Өрхийн сарын орлого 2.2 саяд хүрсэн нь үнэн үү?

Өрхийн сарын орлого 2.2 саяд хүрсэн нь үнэн үү?

Өрхийн сарын орлого 2.2 саяд хүрсэн нь үнэн үү?

Үндэсний статистикийн хорооноос гаргадаг нийгэм, эдийн засгийн төлөв байдлын мэдээллээр 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар Монгол өрхийн сарын дундаж орлого 2.2 сая төгрөгт хүрчээ. Гэвч энэхүү мэдээлэл үнэн эсэхэд эргэлзэж буй хүн олон байна. Учир нь, өрхийн дундаж орлого нэг сарынх нь 2.2 сая төгрөгт хүрсэн бол өдрөөс өдөрт орлого нь хумигдаж, ядуу ангилал руу шилжин орж буй иргэдийн тоо өсөх биш буурах ёстой.

Дэлхийн банкнаас өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын 3.4 сая иргэнээс 904,000 нь ядуу, ядуурах магадлалтай 400 мянган хүн байна гэж мэдэгдсэн. Нэг үгээр хэлбэл, 1.3 сая гаруй иргэн амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой амь зууж байна гэдгийг судалгаагаараа танилцуулсан. Эдийн засагчдын зүгээс энэхүү судалгааг өргөн цар хүрээтэй хийх юм бол түүнээс ч олон хүн ядуурлаас доогуур төвшинд амьдарч байгаа гэж мэдэгдэх болсон.

Харин Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар бол монголчуудын өрхийн сарын орлогыг 2015 оныхтой харьцуулбал, даруй 1 сая төгрөгөөр өсчээ. Нэг үгээр хэлбэл, Ардын нам Засгийн эрхэнд гарснаас хойш монгол өрхийн сарын орлого өнгөрч буй найман жилийн хугацаанд 1 сая төгрөгөөр өсч гялайлгажээ.

Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөнөөс иргэдийн амьжиргааг хэрхэн туйлдуулж байгааг хэрэглээний зээлийн өсөлтөөс харж болно. Учир нь, 2016 онд иргэдийн 46 хувь нь урт хугацааны буюу ипотекийн зээлтэй байсан бол өнөөдөр нийт иргэдийн 87 хувь нь хэрэглээний зээл рүү шилжжээ. Энэ нь орлогын өсөлт нь иргэдийн амьжиргааны өртгийг давахгүй байгаа учраас иргэд арга буюу зээл авч, өрхийнхөө амьжиргааг залгуулж буй дүр зураг бууж буй. Харин Үндэсний статистикийн хорооны мэдээгээр монголчууд удахгүй санхүүгийн эрх чөлөөнд хүрч мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-19 202.126.88.96

шал худлааа шүүүү статистикийн газар намын хүүхэлдэй

Avatar

babyshark 2024-02-19 202.126.89.36

hetruulj zarah handlaga aimr ih bdishde, humuus ediin zasgiin huuloog mededgu bolhoor hyzgaargu heregleegee hyzgaargui zaraad bhar hyzgaarlagdmal orlogo ni hze ch hurehgui hze ch erh chuluund hurehgui eniig oilgohgui bol zeeliiin avarga zagasuud bayjsaar l bh bolno

Avatar

Нэргүй 2024-02-19 202.126.91.127

2say 200 xvrsen yu arai xudalaa yrix ymo or vndectei yriaa tsailn nemeegvi bnashvv de

Avatar

Ц. Эрдэнэбат 2024-02-19 202.9.46.76

Би Үндэсний статистикийн хорооны мэдээнд итгэдэггүй! Статистикийн хороог тоог үржүүлэхээс өөр аргаар боддоггүй…ккк

Avatar

Зочин 2024-02-19 139.5.218.72

энэ үнэн байлаа гэхэд юмны үнэ өмнөх жилээс70-100% өссөн бхад хий хоосон өсөлт яриад яах юм бэ.2500 тай бсан хуурай хүнс өнөөдөр5600 с дээш үнэтэй бна. харин ч бүр дордоод бна

Avatar

хүннү 2024-02-19 202.9.46.200

Худлаа. Нүүрсний хулгайч болвол сарын орлого 2,2 сая болох байх.

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Amar 2024-02-19 202.55.188.101

Үнэн гэж бодьё гэвч 2 тор хүнс 300к болж бна шдээ яахуу хамуудаа

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.40.83

Ард түмнтй амьдрал сайжирч, цалин тэтгэвэр нэмэгдэж амьдрал нааштай болж байгаад Элбэгдоржийн гар хөл болсон Хоролмаа мэтийн хүмүүс маш их дургүй байдаг. Монголчууд хэдийн ядуу байна төдий чинээгээр биднийг сонгоно гэж эд нар боддог. Төр засгийг олон улсад болон Монголчуудын дунд харлуулж ажлыг нь бүтэлгүй болгох гол зорилготойгоор ажилладаг

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.47.12

Ха ха ха

Avatar

зочин 2024-02-19 202.126.88.85

Хэн цөөн хэдэн баячуудын эрх ашгийг хамгаалж олонхыг ядууруулдаг билээ.Элбэгдоржтонгууд. Хэн 1990 оноос эхлэн хувьцаа гэх хоосон цаасаар иргэдийг хуурч,нийгмийн бараг бүх өмчийг өөрийн саварт орууллаа .Эд нар. Барууны орнуудыг хар.Ядуусын хөдөлмөрийг мөлжиж эд мэт нь л буюу цөөн хэдэн этгээд долларын эзэд тэрбумтангууд болжээ Барууны том хөрөнгөтнүүдийн бодлогыг хэн дэмждэг билээ. Элбэгдоржтонгууд.Төрд гараад монголыг хэн сүйрүүлдэг билээ Эд нар.Иргэдийг хуурч, хоосруулж, мөлжигчид

Avatar

Зочин 2024-02-19 202.126.92.98

yaj urkhiin orlogiig tootsoj gargaad baa yum b** med

Avatar

Зочин 2024-02-19 66.181.178.62

ҮСХ-нд сайхан залуучууд ажилладаг болсонюм билээ ТЭР ЗАЛУУЧУУДЫГ НАМЧИНГУУД БИТГИЙ ХАРЛУУЛ. ЯМАР ОРЛОГЫГ ТООЦДОГ ЮМ ГЭДГЭЭ ҮСХ-ХОН ТАЙЛБАРЛАХГҮЙ БОЛ НАМЧИНГУУД, ТЭДНИЙ ХЭВЛЭЛИЙНХЭН МУШГИНА, МУРИНА ГЭЖ МЭДЭЭРЭЙ ЗАЛУУЧУУДАА

Avatar

Нэргүй 2024-02-19 103.212.117.73

darga nariin luvardsan mungiig niit ard irgeddee huvaan tootsvol zuv baihoo heinch baga bn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж