ҮСХ: Экспорт I сард өмнөх оны мөн үеэс 244.8 сая доллароор өссөн

ҮСХ: Экспорт I сард өмнөх оны мөн үеэс 244.8 сая доллароор өссөн

ҮСХ: Экспорт I сард өмнөх оны мөн үеэс 244.8 сая доллароор өссөн

ҮСХ-ноос 2024 оны нэгдүгээр сарын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг өнөөдөр /2024.02.19/-нд  танилцууллаа. Монгол Улс 2024 оны нэгдүгээр сард нийт 115 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 1.3 тэрбумам. доллар, импорт 936 сая ам.доллар т хүрч,тэнцэл 388.9 сая ам. долларын ашигтай гарсан байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 491.8 (27.8%) сая ам.доллар, экспорт 244.8 (22.7%) саяам.доллар, импорт 247.0 (35.8%) сая ам.доллароортус тус өсөж ,тэнцэл 2.1 (0.5%) саяам.доллароор буурсан байна. Экспорт2024 оны нэгдүгээр сард өмнөх оны мөн үеэс 244.8 сая ам.доллароор өсөхөд нүүрс 240.5 сая ам.доллар, зэсийн хүдэр, баяжмал 36.6 сая ам. доллар,төмрийн хүдэр, баяжмал 21.3сая ам. доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Импорт өмнөх оны мөн үеэс 247.0 сая ам.доллароор өсөхөд суудлын автомашин 60.1сая ам.доллар,автобензин32.2 сая ам.доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 28.1 сая ам.доллар,цахилгаан шуудан утасны холбооны аппарат 10.2 сая ам.доллар,бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 9.6 сая ам.доллар, хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл8.9 сая ам. доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
2024 оны 1 дүгээр сард экспорт өмнөх сараас 46.5 (3.4%) сая ам.доллароорбуурч , импорт 59.0(6.7%) са яам.доллароор өссөн байна.2024 оны 1 дүг ээр сар ын х илийн дундаж үнийн үзүүлэлт:Алтны үнэөмнөх сараас унцитутамд 35.4 ам.доллар ,нүүрсний үнэ тонн тутамд 3.1ам.доллар , зэсийн баяжмалын үнэ тонн тутамд 138.6 ам.доллароор тус тус өсч , төмрийн хүдэр, баяжмалын үнэ тонн тутамд 5.2 ам.доллароор буурсан байна.
БНХАУ-д экспортолсон барааны 66.8 хувийг чулуун нүүрс, 18. 3 хувийг зэсийн баяжмал эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 74.6 хувийг мөнгөэзэлж байна.
Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 95.5 хувийг эзэлж байгаа бол импортын 76.0 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд ангиболон хүнсний бэлэнбүтээгдэхүүн эзэлж байна.
Импортын дүнд 2024 оны 1 дүгээрсардБНХАУ 38.9%, ОХУ 26.0%, Япон 13.3%, БНСУ 3.4%, АНУ 2.5%, ХБНГУ 2.3 хувийг тус тус эзэлж, нийт импортын 86.4 хувийг бүрдүүлж байна.
ОХУ-аас импортолсон барааны 70.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсон барааны 84.9 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 11.2 хувийг нийтийн тээврийн хэрэгсэл тус тус эзэлж байна.2024 оны 1 дүгээр сарын байдлаар экспорт ын 46.6 хувьГашуунсухайт, 16.9 хувь Замын-Үүд, 13.6 хувьШивээхүрэн боомтоор хийгдсэн нь нийт экспортын 77.1 хувийг эзэлж байна. Импорт ын 55.4 хувийг Замын-Үүд, 22.9 хув ийг Сүхбаатар боомтоор тус тус хийсэн нь нийт импортын 78.4 хувийг эзэлж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж