НӨАТ-ын ээлжит азтаныг тодруулах нэгдүгээр сарын сугалааны тохирол энэ сарын 21-нд 13:00 цагт “Боловсрол” суваг телевизээр цацагдах гэж байна.
НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролд оролцохын тулд 2024 оны нэгдүгээр сарын 1-31-ний хооронд хийсэн худалдан авалтын төлбөрийн баримтаа бүртгүүлэх ёстойг Татварын байгууллагаас санууллаа. Азтан болсон тохиолдолд хэдэн орон таарснаас хамаарч урамшуулал хүртдэг.
- 3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
- 4 орон таарвал /40,000-100,000/
- 5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
- 6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
- 7 орон таарвал /500,000- 10 сая/
- 8 орон таарвал 5-30 сая төгрөг авдаг.
Сануулахад, 2023 оны арванхоёрдугаар сарын НӨАТ-ын урамшууллыг сугалаанд нийт 43, 543, 919 баримт бүртгэгдсэнээс 8 орон таарсан нэг азтан тодорч, 5-30 сая төгрөгийн эзэн болж байв.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ