Улаан буудайн чанар муу байгаа нь гурилын чанарт нөлөөлж байна

Улаан буудайн чанар муу байгаа нь гурилын чанарт нөлөөлж байна

Улаан буудайн чанар муу байгаа нь гурилын чанарт нөлөөлж байна

Монгол Улсын хүнсний голлох нэр төрлийн бүтээгдэхүүн болох гурилын үнэ өмнөх оноос өссөн байна. Гэвч үнэ нэмэгдэхийн хажуугаар гурилын чанарын асуудал анхаарал татна. 

Энэ жил цагаан сарын бууз, хэвийн боовоо өөрсдөө хийсэн хүмүүсийн амнаас гурил нь урдынхаас нэг л өөр, чанар муутай байна гэх үгийг бишгүй сонссон байх. 

Тэгвэл үнэхээр гурилын чанар муудсан бөгөөд дотоодын улаан буудайн чанар муудсан нь үүнд нөлөөлж байгааг гурил үйлдвэрлэгчид хэлж байна. 

Чанартай гурил үйлдвэрлэхийн тулд цавуулаг өндөртэй улаан буудайтай байх шаардлагатай. Гэвч улаан буудайн чанар хангалтгүй байгаа асуудал жилийн жилд л яригддаг хэвээр байна. Буудайн чанарт цаг агаарын хүчин зүйл, үрийн чанар, хадгалалт зэрэг цөөнгүй хүчин зүйл нөлөөлдөг.  

Тухайлбал, ургац хураалтын үед цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөс зарим ногоо, үр тариа хяруунд цохиулж ургацын хэмжээ багасаж, тэжээллэг чанар алдагддаг. Уур амьсгалын өөрчлөлт хүнсний үйлдвэрлэлд шууд нөлөөлөөд зогсохгүй хүнсний нэмүү өртгийн сүлжээний бүхий л үе шатанд хүнсэнд агуулагдах шимт бодисуудыг алдагдуулж байна. 

Нөгөө талаар улаан буудайн чанарыг сайжруулахын тулд сорт солих, үр шинэчлэх, цавуулаг өндөртэй улаан буудай импортоор авах хэрэгтэйг гурил үйлдвэрлэгчид хэлдэг. Хэдийгээр дотоодынхоо гурилын хэрэгцээг бүрэн хангахуйц улаан буудай хураан авч байгаа ч чанар энэ хэвээр доголдолтой байвал хэрхэх вэ? Дахиад л импортын бүтээгдэхүүний хараат болж, үнийн өсөлтийн дарамтад орох уу гэдэг болгоомжлол тулна. Нөгөө талаар импортоор хэрэгцээгээ нөхөх ч учир дутагдалтай байна. 

ХУРААСАН УРГАЦ, төрлөөр, хэмжих нэгж: тн
 

Төрөл 2019 2020 2021 2022 2023 
Буудай 387168 375927.8 523963.3 376531.9 420304 
хөх тариа 333.32 194.9 88.7 73.4 50.2 

 

Монгол Улс улаан буудайн 17 хувийг импортоор авдаг. Орос Украин руу довтолсноос хойш нэг жил өнгөрөөд байгаа ч хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. Дэлхийн улаан буудай болон бусад чухал үр тарианы хоёр томоохон экспортлогч дайны хоёр дахь жилдээ орж байгаа энэ үед эмзэг бүлгийн олон орны хүнсний аюулгүй байдал хурцадсан хэвээр байна. НҮБ-ын ХХААБ-ын Хүнсний үнийн индексээс харахад, сүү, үр тарианы хамт ургамлын тосны үнэ хамгийн өндөр хувиар өссөн бол элсэн чихэр, мах өнгөрсөн оны эхэн үетэй харьцуулахад бага зэрэг өөрчлөгджээ. ОУВС болон дэлхийн бусад байгууллагууд хүнсний аюулгүй байдлын талаар саяхан гаргасан хамтарсан мэдэгдэлдээ Засгийн газар болон хандивлагчид хамгийн эмзэг бүлгийнхэнд үзүүлэх дэмжлэгээ эрчимжүүлж, худалдаа, зах зээлийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, хортой татааснаас татгалзах ёстой гэж мэдэгджээ. 

Энэ байдал ч манай улсад нөлөөлж, цаашид ч нөлөөлсөөр байх нь дамжиггүй.  Тухайлбал, нэр бүхий худалдааны төвүүдээр явж, гурилын үнийг судлахад өмнөх оноос өссөнийг харж болно. 

Баянзүрх зах, Сансар супермаркет, Хүчит шонхор, Бөмбөгөр худалдааны төв, Саруул зах, Барс худалдааны төв, Таван эрдэнэ зах, Хархорин зах, Номин супермаркет, М март, Оргил супермаркет, E mart, Их наяд худалдааны төвөөр борлуулж байгаа гурилын үнийн мэдээллийг графикаар хүргэе. 

Түүнчлэн дэлхийн хүнсний үйлдвэрлэлд уур амьсгалын өөрчлөлтийн үзүүлэх сөрөг нөлөө өсөн нэмэгдэж байгааг харгалзан үзвэл уур амьсгалын өөрчлөлтгүй хувилбартай харьцуулахад 2050 он гэхэд хүнсний үнэ үлэмж хэмжээгээр өснө гэж тооцоолж байна. Төмсний үнэ 36 хувь, шошийн үр 14 хувь, шувууны мах 14 хувь, хүнсний ногоо 12 хувь, улаан буудай 8 хувь өснө гэсэн тооцоотой байна. 

Тэгэхээр улс орны стратегийн хүнс болох улаан буудай, гурилын чанарын асуудлыг бодлого тодорхойлогчид одооноос анхаарахгүй бол нэргэсэн хойно нь хашхираад нэмэргүй болох вий! 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-02-19 202.131.234.146

Орос гурилаар буузаа хийж баларсан хүн байна оо. Сайхан дээд гурил хямд авчихлаа гэсэн хар хөх бууз болсон доо. Орос гурил авмааргүй юм байна лээ

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.46.138

Болорчулуун гэж гурилын чээнж хамгийн их ургацтай жил хамгийн үнэтэй , хамгийн мууг идүүллээ дээ! Дорнод гурилыг луйвардаж авсан н**ш сайд биш саад хийнэ өөр ч юу ч чадахгүй! Хүнс ХАА ямар хүн ч очсон 4 жилдээ босохооргүй уналааа даа Оросоос маш хямдхан гурил авах атал Саадын үнэтэй муу гурилыг идэх ямар албатай юм бэ энэ чинь гэмт хэрэг биз дээ, Хувийн ашиг сонирхолын ;дээдэлсэнд хууль үйлчлэхгүй юм уу Гурилчулуунд! тэгээд мал эмнэлэг малын эм тариа хүнсний аюулгүй байдал гээд бүгд дампуурлаа

Avatar

Нэргүй 2024-02-19 202.55.188.93

оросоос 2дахин хямд үнээр гурилаа авч болно даанч үнийг хувьсгал гээд инфляцийн бодлого явуулж байгаагын гайгаар импортоор гурилаа будаа оруулж ирэхийг хориглосон байгаа энэ нь чанаргүй гурилаа хэд нугалж зарах бодлого байсан

Avatar

зочин 2024-02-19 59.153.84.210

энэ жил бууз боовны гурил муу байна лээ, хур ихтэй жилийн буудайн цавуулаг чанар нь мууджээ гэж ойлгоод байгаа. импортын үр авч хольвол чанар нь сайжрах л байх

Avatar

Аргаа өөрчлөөч дээ. ядаж 2024-02-19 202.179.25.203

35 жил яг л энэ шалтгааныг хэлж улаан буудайн биенес хийж ирлээ…

Avatar

зочин 2024-02-19 103.212.116.22

Цагаан сараар Алтан тариа дээд гурилаар бууз хийсэн.
Цавуулаг сайтай л бнлээ. Дараа жил бас Алтан тариагаар бууз хийнээ.
Уг нь Хурх гэдэг гурилаар хийдэг байсан. Гэхдээ анх гарч байсан шигээ биш болсон бнлээ.

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.47.12

Хүн үүссэн цагаас эхлээд энд тариа тарихыг оролдсоор ирсэн шд. Газар тариалан эрхлэхэд тохиромжгүй хөрс, уур амьсгалтай гэдгээ хэзээ хүлээн зөвшөөрөх юм бэ, манайхан? Юу сайн ургаж байна, тэрийгээ тариад худалдаа арилжаа хийж л амьдарна шүү дээ. Хэрвээ марихуан тарихад сайн ургаж байвал тэрийгээ тариад зарж болно. Ихэнх оронд эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрөх шинжтэй байна. Ирээдүйн чиг хандлагыг дагаж ухаалаг зальтай амьдрах цаг болсон.

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.47.12

Заавал дотоодын хүнсээр хангана гэж өвчигнөж, хөрсөө муутгаад, илүү үнэтэй, тэгсэн мөртлөө чанар муу гурил идсээр байх уу?

Avatar

Нэргүй 2024-02-19 202.179.25.243

Hyamd unetei Oros buudai undur unetei mongol buudainaas hamaagui iluu yum uu

Avatar

Зочин 2024-02-19 66.181.178.62

Гурилын үйлдвэрийнхэн гаднаас хямд буудай авахыг бодно. Польш зэрэг Европын орнууд Украйны хямд буудуайг авснаас болоод өөрийн тариаланчид нь эсэргүүцэж тэмцэж байна.Болорчулуун гурилын үйлдвэртэй болохоор чимээгүйхэн ГАДНААС БУУДАЙ АВАХЫГ ДЭМЖЭЭД БАЙНА УУ ДАА ЯНЗ НЬ.

Avatar

zochin 2024-02-19 64.119.31.179

Хөдөө аж ахуйн яам юу хийж бна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж