Нийслэлийнхэн өвлийн улирал машинтай бүү хэл явганаар зорчиход зам талбай хүндрэлтэй байдаг талаар иргэд шүүмжилдэг. Тэгвэл халтирдаг явган хүний гантиган замуудыг солиход энэ жил нийслэлээс онцгой анхаарч, тусгайлсан төсөв зарцуулах талаар мэдэгдлээ.
Тодруулбал, явган хүний халтирдаг замуудыг солиход 2024 онд 45,6 тэрбум төгрөг төсөвлөхөөр болжээ.
Иргэдийг хувийн унаагаар биш явганаар зорчиход тулгамддаг гол асуудал нь зам талбай муу байгаатай холбоотой. Тиймээс нийслэлээс халтиргаа, гулгаа ихээр үүсч зуны улиралд борооны ус үерлэж тогтдог зам, талбайг шинэчилж, чулуун хийцлэлийн үйлдвэрүүдийг Хятадаас биш дотоодын аж ахуй эрхлэгчдээ дэмжих хүрээнд шинэчлэхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, Хятад руу валют урсгахгүйгээр дотоодын чулуун хийцлэлийн үйлдвэрүүдийг дэмжих аж.
Учир нь замуудыг шинэчлэхгүй бол өвлийн улиралд явган хүний замуудад хүмүүс олноор унаж, бэртэж, эрүүл мэндээрээ хохирч байгаа.
Иргэдийн аюулгүй орчинд аж төрөх, амьдрах эрхийг хангах хүрээнд явган замуудыг шинэчлэхэд тусгасан 45,6 тэрбум төгрөгийг зөвхөн халтирдаг замуудыг солихоос гадна нийтийн эзэмшлийн талбайг засварлахад зарцуулах юм байна.
Холбоотой мэдээ