Сонгон шалгаруулалт зарласан огноо: 2024 оны 2-р сарын 19-ний өдөр
Жижиг дунд бизнес эрхлэгчдэд сургалтын үйлчилгээ үзүүлэх байгууллагыг сонгон шалгаруулна
№ RFP–24–0116
ХААН Банк нь бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан бизнесээ амжилттай удирдан зохион байгуулахад шаардлагатай олон талт ур чадвар, мэдлэг олгох зорилгоор сургалт үйлчилгээг тасралтгүй үзүүлдэг билээ.
2024 онд жижиг дунд бизнес эрхлэгч нарт зориулсан “Хамтын өсөлт” болон “Ногоон бизнес” сургалт, хөтөлбөрт хамтарч ажиллах, энэ чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай байгууллага, мэргэжлийн зөвлөхийг нээлттэй сонгон шалгаруулалтад урьж байна.
Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй байгууллагууд албан бичгийг bidding@khanbank.com хаягт илгээж, сонгон шалгаруулалтын өгөгдөл, мэдээллийг авна уу.
Материалыг 2024 оны 2-р сарын 23-ны өдрийн 16:00 цаг хүртэл bidding@khanbank.com хаягаар хүлээн авах ба зөвхөн шалгарсан компанид хариу мэдэгдэнэ.
Хаяг: Хаан банк цамхаг, Чингис өргөн чөлөө-6
Стадион Оргил-1, ХУД-25, Ш/Х-192, Улаанбаатар-17010
Жич: Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг bidding@khanbank.com
Нэргүй 2024-02-19 213.87.160.158
Харуулах боломжгүй.