“ХААН Банк” ХК ногдол ашиг хуваарилна  

“ХААН Банк” ХК ногдол ашиг хуваарилна  

“ХААН Банк” ХК ногдол ашиг хуваарилна  

 Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох “ХААН Банк” ХК (MSE:KHAN)-ийн цэвэр ашиг 2023 онд 24.5 хувиар өсөж, нийт 558,782,869,011 төгрөг, нийт хөрөнгийн хэмжээ 17.3 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн өгөөж 31.8 хувьд хүрсэн амжилттай  ажиллалаа.  

“ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 2-р сарын 15-ны өдөр хуралдаж, банкны 2023 оны цэвэр ашгийн 48.5 хувь буюу 271,015,822,540 (хоёр зуун далан нэгэн тэрбум арван таван сая найман зуун хорин хоёр мянга таван зуун дөч) төгрөгийг нэгж хувьцаанд 141.73 төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ.  

Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгох бөгөөд эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дансанд ногдол ашгийг байршуулан тараах болно.  

Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандаж, ногдол ашгийн талаарх мэдээллийг авна уу. 

Нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ   141.73 төгрөг 
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр  2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр 
Ногдол ашиг төлөх өдөр Монголбанкнаас холбогдох зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор 

 

 

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
11
ТэнэглэлТэнэглэл
8
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

З.Цэрэнтогтох 2024-02-19 66.181.160.22

ногдол ашиг өгөх нь зөв бодож бна

Avatar

Октябрь 2024-02-19 66.181.161.201

1

Avatar

Бямбажав 2024-02-19 59.153.115.179

нэгж хувьцаа нь хэдэн төгрөг билээ

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.92.61

өнөөдрийн ханш 1200 хавьцаа байна лээ

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-19 103.229.176.132

13%

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж