ЛеБрон: Хэрхэн энэ бүхэн төгсөхийг мэдэхгүй ч төгсгөл ойртож байна

ЛеБрон: Хэрхэн энэ бүхэн төгсөхийг мэдэхгүй ч төгсгөл ойртож байна

ЛеБрон: Хэрхэн энэ бүхэн төгсөхийг мэдэхгүй ч төгсгөл ойртож байна

ЛеБрон Жэймс Индиана хотод болж буй NBA-ийн Бүх оддын тоглолтын үеэр хэвлэлийнхэнд дараах зүйлсийг ярьжээ. Товчхондоо тэрбээр ирэх зун Парисын олимпод оролцож, Лос Анжелес Лэйкерс багийн өмсгөлтэй зодог тайлах хүсэлтэй гэнэ. 20 дахь удаагаа Бүх оддын тоглолтод сонгогдсон ЛеБрон Жэймс одоогоор зүүн шагайндаа эмчилгээ хийлгэж байгаа гэв. Энэ талаараа “Одоо хамгийн чухал нь эрүүл мэнд” гэсэн бол Лэйкерсийн cүүлийн үеийн сайн тоглолтын талаар “Бид зөв зүгт явж байна” гэв.

Өдгөө 39 настай түүний хувьд ирэх улирал тогловол NBA-д 22 улирал тоглосон Винс Картерын амжилттай зэрэгцэж ирнэ. Гэхдээ ЛеБрон өөрийгөө хэр удаан дээд түвшинд тоглохоо хэлж мэдэхгүй байна. Ямартай ч ирэх зун Парисын олимпод оролцох төлөвлөгөөтэй байгаа аж. Олимпод АНУ-ын өмсгөлтэй оролцох талаар ЛеБрон “Улирлын өмнө нь л олимпод оролцох эсэх нь миний эрүүл мэндээс шалтгаална гэж өөртөө хэлсэн. Одоогоор бол би тоглочих хэмжээний эрүүл, формтой байна. Гэхдээ л хоёр хөлөө илүү ачаалуулна гэсэн үг. Хэрэв би шигшээ баг багтвал өөрийн бодол, бие, сүнсээ хүндэтгэлтэйгээр АНУ-ын багийн төлөө, энэ орныхоо төлөө зориулж, талбайд гараад тоглоно” гэжээ.

ЛеБрон Жэймс NBA-ийн түүхэнд улиралд 40 мянган оноонд хүрсэн анхны тамирчин болоход ердөө 132 оноо дутуу. Магадгүй ирэх 5-6 тоглолтод энэ амжилтыг бүтээнэ. Одоо түүнд эвдэх рекорд,бүтээх амжилт тун цөөхөн үлдсэн. Гол зорилго нь хүүтэйгээ хамт NBA-ийн талбайд тоглох. Түүний хүү Бронни Жэймс энэ жил NBA-ийн драфтад нэрээ өгөх боломжтой болно.

ЛеБрон Жэймс сүүлийн улирлаа эртхэн зарлаж, хот болгонд үдэлтийн тоглолт хийх эсвэл Тим Данкан шиг чимээгүй зодог тайлах эсэхээ хараахан шийдээгүй байна. Түүний Лэйкерстэй байгуулсан гэрээ ирэх зун дуусах бөгөөд түүнд 51 сая ам.долларын гэрээний сунгалт хийх эрх бий. Хөрөнгө нь тэрбум ам.доллар давсан ЛеБронд одоо цалин чухал биш болсон. Тиймээс өөр зүйл харж сонголтоо хийнэ.

ЛеБрон Жэймс “Надад одоо хэдэн улирал үлдсэнийг мэдэхгүй байна. Гэхдээ олон үлдээгүй гэдгийг мэдэж байна. Би бол Лэйкер. Лэйкерийн хувиар зургаан жил байгаадаа баяртай байна.  Энэ чигээрээ ч үлдэнэ гэж найдаж байна. Гэхдээ хэр удаан эсвэл ямар өмсгөлтэй байхаа мэдэхгүй байна. Лэйкерс байна гэж найдаж байна. Хэрхэн энэ бүхэн төгсөхийг мэдэхгүй байгаа ч төгсгөл ойртож байна” гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

Харуулах боломжгүй.

Avatar

Хөгшин бар 2024-02-19 139.5.218.140

Цагаа болохоор Цаст уулын Цагаан барс шоргоолжинд бариулнаа! Одоо болсон нэр хүндгүй болно

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.46.138

Броны фен биш ч ч хувийн зохион байгуулалт мундаг, зөв зүгт харж чаддагийг хүндлэхээс өөр аргагүй. Одоохондоо хөгийн муу Лейкер л, Яахав ээ зодог тайлахад нь Билл Расселл, Майкл Жордантой энэ зэрэгцэхүйц гэж хүндлэх л байх даа! GOAT

Avatar

Нэргүй 2024-02-19 202.21.114.170

GOAT

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж