Улаанбаатар хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзоригтой түгжрэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлэх ажлуудын талаар болон олон нийтийн дунд асуулт үүсгээд буй зарим шийдвэр хэзээ хэрэгжих талаар ярилцлаа.
-Хоёр долоо хоногийн өмнө болсон НИТХ-ын хуралдаанаар автобусаар 1000 төгрөгөөр зорчих тарифыг эцэслэсэн. Тэгвэл энэ шийдвэр хэрэгжиж эхлэх хугацаа хэзээ вэ?
-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зорчих тарифын тухайд баталсан. Баталсны дараа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу Хууль зүй дотоодын хэргийн яаманд бүртгүүлдэг. Бүртгүүлж, захиргааны актын эмхтгэлд хэвлэгдсэнээр дүрэм, журам хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Иргэд гэрээсээ гараад автобусанд суухад 500 төгрөг төлдөг. Гэхдээ дамжин суултын 30 минутад амжиж суухгүй бол дахин 500 төгрөг төлж зорчдог. Ингэснээр дунджаар тооцож үзвэл нэг иргэн өдөрт 1500-2000 төгрөг төлж автобусаар зорчиж байгаа юм.
Харин шинэ шийдвэр хэрэгжиж эхэлснээр иргэд 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих боломжтой.
Зорчих тарифыг 1000 төгрөг болгосноор иргэд хувийн унаанаас илүү нийтийн тээврийг сонгоно гэж харж байгаа. Учир нь дөрвөн удаагийн зорчилт цагийн хязгааргүй. Мөн одоогийн нөхцөлд автобусны буух карт уншигчид иргэн картаа дараагүй тохиолдолд дамжин суух боломжгүй. Энэ тохиолдолд иргэд хохирч байгаа учир үнэ тарифын тухайд 1000 төгрөгөөр дөрвөн удаа зорчих саналыг дэмжсэн.
"АВТОБУСНЫ ОРЛОГО, НИЙТ ЗОРЧСОН ХҮНИЙГ ТОГТООЖ ЧАДВАЛ ДАХИН ЧИГЛЭЛ ӨӨРЧЛӨХГҮЙ"
Хоёрдугаарт, автобусны зорчих тарифд өөрчлөлт ороход дагаад программ хангамжийг өөрчлөх шаардлагатай. Тендер худалдан авалтаар автобусанд картаа уншуулж байгаа болон орж ирж зорчиж байгаа хүмүүсийг тоолох системийг суурилуулж байна. Тус систем бүрэн орж ирснээр автобусны орлого, нийт зорчсон хүний зөрүү гарч ирнэ. Сая чиглэл дээр алдаа гарсан нь ч үүнтэй холбоотой. Автобусны карт уншигчийн датагаар чиглэлээр зорчдог нийт хүнийг тогтоохоор цөөн байдаг. Гэхдээ автобусны тоог цөөлөхөд датагаас их хүн зорчдог нь тогтоогдож байна.
Чиглэл, маршрут дээр өөрчлөлт оруулахад зорчих хүний тоо зөрсөн нь хүмүүс бэлэн мөнгө төлдөг болон үнэгүй явдагтай шууд холбоотой.
Тиймээс бүх хүн зохих төлбөрийг төлж автобусаар зорчсоноор нийтийн тээврийн орлого өсч, зах зээлийн зарчмаар тус салбар хөгжинө. Мөн татвар төлөгчдийн өгч байгаа татаас багасна гэсэн үг.
Хүүхдийн хувьд 500 төгрөгөөр зорчих санал гаргасан ч одоогийн тарифаар буюу 200 төгрөгөөр зорчих шийдвэрийг хэвээр үлдээсэн.
"НЭГ КМ ЗАМЫГ 1,5 ТЭРБУМААР БАРЬЖ БАЙГАА Ч ЗАМ АШИГЛАСНЫ ТӨЛБӨРТ ХОЁР ТӨГРӨГ Л АВДАГ"
-Автомашины улсын дугаартай холбоотой иргэдийн дунд төөрөгдөл үүсээд байгаа. Орон нутгаас хот руу хувийн унаагаар ирэх иргэд заавал шинэ дугаар авах эсвэл өндөр төлбөр төлнө гэдэг үнэн үү?
-Одоо ч гэсэн тээврийн хэрэгсэлтэй бүх иргэн зам ашигласны хураамж төлж байгаа. Улаанбаатарын дугаартай иргэд хураамжаа жилд нэг удаа бөөнд нь төлдөг. Жишээ нь, приус маркын автомашинтай иргэн жилд дунджаар 20 мянган төгрөг төлж байна. Зам ашигласны төлбөрийг жилээр тооцож нэг удаа төлж байгаа учир нийслэлийнхэн төлдөггүй юм шиг зарим хүн бодоод байгаа.
Гэхдээ зам ашигласны төлбөрийг дундаж гүйлттэй харьцуулж, 700 мянган машиндаа хувааж үзэхэд жилд нэг машин нэг км зам ашиглахдаа хоёр төгрөг л төлж зорчдог. Бодит нөхцөл дээр нэг км зам барихад 1,5 тэрбум төгрөгөөр барьдаг.
Маш өндөр өртөгтэй замыг бид бага төлбөрөөр хэрэглэж байгаа. Хоёрдугаарт, орон нутгийн тээврийн хэрэгсэл. Хөдөөнөөс хот руу хувийн унаагаар орж ирж байгаа иргэд товчоогоор орж ирэхдээ 1000 төгрөг төлж орж ирдэг. НИТХ-аас 48 цаг дотор орон нутгийн иргэд хот руу ороод гарахад 1000 төгрөгийн хураамжийг хэвээр үлдээсэн. Харин 48-аас дээш цаг Улаанбаатарт байсан тохиолдолд хоног тутамд 5000 төгрөг төлнө.
Мах, сүү борлуулах орон нутгийн иргэдэд ямар нэгэн дарамт учрахгүй. Угаасаа л шөнөдөө орж ирээд үүрээр бөөний төвүүдэд мах, сүүгээ зараад иргээд нутаг буцаж байгаа болохоор.
Орон нутгийн зам ашигласны төлбөрийн хувьд зарим аймаг өөр, өөрөөр тогтоосон байдаг. Ховд, Төв, Хөвсгөл, Хэнтий зэрэг дөрвөн аймаг өөрийн орон нутгийн иргэдээс зам ашигласны төлбөрийг багаар авч байхад, бусад аймаг, Улаанбаатарын иргэдээс арай өндөр авдаг. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгөөр Улаанбаатарын замд зарцуулж байгаа төсвийг хамгаалахгүй бол болохгүй. Зам ашиглахад 77 тэрбум төгрөг цугларч байгаа. Энэ мөнгөөр замын нөхөөс л хийж, бусад зардлын тухайд хаана ч хүрэлцэхгүй дуусдаг.
Энэ хэвээр үргэлжилбэл Улаанбаатарын 1350 км бүхий нэг их наяд 500 тэрбум төгрөгийн үнэлгээтэй зам 10 жилийн дараа үнэлгээ нь буурч 420 тэрбум төгрөг хүрэх эрсдэлтэй.
Тиймээс байгаа замаа арчилж, заавал эвдлэхгүйгээр их зардал гаргахгүйгээр засварлах боломжтой.
"НИЙСЛЭЛ ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАР ДЭЭРХ ЗОГСООЛУУДЫН ТӨЛБӨРИЙГ ЗОХИСТОЙ ХЭМЖЭЭНД ТОГТООНО"
-Тэгвэл автобусны чиглэл, маршрутын тухайд ойрын хугацаанд дахин өөрчлөлт хийхээр төлөвлөж байгаа юу?
-Зарим чиглэлд өөрчлөлт оруулна. Мэргэжлийн хүмүүс болон иргэд дэмжиж байгаа. Харин тодорхой аль, аль чиглэлд хэдэн автобус явах вэ? гэдэг болон урсгалын хувьд хаана эргэлт хийх нь одоогоор тодорхойгүй байна. Чиглэл дээр үүсч байгаа нэг гол асуудал нь өнөө л газрын мафи. Автобусаар эргэдэг бүх цэгүүдийг хувьд өгснөөс автобус богино эргэлтээр эргэх уулзваргүй болсон. Тиймээс Сүхбаатарын талбай дээр автобус эргэдэг уулзварууд хийгээд, Зунжингаас орж ирж Нисэхийн тойрог дээр эргэлт хийдэг байсан нийтийн тээврийн чиглэлийг төв талбайгаас эргүүлж байгаа. Нисэхийн тойрог руу орохоор Нисэх талдаа түгжрээнд орж бүх автобус тэг зогсдог байсан. Автобус нэг талдаа гарч зогсдог нь эргэлтийн уулзвартай холбоотой.
Ганцхан жишээ авахад, Зунжингаас төв рүү орж ирэх нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчдог болгохын тулд тэмдэг тэмдэглэгээ тавьж байна.
Тус хэсгийн зам өргөтгөх боломжгүй мөртлөө нэг урсгал нь хоёрхон эгнээ замтай. Нэг эгнээгээр нь автобусар явахаар бас их төвөгтэй нөхцөл байдал үүсч байгаа. Тиймээс төлөвлөлтгүйн улмаас хүндрэлтэй нөхцөл байдал ихээр үүсч байна. Гэхдээ тоон үзүүлэлт датаг шинэ системээр нэгтгэж гаргаснаар энэ намартаа багтаж чиглэлийг дахин өөрчлөх боломжтой. Мөн ирэх жилүүдээс автобусаар хөнгөлөлттэй зорчдог иргэдийг бусад иргэдтэй адил төлбөр төлж зорчдог болгоно. Ингэснээр автобус компаниудад өгдөг татаас багасна.
-Түгжрэлийг бууруулах төлөвлөлтийн хүрээнд цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд юу байна вэ. Авто зогсоолын төлбөрийг нэмэх, А, В бүсээр ангилах зэрэг зохицуулалт яригдах уу?
-Тийм. Авто зогсоолуудын тухайд тухайн байгууллагын ажилчид л өглөө машинаа тавиад орой авдаг жишигтэй байгаа. Бүтэн өдөр машинаа тавиад 5000 төгрөг л төлдөг. Бусад улс орнуудад хотын төвийн авто зогсоолуудын эргэлтийг сайжруулах, бүгд хэрэглэдэг болохын тулд 30 минут болон 1-2 цагаар л хязгаарладаг.
Хувийн хэвшлийн зогсоолын төлбөр хураамжийг нийслэлээс мэдэх боломжгүй. Харин нийслэл орон нутгийг өмчийн газар дээрх зогсоолуудын төлбөрийг зохистой хэмжээнд тогтоох дээр анхаарна.
Хашлага хаалтыг засахаас эхлээд зогсоолуудад цахилгааныг машиныг цэнэглэх, цахилгаан дугуй, скүүтер цэнэглэх цэнэглэгчүүдийг суурилуулна. Зөв төлөвлөлт хийж, авто зогсоолуудыг нэгдсэн программд холбоно. Өөрөөр хэлбэл иргэн очих цэгийнхээ аль, аль байршилд авто зогсоол байгааг аппликейшээс харах боломжтой болно. Учир нь зогсоол хайж эргэлдэх нь замын хөдөлгөөний түгжрэлд нөлөөлдөг. Тиймээс цаашид зөв зохицуулалтуудыг шат дараатай хийнэ.
Нэргүй 2024-02-20 122.201.31.36
Хотод байгаа орон нутгийн дугаартай машины тоогоор хотын харьяатай хүн нэмэгдэх болхон дээ малнуудаа
Нэргүй 2024-02-20 202.70.34.115
олох ажил болж хувирсан ийм ийм асуудалдаа анхаарал хандуул бусад орон шиг давхар давхар зам барь малнууд идэж уухийн цондон туссан ханаж цаддаггүй х****л идмэрүүд
Нэргүй 2024-02-20 202.70.34.115
зарлага гаргаж хэд хононо дээрээс нь одоо ахиад мөнгө төлнө балла баллаа хуцна биз та нар тэр зам тавих гэж хаана хаанаа хувааж иддэг мөнгөө болиод чанартай сайн замаа тавь.Миний хүү 2 3 жилийн өмнө зуны амралтаараа Танай зам билүү Таны зам ч билүү комданид ажиллаад ирэхдээ ёстой муухай юмаа ээжээ гэж ирсэн яасан гэсэн чинь нэг дор 2 хагархай бхад арай ихийг нь хөнөөд багийг нь үлдээдэг юм бна яаж бгаан гэхээр ирэх жилийн ажил гэдэг юм бна гэсэн тэгэхээр нээрэн зам нь чанаргүй зүгээр л мөнгө
Нэргүй 2024-02-20 202.70.34.115
Зүгээр аргаа бараад хотруу орж ирж зугаалж явдаг гэж боддог юмуу хаашаа юм тийм бол үгүй ядаж орон нутагууд дахь эмнэлэг эмнэлэгийн үйлчилгээ эмч боловсон хүчнээ сайруулж дэмжиж ажиллах хэрэгтэй шдээ.Өвдөж зовоод эмнэлэг бараадаад хотод очихоор эмнэлэгүүдийх нь очер дараалал эмч нарынх хүнд сурталаас болж зөвхөн үзүүлж шинэжилгээ өгч оношлуулах гэж өчнөөн хононо,эмнэлэгт хэвтлээ гэхэд хэд бас хэд ч хонож мэднэ тэр хүмүүс чинь ах дүү танилаараа хэд хонох билээ түрээсийн байр буудалд өчнөөн
Зочин 2024-02-20 202.126.88.69
тэнэглэл
хш 2024-02-20 59.153.115.97
"Гэхдээ зам ашигласны төлбөрийг дундаж гүйлттэй харьцуулж, 700 мянган машиндаа хувааж үзэхэд жилд нэг машин нэг км зам ашиглахдаа хоёр төгрөг л төлж зорчдог. Бодит нөхцөл дээр нэг км зам барихад 1,5 тэрбум төгрөгөөр барьдаг." гэнээ зам барихдаа тендер нэрээр ихэнх мөнгийг авдаг тэрийгээ л больчихдоо. Тэгвэл 1 км зам тийм өндөр өртөгтэй баригдахгүй ш дээ. Миний бодлоор улс өөрөө ажилчдаа цалингаа өгөөд хийлгэвэл тендерийн хулгай байхгүй болж ажилгүйдэл багасах байх гэж бодогдох юм.
Зочин 2024-02-20 103.242.47.14
Энэ нэг эргүүтсэн малнууд одоо зайлаасай. Улаанбаатраас 500аас дээш км.т байдаг аймгийнхан эмнэлэгт үзүүлэх гээд юм уу, жилдээ ганц удаа хотруу зорьж очоод хэд хоноод буцдаг байтал дээр нь нэмээд хоногт 5к авна ч гэж байх шиг. Холоос зорин2 оччихоод 2 хоноод буцна гэж байх уу. 2 хоногт амждаг ажил гэж байлаа юу. Хүнд сурталаар дүүрэн байж гаргаж байгаа шийдвэрүүд нь хөгийн гэж. Малнаас ч долоон дор малнууд байх юм
Нэргүй 2024-02-20 213.87.148.211
Харуулах боломжгүй.
Иргэн1 2024-02-20 122.201.31.218
зоргоороо хуцах юмаа. ажлын зайлшгүй шаардлагаар явдаг хүмүүс яахуу тэгвэл бүсчлээд хуваачих л даа наадхаа хот болон өөр аймагуудад 2с дээш хоновол 5000-10000к гээд хаха элгийн юм хуцалдах юмаа
Нэргүй 2024-02-20 202.9.40.205
Хотоо түгжрэлгүй болгоё гэвэл орон нутгаа хөгжүүлэх. Хүмүүс орон нутагт очиж амьдраад хэрэгтэй үедээ хотод орж гардаг байх хэрэгтэй. Энэ шийдвэр бол улам л хотруу ирж суурьших аргагүй байдалруу түлхэхээр байна.
Нэргүй 2024-02-20 202.9.40.205
хүртээмжгүй хотын буруу шийдвэр. иймэрхүү утгагүй харгис шийдвэр гаргадгаа болимоор юм.
Нэргүй 2024-02-20 59.153.87.59
Яг одоогын байдлаар ингэж туйлдсан малчидаас л хотод эмчлүүлж үзүүлэх гэж удсаных нь төлөө л мөнгө авах гээд байгаа гэсэн үг л дэ.
Нэргүй 2024-02-20 103.57.93.107
Хотын дугаар авахын тулд Хотын хаяг дээр л баахан хүмүүс шилжинэ дээ. Мангар шийдвэр
Иргэн 2024-02-20 202.126.88.113
зөв ш тэ.хөдөөний машинууд их болсон түгжрэл дээр бүр нэмэр болж бна.ёстой хэцүү бна.хот дотроо3км газарт 2цаг түгжирч бна.арай хэцүү бна.яаж хүндрэлээс гарахаа шийдвэр гараачээ.дээр нь автобусны чиглэлээ ахин хянаач зарим буудал дээр бөөгнөрч бна.зарим буудал дээр ирэхгүй 10аас илүү минут хүлээж хөлдөх гэж бна.энэ хүйтэн ахиж хянаж явуулаачээ
Зочин 2024-02-20 202.131.228.20
Ингэж болохгүй байхаа. Хөдөө орон нутгаас хүмүүс улсын нийслэлээ зориод ирж байхад нь арай ч ингэж тэдний халуун сэтгэл рүү хүйтэн ус цацаж болохгүй байхаа
Зочин 2024-02-20 59.153.114.139
хотын төсөвт хэдэн км зам барина гэж тусгасан юм болоо их л бүдэг бадаг том төсөв баталсан байнга л өөрчлөх бололтой
Нэргүй 2024-02-20 202.21.107.19
Одоо бүр иргэдээ хот хөдөөгөөр ялгаварлан хооронд нь яс хаяж эхлэв шивдээ.МАНгартана мангартана гэхэд арай ингэж болохгүй л дээ
Нэргүй 2024-02-20 202.126.91.56
зөв. дэмжиж байна
Нэргүй 2024-02-20 202.21.107.51
Хотын маин хөдөөд – хоновол яах вэ?
Бас 5000 авах нь зөв
Irgen 2024-02-20 103.57.94.132
atsnuud bur davarch bnaa
Нэргүй 2024-02-20 66.181.161.2
"хүний гараар могой бариулах" гэдэг энэ байх тэгш,сондгой дараа хотын дарга бүр муу санаатай болжээ. Өмнө хотын дарга нар муу сайн ч ийм чухал асуудал дээр өөрсдөө яриад сууж байдаг сан
Zochin 2024-02-20 202.21.111.170
Энэ хүн өнөө өглөө тэнгэрээс буусан мэт бна. Сүүлийн 30 жил хотын авто хөдөлгөөний хянаж, зохицуулж, бодлого, төлөвлөлт хийж цалин авч, төрийн одонгоор шагнуулж байсан маш олон мэргэжилтэн байгаа тэд юу хийсэн бэ. Тэдний тооцоо, судалгааг хэн, хэзээ, яагаад хэрэгжүүлээгүй бэ гэдгийг ярина уу. Эргэлт гэж ганц зөв үг хэллээ. Тиймээс эргэлтийг бий болгоог гүүрэнд эргэлтүүдээ шаардлагатай байршлуудад шинээр яаралтай барина уу.
Нэргүй 2024-02-20 103.26.95.170
МАН-ЫН ТЭНЭГЛЭЛ, СОЛИОРОЛ, ГАЛЗУУРАЛ ИЙНХҮҮ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙГАА НЬ ТУН САЙШААЛТАЙ. ИРГЭИЙГ, ЯЛАНГУЯА ОРОН НУТГИЙНХНЫГ УЛАМ ИХ ХАВЧ, ХЯС, ХЯЗГААРЛА, ХОРИГЛО, ДАРАМТАЛ, ДОРОМЖИЛ. ТЭГЭХ ТУСМАА МАН-ААС АЛЬ БОЛОХ ХУРДАН АНГИЖИРНА. СОНГУУЛИАР ТА НАРЫГ ЗАЙЛУУЛНАА ГАЙГҮЙ.
zochin 2024-02-20 66.181.177.121
Ene nohriig ter dargatai n hotoos yaraltai buulgahgui bol ih l balag boloh ym shig hot hodoogoor n taltsuulah arga haragdaj baina
Бүгд ард түмний буруу 2024-02-20 66.181.161.196
сүүлийн үед дарга нарын тэрэнд яриа юм уу хаашаа юм. БҮХ ЗҮЙЛД АРД ТҮМНИЙ БУРУУТАЙ автобусны чиглэл өөрчлөх гэж хотын дарга олон жил нарын судалж байж хийсан гээд байсан ажил эцэстээ автобус карт уншуулдаг хүмүүсийн тоо дээр тулгуурласан гэх бодит үнэн туслах нь хэлж байх шиг гэхдээ басал иргэд буруутай хулгайгаар суудаг иргэд хэдэн зуун мянган яригддаг байсныг мэдэж одоо бол мал тоолдог шиг нарын тоолдог болоод дахин чиглэл өөрчлөх гэнэ дээ. хотын даргын ТЭГШ, СОНДГОЙ ачаар олон мянган жолооч
Нэргүй 2024-02-20 202.179.3.209
ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ГАРГАСАН ТА НАР ЗУНЖИНГАА ХӨДӨӨ ЯВАХАДАА ТӨЛБӨР ТӨЛӨХ ТАЛААР ЯАГААД ТУСГААГҮЙ ЮМ ТЭГВЭЛ
Нэргүй 2024-02-20 202.179.3.209
1.ХӨДӨӨНИЙ ИРГЭД ЗӨВХӨН МАХ СҮҮ БОРЛУУЛАХ ГЭЖ ХОТ ОРДОГГҮЙ ЭМНЭЛЭГИЙН АЖЛЫГ ЮУ ГЭХ ВЭ НЭГ ХҮН ДУДАЖААР ЭМНЭЛЭГТ ЯВАХАД ДОР ХАЯЖ АЖЛЫН 5-10 ХОНОГ ЗАРЦУУЛНА ХАГАЛГААНД ОРОХ БОЛ ХЭДЭН САРААР УБ ХОТОД БАЙНА ЭНЭ ТОХИОЛДОЛ ХУВИЙН УНААГААРАА ХОТОД ЭМНЭЛЭГИЙН АЖИЛТАЙ ЯВАХААС АВТОБУС ХАРААД ӨВДӨЖ БАЙГАА ХҮН БУУДАЛ ДЭЭР СУУЖ ЧАДАХГҮЙ ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ГАРГАСАН ХҮМҮҮС ӨӨРСДӨӨ ӨВДСӨН ЗОВСОН ҮЕДЭЭ ӨВЛИЙН ХҮЙТЭНД АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР АВТОБУС ХАРААД СУУЖ ҮЗЭЭЧ
chinzorig 2024-02-20 103.145.234.122
hahaha duraaraa s****a shvv basal
иргэн 2024-02-20 66.181.188.245
Хот уруу нэвтэрэхэд нь бас хураамж авах хэрэгтэй.
zochin 2024-02-20 103.11.195.34
ene mulgui orkuudiig hotoos zailuul, buduuleg maluud hotod hezee ch amidarch chadahgui erguu dagznuud
Нэргүй 2024-02-20 66.181.179.10
Хотоо тэлээч бсдаа
Нэргүй 2024-02-20 66.181.189.12
МАНайханы хулгай явсаар иргэдээсээ хулгайлдаг болов
зочин 2024-02-20 103.57.94.243
50000–80000 бэлэн мөнгө зорчигч иргэдээс дунджаар нэг ээлжинд автобусны жолооч олдог хэвшил болсон ёс журмыг халбал алдагдал багасана тэтгэврийн настангуудыг насны ангилалаар хөнгөлж болохгүй юу
Нэргүй 2024-02-20 66.181.161.148
орон нутгийн машинаас хураамж авахаасаа илүү гаднаас оруулах машиныхаа тоог хязгаарлаачээ
Нэргүй 2024-02-20 66.181.161.148
1км замыг 1 тэрбум төгрөгөөр барих гэдгийг нэг л сайн ойлгохгүй байнаа. задаргааг нь сайн тайлбарлаад өгөх ухаантан байна уу.
Хотын иргэн 2024-02-20 5.253.205.147
Хот төлөвлөлт, инженерчлэлийн ухаантай хүмүүсийг удирдах ажилтнаар тавихгүй бол МУИС-ын бранкууд хотыг журамлах гээд тэнэгтэж өгөх юм байна л даа. ЯААЯ ДАА НОВШУУДЫГ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Irgen 2024-02-20 202.131.225.242
Ядуу хүмүүсийн кармаагаар оролдвол юу болдгийг сонгууль харуулах байх өө. Нээх их санаа зовохгүй байна.
Нэргүй 2024-02-20 66.181.168.82
ЭМНЭЛЭГИЙН ХЯНАЛТАД БАЙДАГ ХҮМҮҮС ЯАХ ВЭ
Нэргүй 2024-02-20 202.126.90.9
Шоё шаасан хотын дугаартай гөлөгнүүд хөдөө очуул яаахуу. Аялал зугаалга нэртэй зуны 3 сар ямарч татавар төлөөсгүй хөдөөг бузарлана.
zochin 2024-02-20 202.126.91.52
хөдөөнийхөн бүгд хотын дугаар авахаас яахуу. хотод байдаг хүүхдүүд найз нөхдийн нэр дээр дугаар авах бх даа
Нэргүй 2024-02-20 122.201.23.83
комунист ч юмуу орос ч юмуу аргаар ажиллахаа болио
Нэргүй 2024-02-20 122.201.23.83
Орос арга барилаар ажиллахаа болио
Нэргүй 2024-02-20 202.55.188.82
Busad aimagiin zahirgaa shiidwer gargaad hotiin dugaartai mashinaas honog tus bur 10000k awna gwel ene demjeed baigaa nuhduud booj uhnedee hehe
Нэргүй 2024-02-20 202.55.188.82
Ingej hot huduuguur n yalgaj bolohgui ee. Undsen huuli zurtsij bna.
Нэргүй 2024-02-20 66.181.184.55
Данхыг зайлуулъя аа Хүрэлсүх ээ энэ эргүү данхаа зайлуулбал сайн байна
Нэргүй 2024-02-20 66.181.182.72
хэнтийн бэрхийн .утачууд төр барихаар нэг иймэрхүү
Нэргүй 2024-02-20 66.181.179.26
ядарсан иргэдээрээ битгий тоглоод бай тендер нэрээр мөнгө идээд байгаа новшнуудаа эхлээд зохицуул
Нэргүй 2024-02-20 202.126.92.98
Энэ нэг ЭРГҮҮ БАЦААН амны салайн арилаагүй их мэдэгч царайлаад авч өгч байнаа.4-хөн сарын дараа ЗАЙЛААД ӨГӨХ болохоор тэсье дээ
Нэргүй 2024-02-20 103.212.116.186
Зөв шүү.Ихэнх улс орондхотын төв ороход бүсчилэлээр татвар авдаг
Писду 2024-02-20 202.70.34.98
гөлөгөө зайлаа
Нэргүй 2024-02-20 139.5.218.197
undsen huulia zurchuud bga um bish yy,. uvchin zovlon , hoishluulashgui ajil bval yahiin
Монгол улсын иргэн 2024-02-20 202.131.241.13
дарамтлахаа боль!!!!!!!!!
зочин 2024-02-20 202.131.241.13
дарамтлах боль!!!!!!!!!
зочин 2024-02-20 202.21.117.210
Орон нутгийн пост болгон мөнгө саадаг шүү. Учирыг нь олдоггүй шдээ. Зам ашигласны төлбөр юм уу хотод нэвтэрсний төлбөр юм уу бүү мэд
Нэргүй 2024-02-20 103.212.117.172
zuvuu zuv unegui heregleh setgehguigeesee salah estoi , mongol gedeg humuus bugd l unegui avjih geed l er ni ene ugui yum avah setgehgui ert deer ued uussen yumuu b** med yamarch bsan emegteichud ni erchuudee davangai ashiglaj , erchuud ni bayn bol gerldeg bolovson bie uneltees ehelsen gej uzdeg , odoo tiim yum baihgui za buh yum tulvur tuldug , harin ter tulvuvruu bugdiin neg dot avjihdag dahin dahin avdaggu baih heregtei , bas neg dor esvel huvaaj tulj boldog geh songolt gargval hamaaguu deer
Эрдэнэ 2024-02-20 43.242.243.57
зайл
Нэргүй 2024-02-20 153.207.190.129
Хөдөөнөөс ирээд эмнэлэгт хэвтсэн хүмүүс яах вэ? УБ-т хий зогссоны 5000₮ төлөх үү
Зочин 2024-02-20 202.126.91.52
УБ дугаар л авна даа
Нэргүй 2024-02-20 202.21.114.170
Balai batsaan bnaa ene gej neg
Нэргүй 2024-02-20 43.242.243.124
УБ номертой нохойнуудыг хөдөө орон нутагт зорчидоод хоёроос дээш хоног тутамд 10000 к авдаг больё яагаад гэвэл орон нутгийн гол мөрөнг бааж шээж бохирдуулдаг рамгийн харгис хүмүүс өол хотын хүмүүс бдг архи уудаг зодоон нүдээн хийдэг орон нутагт хэрэг төвөг их хийдэг хүмүшс чинь хотын мхлнуудшд тийм болохоор 10 мянган төгрөг авдаг больё аймаг сумдын засаг дарга нарах
Нэргүй 2024-02-20 103.212.117.172
bas l avah estoi yum harin tuugeer ni sain uilchilgee uzuulj hogoo sain tseverldeg baih heregtei irgen ch hariutslagtai turnch hariutslagdaa baisan deer
Нэргүй 2024-02-20 203.91.112.242
zailj uz, iim teneg uhna tolgoid garahaar dampuurch bgaam shde.
Нэргүй 2024-02-20 59.153.114.61
ард түмнээ хөдөө-хотоор нь талцуулж дарамтлах зүгээр үү, ардчилалын суурь нь эрх чөлөө гэсэн үү
Нэргүй 2024-02-20 202.9.46.185
Нямбаатар Оюулзагна МАН эд нарыг битгий сонгоорой, Тун удахгүй хөдөө явахад чинь хүртэл ЗАМ ЯВАХ өгөх юм байна Түй май
зочин 2024-02-20 103.215.14.2
битгий х** үндсэн хуулиа уншиж цээжлээрээ чи эх ороныхоо хаана ч үнэ төлбөргүй явах эрхтэй шүү иймэрхүү тэнэг мангараа харуулсан юмнуудыг төрөөс өөрсдийг нь хөөцгөөе
Нэргүй 2024-02-20 66.181.187.53
Ганц энэ хүний зохисон ажил биш дээ. Өмнөх дугаарын хязгаарлалтаараа явуулаач
Нэргүй 2024-02-20 192.82.64.153
Тэнэг төр яасан гэж хөдөөний машинаас мөнгө авах гээд байгаан бэ тэгвэл хотын машин хөдөө явбал бас ав, , , ,
Нэргүй 2024-02-20 202.179.2.18
Ав ав. Дуртай өгье.
Нэргүй 2024-02-20 139.5.216.84
хотын газрыг зарж идсэн дарга нэртэй хулгай луйварчдын гайг иргэд төлж байна.
Нэргүй 2024-02-20 103.57.95.86
коммунистын pony галзуураад байгаарай.