Өрхийн сарын орлого 2.2 саяд хүрсэн нь үнэн үү?

Хуучирсан мэдээ: 2024.02.19-нд нийтлэгдсэн

Өрхийн сарын орлого 2.2 саяд хүрсэн нь үнэн үү?

Өрхийн сарын орлого 2.2 саяд хүрсэн нь үнэн үү?

Үндэсний статистикийн хорооноос гаргадаг нийгэм, эдийн засгийн төлөв байдлын мэдээллээр 2023 оны дөрөвдүгээр улирлын байдлаар Монгол өрхийн сарын дундаж орлого 2.2 сая төгрөгт хүрчээ. Гэвч энэхүү мэдээлэл үнэн эсэхэд эргэлзэж буй хүн олон байна. Учир нь, өрхийн дундаж орлого нэг сарынх нь 2.2 сая төгрөгт хүрсэн бол өдрөөс өдөрт орлого нь хумигдаж, ядуу ангилал руу шилжин орж буй иргэдийн тоо өсөх биш буурах ёстой.

Дэлхийн банкнаас өнгөрсөн оны сүүлээр Монгол Улсын 3.4 сая иргэнээс 904,000 нь ядуу, ядуурах магадлалтай 400 мянган хүн байна гэж мэдэгдсэн. Нэг үгээр хэлбэл, 1.3 сая гаруй иргэн амьдралын баталгаажих төвшнөөс доогуур орлоготой амь зууж байна гэдгийг судалгаагаараа танилцуулсан. Эдийн засагчдын зүгээс энэхүү судалгааг өргөн цар хүрээтэй хийх юм бол түүнээс ч олон хүн ядуурлаас доогуур төвшинд амьдарч байгаа гэж мэдэгдэх болсон.

Харин Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар бол монголчуудын өрхийн сарын орлогыг 2015 оныхтой харьцуулбал, даруй 1 сая төгрөгөөр өсчээ. Нэг үгээр хэлбэл, Ардын нам Засгийн эрхэнд гарснаас хойш монгол өрхийн сарын орлого өнгөрч буй найман жилийн хугацаанд 1 сая төгрөгөөр өсч гялайлгажээ.

Гэвч бараа бүтээгдэхүүний үнэ ханш өссөнөөс иргэдийн амьжиргааг хэрхэн туйлдуулж байгааг хэрэглээний зээлийн өсөлтөөс харж болно. Учир нь, 2016 онд иргэдийн 46 хувь нь урт хугацааны буюу ипотекийн зээлтэй байсан бол өнөөдөр нийт иргэдийн 87 хувь нь хэрэглээний зээл рүү шилжжээ. Энэ нь орлогын өсөлт нь иргэдийн амьжиргааны өртгийг давахгүй байгаа учраас иргэд арга буюу зээл авч, өрхийнхөө амьжиргааг залгуулж буй дүр зураг бууж буй. Харин Үндэсний статистикийн хорооны мэдээгээр монголчууд удахгүй санхүүгийн эрх чөлөөнд хүрч мэдэхээр байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж