"Газрыг 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгоно"

"Газрыг 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгоно"

"Газрыг 100 жилээр ашиглуулах, эзэмшүүлэх заалтыг хүчингүй болгоно"
2023 оны 10 дугаар сарын 2. Төрийн ордон. УИХ-ын намрын ээлжит чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар. Гэрэл зургийг Л.Энх-Оргил.

УИХ-ын дарга Г.Занданшатар Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах болсон талаар мэдээлэл танилцууллаа. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ,  хаврын улирал ирж байгаа ч монгол орны хэмжээнд цас зудны эрсдэл өндөр байна. Зудын аюул эрсдлийг гарз хохиролтой даван туулахын тулд анхаарч ажиллаж байна. Тиймээс малчиддаа туслах аян өрнүүлж байна. Мал малчдын өмч боловч монголчуудын баялаг, тусгаар тогтнолын баталгаа, нүүдлийн өв соёлыг тээгчид билээ. Тиймээс тэдэндээ халуун сэтгэлээр туслах нь зүйтэй.  Мөн Монгол Улсын иргэн н.Номун-Эрдэнэ Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэхн, ашиглуулах тухай 2013 онд батлагдсан хуулийг хүчингшүй болгох саналыг цахим өргөдлийн системд буланд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. УИХ-ын нэгдсэн чуулганы Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаглах эрхийн хүрээнд уг саналыг заавал авч хэлэлцэх, санал санаачилгыг холбогдох байгууллагуудад уламжлах хуультай.

Тиймээс УИХ-аас иргэний санаачилгатай холбоотой буюу Газрыг 100 жилээр гадаадын иргэнд эзэмшүүлж, ашиглуулахгүй байх хуулийн төслийг санаачилж УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөр хэлэлцүүлж, байнгын хороодын бүх дарга нар дэмжлээ. Тиймээс Хөрөнгө оруулалтын хуульд байгаа газрыг 100 хүртэл жилээр эзэишүүлж, ашиглуулахгүй байх хуулийн төслийг боловсруулж, Засгийн газарт санал авахаар хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл байдлыг хангаад байна.

Мөн Газрын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хуультай холбоотойгоор Газрын тухай хуулийн ашиглалт, хэрэгжилтийг шалгах зайлшгүй шаардлагатай байна. Иргэдтэй уулзаад явж байхад хөдөө орон нутагт 0.35, хотод 0.7 га газрыг эзэмшүүлэх хууль гаргасан. Гэтэл зарим иргэд 0.7 га газраа ч эзэмшиж чадаагүй байхад яахаараа гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулах асуудал хөндөгдөж байгаа талаар тодруулан асууж байна. Газрын хуультай холбоотой асуудал Өмнөговь аймагт тодорхой харагдаж байна. Газрыг танил талтай, ар өврийн хаалгатай, эрх мэдэлтэй нь авдаг үзэгдэл хавтгайрлаа. Газрын тухай хуулийн хэрэгжилт ил тод бус байна.

Тиймээс Газрын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн ашиглалт, хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, Ашигт малтмалын зөвшөөрөл олголт түүний хэрэгжилт  АМНАТ-ын тооллого төсөвт төвлөрүүлж байгаа орлогын тооцоо,  Газрын тухай хуулийн  хэрэгжилтэд хяналт шалгалт хийх нь зүйтэй гэж үзлээ. Иймд энэ асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж, уг асуудлыг нээлттэй сонсголоор хэлэлцэх үүрэг бүхий  ажлын хэсгийг байнгын хороодын дарга нар, Засгийн газрын холбогдох бүрэлдэхүүнтэй байгуулж байна.

Газар бол улсын үндэс, бизнесийн үндэс, амьдралын, тусгаар тогтнолын үндэс. Тиймээс энэ асуудал дээр тусгайлсан ажлын хэсэг байгуулж байна. Биднийг ажиллаж байх хугацаанд Монгол улсын халдашгшүй дархан  газрыг 100 жилээр ашиглуулах, эзэмшүүдэх асуудал гарахгүй гэж үзэж энэ асуудлыг таслан зогсоох ёстой гэж үзэж байна. 2013 оны Засгийн газрын үед өргөн барьж батлуулсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох ёстой.  Хэдийгээр энэ хууль Газрын тухай хуульд тусаж хэрэгжээгүй боловч ийм боломж үүд хаалгыг  нээлттэй орхиж болохгүй.  Энэ Асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нэгдмэл байр суурьтай байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Шал худлаа 2024-02-19 202.21.117.98

Төрсөн аймгийнхааа эрүүл мэндийн ёалбарыг дампууруулсан хүн төр түшээд худлаа яриад попроод яах вэ. Эмнэлгийн даргаа сонгож чадахгүй 3 жил болсон эмнэлэг нь дампуурсан байна

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.186.85

Одоо байгаа ГХО-тай компанид шалгалт оруулж, газрын гэрчилгээг хууль ёсны дагуу авсан эсэх, мөн бүх татвараа зохих хэмжээнд төлдөг эсэх, хамгийн гол нь байгал нөхөн сэргээлтийг хэрхэн хийдэг зэрэгт аудит хийн үр дүнг ард түмэнд эргэж мэдээлэх нь зүйтэй.

Avatar

Зочин 2024-02-19 174.194.135.42

Сайн байна! ИХ ын даргө!

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-19 192.82.92.42

Дээд боловсролын хуулиа одоо хучингуй болгоо!!!

Avatar

ХУУЛЬЧ 2024-02-19 202.9.46.95

МОНГОЛЧУУДЫН ОЛОНХИЙН САНАЛ НЭГДСЭН ХОЙНО ЗЗӨВ ШИЙДЭЛ БОЛЖЭЭ .,,,,ҮҮНИЙГ ПАРЛАМЕНТАД ТӨРТ ЁС МОНГОЛДОО БАЙГАА БАС ЦААШИД БАЙХ ҮНДЭС ГЭЖ ОЙЛГОВ

Avatar

Гадны хөрөнгө оруулагт гэж луйвар 2024-02-19 66.181.188.44

Гадны хөрөнгө оруулалт гэж сайхан нэртэй луйвар.

Монголд орж ирээд цөлмөөд өөрсдөө баяжаад явдаг бузарыг зогсооё

Avatar

Үнэн 2024-02-19 192.82.66.247

100k долларын хөрөнгө 7 хоног түр байршуулаад эргүүлээд авч чадахгүй хөрөнгө оруулагч гэсэн нэр зүүсэн хүмүүс манайд хэрэггүй шүү!

Avatar

Zochin 2024-02-19 66.181.164.157

Зудын аюул эрсдлийг гарз хохиролтой даван туулахын тулд анхаарч ажиллаж байна. Юу гэсэн юм.

Avatar

Хариуцлага хүлээлгэ. 2024-02-19 192.82.92.204

2013 онд хулгайгаар Гадаадын иргэнд 100 жилийн хугацаатай Газар эзэмшүүлэх, ашиглуулах заалт оруулсан тухайн үеийн УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Алтанхуяг, ХААҮ-ийн сайд Х.Баттулга нарт хариуцлага хүлээлгэж шоронд оруулж шонд өлгө, ингэж хариуцлага хүлээлгэхгүй бол бас дахин өчнөөн Хүрэлбаатарууд гарч ирж хууль батлуулж жогорхой болгох биздээ.Мөн 1 зүйлийг хэлэхэд Өмнөговь болон Дорнодод Женкогийн хамаарал бүхий гадаадын хуулийн этгээдэд олгосон газар эзэмших эрхийг нэн яаралтай цуцал.

Avatar

нам бус иргэн 2024-02-19 59.153.84.210

Женкогоос айсандаа л ингэж байгаа юм, нөгөөх нь бас Баянхонгорт хамт өрсөлдөнө биз өөрөө биш гэхэд утсан хүүхэлдэйнүүд нь өрсөлдөнө. нөгөөдүүл нь уже Бүтэн монгол нэртэй суртал ухуулгаа хийгээд эхэлсэн явж бгаа

Avatar

Нэргүй 2024-02-19 202.21.96.212

Саяхан л Хүрэлбаатар эзэмшүүлэхийг болиулах зорилгоор шинэ хууль санаачлахад Занданшатар тэргүүтэй хүмүүс унагаасан биз дээ. Мояачдын дайралтаас айгаад. Одоо юу солиороод байгаа юм. Нэг талаа баримтлаач, янханлаг юм бэ.

Avatar

Нэргүй 2024-02-19 59.153.114.169

Ёстой доо Оны өмнөхөн Мояа оркууд опозуудтайгаа нийлж унагачаад

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.95.144

за сүртэй шүү хасаач дээ худлаа сүр үзүүлэнд

Avatar

Л БАЯР 2024-02-19 103.57.94.128

ААААХ МЭДЭЭГҮЙ ХҮН БОЛЖ ЭД НАР АРДЫН ЖҮЖИГЧИН ХҮН ШҮҮ

Avatar

Сод 2024-02-19 66.181.168.199

Тэнэг масст зориулж поп бүжиг хийдэг алиалагч.

Avatar

Нэргүй 2024-02-19 174.194.195.202

УИХ дарга сайн байна!!

Avatar

ЗАНДАН ДАРГА САЙН... 2024-02-19 202.179.25.203

ЗАНДАН ДАРГА САЙН…. 100 БҮҮ ХЭЛ 6 ЖИЛИЙН ӨМНӨ ОЛГОСОН ГАЗРАА ЯАЖ БУЦААХАА МЭДЭХГҮЙ . ЧАДАХГҮЙ . ХАШААЛУУЛЧИХААД СУУЖ БАЙГАА УЛС … 100 ЖИЛИЙН ДАРАА ТЭД ГАЗАРТАЙ . БИД МӨНГӨТЭЙ БОЛНО.

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.190.75

Хотгор шанагын хулгайч шуналын тулам болсон Хүрэлбаатарыг гишүүнээс түдгэлзүүлж хуулийн байгууллагаар шалгуулахыг ард түмэн шаардаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж