Монголын хөрөнгийн зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани болох “ХААН Банк” ХК (MSE:KHAN)-ийн цэвэр ашиг 2023 онд 24.5 хувиар өсөж, нийт 558,782,869,011 төгрөг, нийт хөрөнгийн хэмжээ 17.3 их наяд төгрөг, өөрийн хөрөнгийн өгөөж 31.8 хувьд хүрсэн амжилттай ажиллалаа.
“ХААН Банк” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны 2-р сарын 15-ны өдөр хуралдаж, банкны 2023 оны цэвэр ашгийн 48.5 хувь буюу 271,015,822,540 (хоёр зуун далан нэгэн тэрбум арван таван сая найман зуун хорин хоёр мянга таван зуун дөч) төгрөгийг нэгж хувьцаанд 141.73 төгрөгөөр тооцож хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийг мөнгөн хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэлээ.
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тасалбар болгох бөгөөд эрх бүхий зохицуулагч байгууллагын зохих зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-иар дамжуулан ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн дансанд ногдол ашгийг байршуулан тараах болно.
Хувьцаа эзэмшигч та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид хандаж, ногдол ашгийн талаарх мэдээллийг авна уу.
Нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ | 141.73 төгрөг |
Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр | 2024 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдөр |
Ногдол ашиг төлөх өдөр | Монголбанкнаас холбогдох зөвшөөрлийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор
|
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
З.Цэрэнтогтох 2024-02-19 66.181.160.22
ногдол ашиг өгөх нь зөв бодож бна
Октябрь 2024-02-19 66.181.161.201
1
Бямбажав 2024-02-19 59.153.115.179
нэгж хувьцаа нь хэдэн төгрөг билээ
Нэргүй 2024-02-19 103.57.92.61
өнөөдрийн ханш 1200 хавьцаа байна лээ
Нэргүй 2024-02-19 213.87.160.158
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-19 103.229.176.132
13%