Дуулиант хэргүүдийн мөрөөр…

Дуулиант хэргүүдийн мөрөөр…

Дуулиант хэргүүдийн мөрөөр…

Олны анхаарлын төвд буй шийдэгдээгүй хэргүүдийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.


Ж.СОРОНЗОНГИЙН ХЭРГИЙГ АНХАН ШАТНЫ ШҮҮХ РҮҮ БУЦААСАН

Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзонд холбогдох хэргийг нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 6-нд хэлэлцэж, анхан шатны шүүх рүү буцаасан. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад шаардлагатай нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу магадлал 14 хоногийн дотор албажиж гарах бөгөөд энэ магадлалыг эс зөвшөөрсөн тал 14 хоногийн дотор Монгол Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрх нь нээлттэй юм. Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал асан Ж.Соронзон сургуулийнхаа үйлчлэгч эмэгтэйд гар хүрсэн талаарх мэдээллийг сэтгүүлч Д.Бүдрагчаа 2022 оны есдүгээр сард цацсан юм. Энэхүү мэдээлэлд Ж.Соронзон хариу тайлбар хийх үеэрээ дээрх сэтгүүлчийг ядуу тарчиг, эцэггүй өссөн, эх нь архичин зэргээр ярьсан нь олон нийтийн шүүмжлэл хүлээж, Засгийн газраас Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон бусдыг угсаа гарвалаар нь ялгаварлан гадуурхсан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг нь цуцлах шийдвэр гаргасан.

Энэ асуудалтай холбогдуулж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар олгогдсон үндсэн эрхээ бүрэн дүүрэн эдэлж, хамгаалуулах эрхтэй. Үндэс угсаа, арьс өнгөөр хэн ч ялгаварлан гадуурхагддаггүй байх ёстой. Гэтэл хэвлэл мэдээллийн байгууллагад Орос гуравдугаар сургуулийн захирал Ж.Соронзон яриа өгөхдөө бусдын эрхэнд халдсан үйлдэл гаргасан. Иймд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан" гэж мэдээлж байв.

Ж.Соронзон нь 1992 оны наймдугаар сараас хойш Монгол-Оросын хамтарсан III сургуулийг удирдаж байсан бөгөөд 2010 онд тус сургуулийн сурагчид хоолондоо хордоход тухайн үеийн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Д.Отгонбаяр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж байв. Гэвч тэрбээр шүүхэд хандаж, эргэн ажилдаа орж байжээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ ДАВЖ ЗААЛДАНА

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарт холбогдох хэргийг Давж заалдах шатны шүүх хэлэлцэхээр болжээ. Тодруулбал, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч болон өмгөөлөгч нарын 36 гомдол, прокурорын нэг эсэргүүцлийг 2024 оны нэгдүгээр сарын 9-нд хүлээн авсан. Одоогоор шүүх хурлын тов гараагүй байгааг шүүх байгууллагаас мэдээлсэн юм.

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох шүүх хурал өнгөрсөн 2023 оны зургадугаар сард Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлж, гурван сар үргэлжилсний эцэст 48 хүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Энэ дунд УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон юм.

Харин прокуророос дээрх нэр бүхий гурван гишүүнээс гадна 40 гаруй хүнд холбогдох хэргийг анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй, зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь хөнгөдсөн гэж үзэн эсэргүүцэл бичиж, нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байдаг. Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасч,  73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргасан.

Түүнийг авлига авсан үндэслэлээр дээрх ялыг оноосон байдаг. Ингэхдээ таван жил хорих ял дээр нэг жилийг нэмж, нийт хорих хугацааг зургаан жил болгож байгааг албаныхан мэдээлсэн.

Ё.Баатарбилэг гишүүний хувьд "Шүүхийн анхан шатны шийдвэрийг зөвшөөрөхгүй, давж заалдана" гэдгээ мэдэгдсэн. Шүүхээс түүнд зургаан жилийн хорих ял оноосон ч хоригдоогүй байгаа. Учир нь, УИХ-аас түүний гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй, мөн Давж заалдах эрхтэй гэж үзсэнээр өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүн гэдэг статустай байгаа. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өмнө нь энэ асуудалд "Эрүүгийн хууль болон УИХ-ын тухай хуулиар үүнийг зохицуулсан. Энэ нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоол буюу давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заасан байгаа. Ё.Баатарбилэг гишүүний асуудалд анхан шатны шүүхийн шийдвэр гарчихсан. Өөрөө давж заалдах шатны шүүхэд хандсан байгаа гэж бодож байна. Түүний дараа бүрэн эрхийн асуудал яригдана. Хуралд оролцох нь ёс зүйн хувьд тохиромжгүй гэж үзсэн болов уу” гэдэг тайлбарыг хийж байсан удаатай.

Б.ЭНХ-АМГАЛАН, З.ЭНХБОЛД НАРЫН ШҮҮХ ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛСОН

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал сүүлд /2024.02.05/ 08.30 цагт нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан шинэ өмгөөлөгч авч, хэрэгтэйгээ танилцах болсонтой холбоотойгоор шүүх хурал дахин хойшилж, 2024 оны хоёрдугаар сарын 29-ний 09.00 цагт товлоод буй.

Өнгөрсөн шүүх хурал /2024.01.19/ болж, цагдаагийн байгууллагаас ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржхандыг гэрчээр дуудахаар ажилласан боловч түүнтэй холбогдож чадаагүй байна. Улмаар гэрч Д.Доржхандыг шүүх хуралд албадан ирүүлэх ажиллагаа хийж, холбогдож чадаагүй учраас гэрчийг оролцуулах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн юм.

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой гэх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутган, яллагдагчаар татсан байдаг. Харин З.Энхболдыг төрийн өндөр дээд албан тушаал хашиж байхдаа эрх мэдлээ ашиглан тухайн үеийн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, бусдад давуу байдал олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдсан байдаг.

 ТӨРИЙН НУУЦЫГ ҮРЭГДҮҮЛСЭН ГЭХ Д.ГАН-ЭРДЭНИЙГ ХОЁРДУГААР САРЫН 23-НД ШҮҮНЭ

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Менежментийн баг болон Дотоод хяналтын багийн даргын албан тушаалыг давхар хашиж байгаа Д.Ган-Эрдэнэ нь төрийн нууцыг үрэгдүүлсэн хэрэгт холбогдсон байна. Энэ хэргийн анхан шатны шүүх хурал 2024 оны хоёрдугаар сарын 23-нд болно гэдгийг албаныхан мэдээллээ.

Тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн яамны Мэдээллийн технологийн газрын даргаар ажиллаж байхдаа төрийн нууцыг үрэгдүүлсэн гэх хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан гэдгийг зарим эх сурвалж мэдээлж байна. Нийслэлийн прокурорын газраас энэ хэрэгт Эрүүгийн хуулийн 19.13-1 дэх хэсэг буюу Төрийн нууцыг үрэгдүүлсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2023 оны аравдугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлжээ.

Одоогийн байдлаар шүүх хурал гурван удаа хойшлоод байгаа гэнэ.

Эрүүгийн хуулийн 19.13 дугаар зүйл.Төрийн нууцыг үрэгдүүлэх

1.Төрийн маш нууцад хамаарах мэдээ, баримт бичиг, эд зүйлийг итгэмжлэгдэн хариуцсан, албан тушаал, ажил үүргийн хувьд мэдсэн этгээд тэдгээртэй харьцах талаар тогтоосон журам зөрчсөний улмаас үрэгдүүлсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас төрийн онц чухал нууцыг үрэгдүүлсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-20 202.131.225.198

дуутай тэнгэр хургүй

Avatar

Нэргүй 2024-02-20 213.87.148.211

*** Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-20 66.181.178.223

Эхлээд Сүеэ-гээ л шалгачих, тэгвэл үнэмшье

Avatar

Арвин 2024-02-20 202.55.188.97

Хутцана вийз . Энхболд даргыг гүтгэчих гээд ноаойнууд

Avatar

S 2024-02-20 66.181.178.175

SEXSEER TAICHI80955877

Avatar

Нэргүй 2024-02-20 103.57.93.206

хөөе! соронзон эмээгийн мөнгө идсэн хэрэг хаагуур орчихсон бэ? шүүх пээр бөйгаа гэсэн яасан бэ? хэрэг нь шүүх дээо байхад ийм шийдвэр гарч болохуу?

Avatar

Мнгол дээрэмч шүүгчдийн өлгий 2024-02-20 202.9.40.126

Мнголд төр засаг гэж үгүй болжээ. Эгэл олны өмнө гэмт хэрэг нь ил бхад шүүх өмгөөлөөд бга нь үүнийг илчлнэ. Халхын хавтгайд шүүгч гэх төрийн дээр гарсан рецэдивүүд матар лугаа хөнлөн гулдгүй атирлдан өлөнтөн хэвтэнэ

Avatar

Зочин 2024-02-20 103.212.117.79

Бэлтрэг Энхболдыг хорих хэрэгтэй. Энэ бага хэрэг байна. Мэдэгдээгүй хулгайн хэрэг авилга албан тушаалын хэрэг маш олон бахйгаа шүү.

Avatar

Нэргүй 2024-02-20 202.179.11.230

ue ueiin 76-iin 99% ni hog s***r bailaa daa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж