Хятадын Хаврын баярын үеэр иргэдийн зарцуулалт Covid-19-ийн өмнөх үеийг давжээ. Тодруулбал, дотоодын аялал жуулчлалын зардал 632.7 тэрбум юаньд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 47 хувиар давсан үзүүлэлт юм. Баярын амралт ердийнхөөс нэг хоногоор илүү үргэлжилсэн нь үүнд мөн нөлөөлжээ.
Баярын өдрүүдэд 474 сая дотоодын аялал хийгджээ. Энэ нь өнгөрсөн оноос 34 хувиар, цар тахлын өмнөх үеэс 19 хувиар илүү үзүүлэлт юм. Харин аялал бүрийн дундаж зардал 2019 онтой харьцуулахад 9.5 хувиар буурсан байна. Энэ нь иргэдийн хэрэглээ буурч байгаатай холбоотой аж.
Ямартай ч Хаврын баярын нийт зардал өссөн дүнтэй гарсан нь дэлхийн хоёр дахь том эдийн засагт ховорхон сайн мэдээ болж байна. Тус улсад үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал, экспортын бууралт, хэрэглээний үнийн уналт, дефляци зэрэг эдийн засгийн тулгамдсан асуудлууд бий.
Хаврын баярын үеэр хэдэн зуун сая хүн нааш цааш зорчдог. Энэхүү зорчилтын тоогоороо Хятад улс дэлхийд тэргүүлдэг ажээ.
Эх сурвалж: BBC
Нэргүй 2024-02-19 213.87.160.158
Харуулах боломжгүй.