Хүүхдийн амиар дэнчин тавьж буй уяачдын цолыг хураая !

Хүүхдийн амиар дэнчин тавьж буй уяачдын цолыг хураая !

Хүүхдийн амиар дэнчин тавьж буй уяачдын цолыг хураая !

Сүүлийн жилүүдэд өвөл хаврын морин уралдааныг хориглосны хүчинд хүүхэд мориноос унаж бэртсэн, амиа алдсан тухай мэдээ олныг хиртхийлгэх нь багассан ч өв соёл устаж үгүй болох нь нэрийн дор “Дүнжингарав” уралдааныг үгүйлэгсэд олон болов.

Гэтэл хаврын бүсийн “Дүнжингарав” наадам сар шинийн баярын дараа зохион байгуулагдахад юу болж өнгөрдөг байсныг монголчууд мартаагүй болов уу.

Хурдан удмын адуу битгий хэл төмөр хүлэг ч суухаар бөөн шавар дунд “Дүнжингарав” уралдаан болж, мал хүүхэд хоёрын тамыг цайсныгаа “Сайхан уралдаан боллоо” гэж сайрхаж ирсэн.

Үнэндээ бол уяач нар нь хурган дотортой дээл, тэрбумын үнэтэй хөөргөөрөө уралдацгаан битүүхэндээ биенийхээ бэл бэнчинг л тандаж, цэнгэдэг байсан шүү дээ.  Одоо харин өв соёл устах нь гэж дуу алдацгаах…

Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү, С.Эрдэнэбат, Т.Ихбаяр нар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт “Монгол хууч” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Дулаан орохоос урьтаж хаврын морин уралдааныг зохион байгуулах ёстой юм. Дулаан болчихоор шавар нь ихдээд уралдаан зохион байгуулахад тохиромжгүй болдог” гэж тархи угаав.

Тэр бүү хэл Монгол Улсын Тод манлай уяач Д.Даваахүү “Гадаадын айхтар гүрнүүд бусад улсыг өөрийн соёлгүй болгодог юм гэнэ ээ. Соёлгүй болохоор нөгөө гүрний соёл руу дагаж ороод тэр гүрэн рүү шулуухан ордог юм байна ш дээ. Тийм учраас монголчуудын том соёл болсон эрийн гурван наадмын нэг морин уралдааныг авч явахын тулд та бүхэн нэг арга зам зам олох ёстой” гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс хүсэв.

Уг нь хүүхдийн амиар дэнчин тавихаа юман чинээ тоохоо больсон зэрлэгүүдийн зугаа цэнгэлийг хязгаарлах зорилгоор 2019 онд Засгийн газар тогтоол гарган, өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглож байв.  Дээрх арга хэмжээний хүрээнд жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-ээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд өвөл хаврын морин уралдаан зохион байгуулахыг хориглож ирсэн. Түүний хүчинд хүүхэд мориноос унасан, моринд чирэгдсэн, амь насаа алдсан зэрэг зүрх зүсэм мэдээ сонсогдох нь багассан.

Статистик мэдээгээр 1996-2019 оны өвөл, хаврын морин уралдааны үеэр 50 гаруй хүүхэд амь насаа алдсан харамсалтай тоо бий бол 2019 онд Засгийн газрын тогтоол гарснаас хойш зургаан хүүхэд амиа алдсан юм.

Хуучин цагт Үндэсний их баяр наадмын үеэр л хурдан морины уралдаан болдог, түүнийгээ монголчууд жилийн турш догдлон хүлээдэг байсан бол 1990 оноос хойш жилийн дөрвөн улиралд тасралтгүй энэхүү цэнгэлийг хийдэг болж, эцэс сүүлдээ морь тэжээж наймаа хийдэг “гар”-уудын том мөнгө эргэлдүүлдэг зугаа болж, өргөжсөнийг учир мэдэх хүмүүс ярьдаг. Тэдэнд мөнгө чухал болохоос Монгол хүүхдийн амь нас эрсдэлд орох хамаагүй. Бусдаас хямд үнээр авсан морь, эмээл хазаар, ногт, даалин, хөөргөө үнэ хөөргөн зарж, мөнгө унагах вэ гэдэг ганц зорилго бий.  Монгол өв соёл 20, 30 дугаар асуудал.

Гэвч уяачдын хийж буй лоббигоор Засгийн газрын өвөл, хаврын морин уралдааныг хориглодог тогтоол цуцлагдаж болзошгүй эгзэгтэй үед байна. УИХ-ын гишүүн Ц.Туваан нарын зүгээс ч хаврын морин уралдааныг зохион байгуулж, өв соёлоо хамгаалах ёстой гэсэн санаачлага ч гараад буй.

Түүнийг нь ч Төв аймгийн уяачид овжноор ашиглан өнгөрсөн амралтын өдөр Сэргэлэн суманд морин уралдаан зохион байгуулж, амжжээ.

“Дүнжингарав” морин уралдааныг энэ долоо хоногийн сүүлээр буюу шинийн 15-нд зохион байгуулах болсон тухай мэдээ ч дуулдаж эхлэв. Засгийн газрын 2019 оны тогтоол цуцлагдаагүй, хүчинтэй байгааг хурдан морины уралдаан зохион байгуулагчид мэдэхийн дээдээр мэдэж буй ч үнэндээ хэрэгжүүлэх хүсэл алга.

Хүний эрхийн үндэсний комиссоос аймаг, сумын Засаг дарга нарт хаврын морин уралдаан зохион байгуулахыг нутаг орондоо хориглож, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх шаардлага хүргүүлж буй ч нохой хуцсаны чинээ тоохгүй байгааг Сэргэлэн суманд болсон уралдаанаас харж болохоор байна.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 250 гаруй суманд төмөр, шилэн зуд нүүрлэснээр мал бэлчээрлэх боломжгүй, малчдынх нь гэр цасанд дарагдаж зам даваа хаагдан ядаж байхад уяачдад "Дүнжингарав" наадам л үгүйлэгдсээр…

Цаашдаа хүүхдийн амь нас, эрүүл мэндийг тэргүүнд тавьж, хурдан морины уралдаан зохион байгуулах санал санаачлагыг гаргаж, гардаж байгаа уяачдын алдар цолыг нь хураадаг болох эрх зүйн орчныг бүрдүүлэхгүй бол өв соёл нэрийн дор хаврын морин уралдаан хийж, том толгойлсоор л байх нь.

Төр уяачдад цол олгож болсон юм, хууль журам зөрчвөл цолоо буцаагаад авдаг байж яагаад болдоггүй юм. Бөхчүүд хориотой бодис хэрэглэснийхээ төлөө наадамд зодоглох эрхээ хасуулж, цол чимгээ хураалгадаг бол хүүхдийн амь насыг эрсдэлд оруулж мэдэхээр наадам зохион байгуулж буй хүмүүст тохирсон арга хэмжээг зөрүүлээд авах л ёстой.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
50
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

50 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.179.10

Мөлжлөг

Avatar

Zochin 2024-02-19 93.229.93.25

yun uraldaj taashaal avah zugeer l mungunii ajil bolimoor ym

Avatar

Зочин 2024-02-19 93.229.93.25

mori huuhed 2 tamlahaa boliochee durtai ym bol uyachid ni uursduu unaad urald

Avatar

Нэргүй 2024-02-19 172.59.185.21

АЦНЫ ЧИНЬ ЦОЛ ВЭ, НЭЛ ХЯТАД МАНЖИЙН УГШИЛТАЙ ЭРЛИЙЗУУД

Avatar

зочин 2024-02-19 66.181.186.16

Уяач нэртэй лаларуудыг бүгдийг барьж хорь
Үгүй бол уяач нэртэй л******д уясан морьдоо өөрсдөө унаж уралдацгаа.
Өөрсдөө унаад уралдаад үхнэүү байна уу хамаагүй.

Avatar

Нэргүй 2024-02-19 68.33.87.203

ZAAVAL hyyhedeer unuulj uralduulna gesen yos bhgyisdee !!! Jin hungun bietei tamirchid jingee HAYAd uraldaan temtseend oruuldag boliyoo!!1 Gadaadiin morin uraldaand nas bied hyrch uhaan setgeh chadal n byreldsen hymyyseer uralduulj bnsdee!!1

Avatar

Зочин 2024-02-19 59.153.112.178

Миеэгомбын Энхболд, сайд асан Улаан, Сундуйн Батболд нараас улбаатай Уяачийн холбоо гэх байгууллага хэсэг нөхөд 1990 оноос хойш хурдан морь, хүүхэд хоёрыг жилийн 4 улирал тамлаж байна даа. Энэ завхралыг болиулах цаг болсон. Морь уралдаж Монгол улс хөгжинө гэж үү. Уяачдаар хадлан тэжээл бэлтгүүлж, хашаа саравч бариулахсан.

Avatar

Ina 2024-02-19 202.131.225.198

Cruel way killing your own children's and future of the nation.

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-19 59.153.114.61

Хүүхдээр уралдааны морь унуулж таашаал авдаг тэнэглэлээсээ хэзээ салах вэ ,насанд хүрсэн хүнээр унуулаад цас,ус,мөс,шавар дуртай үедээ уралдацгаамаар

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.178.133

Оюу тэргүүтэй хэдэн боловсролгүй гахай уяачид хүүхдийн тамалгаа болсон өвлийн уралдааныг боль… Хүүхдийн амь насыг шууд 10 тэрбумаар үнэл…

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.176.134

ЛАЛРУУДИГ ГАВАЛ

Avatar

Зочин 2024-02-19 66.181.179.139

Өвөл, харанхуй шөнөөр уралдаж давхилдаж ирж л байлаа бичлэгүүд нь зөндөө л байдаг. Төв аймагт болсон 1 уралдаан дээр. Тэр харанхуйд морьтойгоо давьхиад орж ирж байгаа хүүхдүүдийг харахад нүд хальтарч байсан даа. Уруул амнаас нь цус гарчихсан гутал бээлийгээ хаяаад хайрагдчихсан, шавар шороо болчихсон тэгээд 1 уяач нь юмуу юу юм 1 хар мал хүүхдийг сураар шахвуурдаж билээ. Хийморьгүй хүүхэд морио давхиулж чаддаггүй гэжүү. Энэ яг Монгол соёл мөн үү, тэр хүүхдүүд ямар буруутай вэ?

Avatar

Нэргүй 2024-02-19 202.126.91.18

даруй болиул. хүүхэд морь зовоогоод. уяачид гж бөх шигээ адилхан жип унацан шуналтай хулгайчууд

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.94.98

Төв аймгийн Нямжав гэгч Ми.Энхболдын гар хөл болсон нөхөр ММСУХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч болоо д хэдхээн хонохдоо болчимгүй буруу ажиллаад холбооны нэр хүндийг унагаж гүйцлээ !!!
Хаврын уралдааныг сэргээх гэж буруу болхи тэнэг менежментээр ажиллаад бүүр баллуурдаад хаялаа !!!
Даваахүү гуай ямар ч боловсролгүй мөртлөө Ерөнххий Сайдтай улс төржиж, цэцэрхэж дамий донгосоод амьтны
дургүй хүргэж, хамаг ажлыг нурааж хаялаа.
Хэн хэн нь хир хирээ мэдэж таахалзвал дээр дээ!

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.161.16

ЭНЭ ЖИЛЭЭС ХҮҮХЭД МОРЬ УНАЖ УРАЛДАХЫГ БҮРЭН ХОРИГЛОЖ МОРЬ БОЛГОН ДЭЭР 30КГ ЭЛСТЭЙ ШУУДАЙ ГАЗАГЛААД .УЯАЧ НАРТ НЭГНЭГ ДРОН БАРИУЛААД СУУЛГАХАД НЭГ НЬ ТҮРҮҮЛЖ Л ТААРАА .ДРОНООРОО МОРИО ТУУГААД ДАХИУЛНА БИЗ .ГАРААГ НЬ НЭЛЭЭН ӨРГӨН БОЛГООД ӨГӨХ ХЭРЭГТЭЙ.ККК

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.187.239

Тев аймгийн гахайнууд дуртай бол еерсдее морио унаад тарла евел цагаан сараар залуус хоорондоо богино зайд тар хийдэг уламжлал байсан болохоос нялх хуухэд унуулаад нааддаг уламжлал огт байгаагуй суулийн гучин жилийн гажуудсан ес зуршил

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.40.123

цолыг нь хураа.Эд нар морь,хүүхдийг тамлаж буй цээж баячууд.Эд нар морь уях гэдгийг мөнгөөр тооцож эм тариагаар морь яргалагчид юм.Хэзээ хар өвлөөр өлөн ходоодтой морийг зовоож хүүхдээ зольж баярладаг монгол эр хүн б.сан юм бэ??? Уяач хүн морины бие хааг шинжихээс гадна өдөр судар,уур аьсгал,ургамал ус,газар шороо хөрсөө бүгдийг нь хамтад нь өв соёлоо уламжлан шинжилж байж олимпийн аварга тамирчин бэлтгэгдэг шиг "хурдан хүлэг"бэлдэж байж уралддаг.Энэ тэнэгүүд бол хар тамхиар мал эргүүтүүлсэн.м.

Avatar

ЗОЧИН 2024-02-19 202.131.246.86

БЭРТЭГЧИН ХУВАЛЗНУУД ЗУГААГАА ХҮҮХЭД МОРЬ ХОЁРООР Л ГАРГАЖ ЗУГААЦАХ ЮМ,ТОМ ТОЛГОЙТОНГУУДАД ХУУЛЬ ХАМААГҮЙ ЮМ БАЙНА,

Avatar

АН Туваан өөрийн ач зээгээ энэ хүйтэнд морь унуулж уралдуулл 2024-02-19 66.181.176.163

Хамгиын ядуу алн хүүхдээр морио унуулж Д.Даваахүү нар зугаа цэнгэлээ хангана.УиХ гишүүн Туваан ах дүү нарынхаа хүүхдүүдээр морио унуул.

Avatar

Зочин 2024-02-19 122.201.31.227

Маш зөв. Тийм их хүсээд байвал тэр тарган цатгалан бүдүүн нөхдүүд өарсдөө морио унаад, дахаа нөмрөөд уралдацгааг!!! Хүүхдийг зовоохоо больцгоо.

Avatar

зочин 2024-02-19 66.181.166.196

Цол хураагаад ямар ч утгагүй, зүгээр л хуулийн хүрээнд торгоод, ял өгөөд л явахад болно ш дээ, ман уяачдын хүсэлтээр энэ тэр гэсэн гоё гоё юм яриад байгаа аймаг, сумдын засгуудыг ч албан тушаалаас нь зайлуулж, хуулийн дагуу шийтгэх хэрэгтэй

Avatar

Зочин 2024-02-19 66.181.179.132

Газар хөлдүү байхад морь уралдуулж байгаа уяачдын цолыг хурааж хуулийн дагуу хариуцлага тооуох нь зөв.

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.92.163

Зудад хөөж явуул наад тэнэгүүдээ…

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.184.245

Хүүхдээр адуу унуулж уралдууладаг ёс зөвхөн Монголынх биш шүү. Энэ бол эртний грек ромын үеээс дэлхий даяар үгээмэл байсан ёс шүү. Орчин үед индонезийн нэг бүдүүлэг муж Монгол 2-рт үлдсэн эртний бие бизээ хулхидаж хамгийн бага жинтай уяачаар унуулах гэсэн зальхай санаанаас үүүдсэн заншил үлдсэн байна.

Avatar

Нэргүй 2024-02-19 59.153.115.187

Хуучны үед өөрийнхөө хүүхдээр л унуулдаг тэгээд ач зээгээрээ унуулдаг байсан одоо эд нар дотроос хэн нь ч энэ хүйтэнд хүний хүүхэд л зардаг болж дээ

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.95.148

УАЯАЧИД НЬ ӨӨРСНӨӨ МОРИО УНАЖ УРАЛДДАГ ХУУЛЬ БОЛОВСОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ .ХОЛИВҮҮДИЙН ЖҮЖИГЧИД ЖИНГЭЭ ХАСЧ 50,60 КГ БОЛЖ КИНОНД ТОГЛООД БОЛООД БАЙХАД УЯАЧИД ГЭЖ ХЭДЭН ГАХАЙ ШИГ БҮДҮҮН ПИСДА НАР ТАВ АРВАН ЦААС ӨГСӨН БОЛЖ ЯДРУУ АЙЛЫН ХҮҮХЭДҮҮДИЙН ХУВЬ ЗАЯАГААР ТОГЛООД СУУЖ БАЙЖ ТААРАХГҮЙ.

Avatar

ЗОЧИН 2024-02-19 122.201.26.210

энэ морь өвөл хаврын цагт уралдуулаад байгаа уяаач нарыг шийтгэх хэрэгтэй. бүр наадмаас бусад үед уралдааныг болиулөх хэрэгтэй

Avatar

zo 2024-02-19 192.82.65.146

зуд турхан болж байхад юун уралдаан. өөрсдийг нь явган уралдуулаад морь хүртэл зовдог гэдгийг үзүүлээдэх дээ тарган гахай чулуун хөөрөг барьсан хотын эзэд. үхсэнийх нь уяачид байх вэ.

Avatar

И 2024-02-19 202.21.108.6

хурдан морь бизнэс болсоныг хэн ч хүлээн зөвшөөрнө биз. гэхдээ хүүхдүүдээ бизнэс болгохгүй юмсан.

Avatar

Өрөвдмөөр юм бэ 2024-02-19 217.208.144.61

Энэ хөдөөний оркууд хүүхэд, мал зовоогоод л

Avatar

Нэргүй 2024-02-19 119.18.3.79

Хотод хамгийн ихээр хүүхдүүдийг машинаар дайрдаг гэж news.mn бичсэн байна, аймаар юм. Хараа муутайдаа юм уу, хайхрамжгүйдээ юмуу,

Avatar

Хотынхон биш ээ, хөдөөнөөс охж ирсэн орзууд 2024-02-19 217.208.144.61

Өөр хэлэх юм алга

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.93.231

“”””Мал тамлаж,, хүүхэд хөнөөж””””бизнес хийдэг хэсэг ноход,,,,,орлогогүй болж,,, өлсөж үхэцгээх гэж байхад,,,засаг төр харж үзэх байлгүйдээ,,,

Avatar

GANAA 2024-02-19 178.174.229.45

MONGOLCHUUD BOL UNAACH HUUHDIIG HAIRLAHGUI HUURHII ADGUUSIIG BUUR CH HAIRLAHGUI SHTEE . ENE DOOR 1 MALAAS TENEG NUHUR URALDSAN MORIIG N BOIND UVUUL GJ BICHJEE MINII BODLOOR ALDART UUACHIIG BOIND UVUULAH ESTOI BHAA

Avatar

🇲🇳🇲🇳🙏🙏 2024-02-19 202.21.107.121

ХҮҮХДИЙН АМЬ НАСЫГ ХАЙРЛАХТУН❗

Avatar

Нэргүй 2024-02-19 119.18.3.79

Сүүлийн таван жилд 284 хүүхэд зам тээврийн ослоор амиа алджээ

Avatar

Нэргүй 2024-02-19 122.201.31.201

mungunii tuluu nuduu ch uhaj belen humuus ih boljee.

Avatar

Баавар 2024-02-19 192.82.64.215

Малаас дор малууд

Avatar

Нэргүй 2024-02-19 119.18.3.79

Морь унах гоё ш дээ, зурагтаар харж байгаа хүмүүст яагаад хэцүү санагддаг юм бол, хөдөө очиж морь унаж хийморио сэргээх хэрэгтэй, эс бөгөөд ханан дунд хоригдсон худгийн мэлхийн амьдралтай болно доо

Avatar

Нэргүй 2024-02-19 202.126.88.137

Тувааны цол зохихгүй байна. Парламент ч юм бол хуулиа л боловсруулаад андаа оноог нь дэнслээд явмаар юм.

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.40.145

Дэмжиж байна

Avatar

Зочин 2024-02-19 66.181.178.169

Цол хураагаад яах вэ дээ, угаасаа орк уяанаасаа өөр хэнд хэрэггүй сэтэр ш дээ, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн уяачийг шоронд, хам хэрэгтэн морийг нь бойнд явуулаад байхад л яваандаа цэгцэрнэ ш дээ

Avatar

ЭНЭ ХАРИН ЗӨВ ШҮҮ 2024-02-19 202.179.25.203

ЭНЭ ХАРИН ЗӨВ ШҮҮ… ХАХИР ХАВАР МОРВ УРАЛДУУЛАХГҮЙ Л БОЛ МОРИН СОЁЛ МӨХЛӨӨ ГЭЖ ШАНТААЖ ХИЙДЭГ БҮЛЭГ БИЙ БОЛСОН.

Avatar

зочин 2024-02-19 202.131.241.13

эрх хэтэрсэн улсын их хулын гишүүн, жуяачдад хариуцлага ярих хэрэгтэй!!!!!!!!!!!

Avatar

Zochin 2024-02-19 202.21.111.170

Зуны дэлгэр цагаар морио уралдуул. Туваан н**ш сонгууль ялахын тулд Төвийн аймгийн хэдэн уяач нэртэй усан гүзээ нарын гар хөл болж яваа юм. Засгийн газар зуд, турхан гээд зав чөлөөгүй гүйж явахад энэ муу уяач нэртэй новшнууд уралдаан яриад, ямар мэдрэмжгүй новшнууд. Бүгдийг зудтай аймгуудад хөөж явуулж зам, харгуй гаргуулах хүчний ажилд дайчил.

Avatar

Зочин 2024-02-19 66.181.161.209

өвөл хавар морь уралдуулсан хүмүүсийг бүгдийг торгох хэрэгтэй. бас нэрийг нь зарлах хэрэгтэй

Avatar

Л 2024-02-19 103.57.93.206

эрүү үүсгэ!

Avatar

Нэргүй 2024-02-19 59.153.112.60

МЭРГЭЖЛИЙН МОРЬ УНААЧ Л УРАЛДДАГ БАЙХ ХУУХДУУДИЙГ МОРЬ УРАЛДУУЛАХЫГ БУРМОСОН ХОРИГЛОХ ЕСТОЙ

Avatar

Нэргүй 2024-02-19 202.21.114.170

Ene ih baliar holboo shuu. Dan avilgaliin mongo ugaagddag dandaa hor yarigddag, horchid, butehgui garuud tsuglasan holboo. Tsoon heden saihan uyachid bol bii

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж