсарлагааны тоглолтыг 50 сая ам.доллараар ивээн тэтгэж буй.

Энэ жилийн тухайд дуучин “Usher” үзүүлбэрээ үзүүлж, үзэгчдийг гайхуулсан. Гэхдээ ямар ч төлбөр авалгүй, үнэгүй дуулжээ. Түүнээс өмнө “Prince”, Майкл Жексон, Брюс Спрингстин, Бейонсе, Жастин Тимберлэйк, “The Rolling Stones”, Рианна зэрэг уран бүтээлчид үнэгүй дуулж байв. Тэгвэл яагаад үнэгүй дуулдаг вэ?

NFL буюу Хойд Америкийн хөлбөмбөгийн лиг дээр дурдсан гэрээний дагуу 50 сая ам.долларын санхүүжилт авдгаас уран бүтээлч нь 15 сая ам.долларын төсөв авдаг. Уг мөнгөөрөө тайз засалт, хамгаалалт, бүжигчид, маркетинг зэрэг 2-3 мянган хүнийг цалинжуулж, мөнгө олгодог. Ихэнхи уран бүтээлчид энэ мөнгөнөөс өөртөө хүртдэггүй. Учир нь үүнээс илүү их мөнгийг үзүүлбэрээрээ олдог.

“The Weeknd” л гэхэд 55 дахь удаагийн “Super Bowl”-оор уран бүтээлээ толилуулахдаа хувиасаа нэмж долоон сая ам.доллар гаргасан гэдэг. Түүний адил “Dr.Dre” ч 2022 онд ийм хэмжээний мөнгө хувиасаа гаргажээ.

Уран бүтээлчид яагаад хувиасаа ийм их мөнгө гаргадаг вэ гэж үү? Энгийнээр хэлэхэд “Super Bowl”-ийг 115 сая хүн шууд үздэг. Томоохон брэндүүд 30 секундын реклам цацах гэж долоон саяыг зарцуулдаг. Гэтэл “Usher”-д бүхэл бүтэн 13 минут байв. Энэ бол үнэгүй дуулахаас илүү их ашгийг түүнд авчрах боломж.

Бяцхан тоон үзүүлэлт харуулъя.

  • Жастин Тимберлэйк 52 дахь удаагийн “Super Bowl”-д дуулсны дараа түүний цомгын борлуулалт 534 хувиар өссөн
  • Травис Скоттын ханш 53 дахь удаагийн “Super Bowl”-ийн дараа 500 мянгаас нэг сая ам.доллар болтлоо өссөн
  • Женнифер Лопез, Шакира хоёр 54 дэх удаагийн “Super Bowl”-ийн дараа инстаграмынхаа дагагчдыг гурван саяар нэмэгдүүлсэн
  • Рианна өнгөрсөн жил дуулсны дараа түүний дуунууд стрийм дээр хамгийн их тоглогдсон. Мөн “Spotify”-ийн топ 40 дуун дотор Рианнагийн 17 дуу багтаж, инстаграмынхаа дагагчдын тоог гурван саяар нэмэгдүүлсэн.

Өнгөрсөн жилийн “Super Bowl”-ийн тоглолтыг 115 сая хүн үзсэн бол Рианнагийн засварлагаанаар нь толилуулсан үзүүлбэрийг 118 сая хүн үзсэн.

“Usher” дөнгөж саяхан “Coming Home” гэх шинэ цомгынхоо нээлтийг хийсэн учир энэ нь түүнд сайхан боломж байсан нь гарцаагүй. Удахгүй 24 хотоор аялан тоглолтоо хийнэ гэхээр “Usher” өөрийгөө “Super Bowl”-ийн үеэр тун сайн сурталчилжээ.

“Super Bowl”-оор дуулсан ямар ч уран бүтээлчийн тасалбар тухайн жилдээ 50 хувийн өсөлттэй байдаг гэжээ.

Ийм л учраас дуучид “NFL”-ээс мөнгө авахгүй бүр шоугаа илүү сайжруулахын тулд хувиасаа мөнгө гаргадаг ажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж