Трамп нэрийн пүүзээ танилцуулав

Трамп нэрийн пүүзээ танилцуулав

Трамп нэрийн пүүзээ танилцуулав

АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп өнгөрсөн Бямба гаригт нэрийн пүүзээ танилцууллаа. Филаделфиад болсон Пүүзэнд дурлагсдын цуглааны үеэр тэр шинэ пүүзээ танилцуулжээ. Шинэ пүүз нь залуу дэмжигчидтэй харилцахад дөхөм болно гэж найдаж буйгаа Трамп илэрхийлсэн байна.

"Би удаан хугацааны турш үүнийг хийхийг хүссэн. Олон гайхалтай хүнтэй хамтарч ажилласны хүчинд энэ пүүзийг гаргалаа. Том амжилт олох байх аа" гэж Трамп хэлсэн байна.

Трамп нэртэй уг пүүзийг цахимаар урьдчилан захиалах боломжтой. Цуглуулгад гурван өөр пүүз багтана. Үүнд, түрийтэй, үдээсгүй улаан, үдээсгүй цагаан гэсэн гурван төрөл багтаж байна. Түрийтэй пүүз нь 399 ам.доллар, үдээсгүй загварууд нь 199 ам.долларын үнэтэй. Аль аль нь хажуудаа "Т" үсэгтэй. Худалдан авалт бүрт "Трамп: Супер баатар" түлхүүрийн оосор дагалдана.

Пүүз худалдаалж буй цахим хуудсанд "Victory47" сүрчиг бий. Сүрчиг болон пүүзний худалдаа нь Трампийн байгууллагатай ямар ч холбоогүй аж. "CIC Ventures" ХХК ерөнхийлөгч асаны пүүзийг худалдаанд гаргахын тулд Трампийн нэр, дүр төрхийг ашиглах зөвшөөрөл авчээ. Трамп өөрийн нэрийн бүтээгдэхүүн борлуулах зөвшөөрөл олгосон тохиолдол ганц үүгээр тогтохгүй. Тодруулббал, 2022, 2023 онд тэрбээр "NFT" арилжааны карт худалдах лицензийн гэрээ байгуулж байв.

Пүүзний соёл хөгжихийн хэрээр нэрийн пүүз гэдэг зүйл тамирчдаас хальж, урлагийнхан, цаашилбал, улстөрчдөд хүртэл шилжээд буй нь энэ юм. Гэхдээ улстөрчидтэй шууд холбоотой пүүз ховор. Ерөнхийлөгч асан Барак Обамад зориулан бүтээсэн "Nike" пүүз байдаг ч ердөө хэдхэн хос байдаг ажээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-19 142.114.5.207

kkk

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.47.12

Муухай юм бэ

Avatar

Нэргүй 2024-02-19 103.212.117.172

haanaas zahij avhuu

Avatar

Үнэн 2024-02-19 192.82.66.247

Өөрийхөө зурагтай ОО цаас гаргахгүй юм байхдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж