"Иргэдийн амь нас, эрүүл мэндийн төлөө сануулж байхад олноороо төөрч байна"

"Иргэдийн амь нас, эрүүл мэндийн төлөө сануулж байхад олноороо төөрч байна"

"Иргэдийн амь нас, эрүүл мэндийн төлөө сануулж байхад олноороо төөрч байна"

Онцгой байдлын ерөнхий газрын хурандаа Б.Ууганбаяр өнөөдөр /2024.02.19/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.


Тэрбээр "Сүүлийн 72 цагийн хугацаанд улсын хэмжээнд цасанд суусан дуудлага мэдээллийг хүлээн авч, онцгой байдлын бие бүрэлдэхүүн тасралтгүй ажилласнаар хохирол багатай даван гарлаа. Байгалийн онц аюултай нөхцөл байдлын улмаас хоёр гэр, таван байшингийн дээвэр, 30 хашаа болон долоон машины шил хагарсан. Нийт 20 гал түймрийн дуудлага, сураггүй болсон 50 иргэнийг эрэн хайх, аврах дуудлага ирсэн. Нийт 49 иргэнийг эсэн мэнд авран хамгаалсан, харамсалтай нь нэг иргэн нас барсан.

Цасанд суусан 43 дуудлагад ажилласан. Дуудлагаар 147 машин болон  582 зорчигчийн аюулгүй байдлыг хангасан. Голын мөс цөмөрсөн нэг дуудлага ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу цасанд суусан машин техник, иргэдийг татан гаргах ажил хийсэн. Засгийн газар, УОК-ын шийдвэр гарч, малчин иргэдэд тусламж үзүүлэх ажиллагааг өнөөдрөөс эхлүүлж байна. Өнөө өглөө тусламжийн бараа буюу малын тэжээлийг хүргэх ажлыг зохион байгууллаа.

Онцгой байдал, Зэвсэгт хүчин, Цагдаа, Хил хамгаалах байгууллагаас нийт 138 техник энэ долоо хоногийн тусгай ажиллагаанд оролцож, 360 алба хаагч үүрэг гүйцэтгэхээр тооцоолж, 14 мянган малчин өрхөд хүрч ажиллана. Үндсэндээ сумаас сумын хооронд 54 мянга гаруй километр зам харгуйг нээхээр төлөвлөж, хүч хэрэгслийн бүрэлдэхүүнийг гаргаж байна.

Малчин ард иргэдээс мэдээлэл цуглуулж, УОК-ын Шуурхай штаб дүн шинжилгээ хийсэн. Нэн түрүүнд зам харгуй гаргах хүсэлт ирсэн учраас төрийн цэргийн байгууллага болон хууль сахиулах байгууллагын машин техникээ тооцоолж, үндэсний хэмжээнд ажиллана. Эдгээр машин техник орон нутагт ажиллаж байхад шатах тослох материалаар тасралтгүй хангах асуудал үүснэ. Үүнтэй холбоотойгоор "Петровис" болон "Шунхлай" шатахуун түгээх аж ахуйн нэгж байгууллагатай урьдчилсан байдлаар тохиролцож, гэрээ байгуулан ажиллах асуудлыг шийдсэн. Хоёрт, малчны хотонд өвс тэжээл хүргэх. Эхний ээлжинд аймаг, сумын аюулгүй нөөцийг хүргэж ажиллагаанд 138 машин техник дэмжлэг үзүүлнэ. Өвс тэжээл хүргэх явцдаа зам харгуйгаа гаргана.

ЭМЯ-аас малчдад нарийвчилсан үзлэг тандалт хийж, эмчилгээ тусламж үзүүлэхээр өнөө өглөө 06.00 цагт Засгийн газрын гишүүд, УОК-ын гишүүдийн ахалсан  зургаан шуурхай бүлэг орон нутаг руу хөдөллөө. УОК-ын Шуурхай штабаас эдгээр зургаан бүлэгт тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлийг хянаж, шийднэ. Эхний бүлэг Булган аймгийн Баяннуур суманд очоод байна. Сая Онцгой байдлын байгууллагын тэжээлийн цэгээс буюу Улаанбаатар хотоос Зэвсэгт хүчний 11 нэгж техник, Онцгойгийн хоёр нэгж техник болон өмнөө чирэгчтэй зам гаргагч техник гээд нийт 14 техник тэжээл ачаад гарлаа. Сүхбаатар аймагт төмөр зуд нүүрлэж, маш хүнд нөхцөл байдалтай байгаа учраас хамгийн эхэнд тухайн орон нутагт малын тэжээлийг хүргэнэ. Засгийн газрын сүүлийн шийдвэрээр 6100 гаруй тонн хивэг, тэжээлийг хүмүүнлэгийн тусламж хэлбэрээр олгож байгаа. Үндсэндээ улсын хэмжээнд 17 аймагт байгаа орон нутгийн улсын нөөцийн цэгээс эдгээр тэжээл хамгийн хүнд нөхцөл байдалтай аймаг, сумдад хүрнэ" гэв.

Мөн Баян-Өлгий аймагт өндөр уулан дээр их хэмжээний цасан нуранги үүссэнээс болж, хоёр иргэн өртсөн. Нэг иргэнийг нь эсэн мэнд олсон бол харамсалтай нь нэг иргэн нас барсан байсан. Нийт цасны талбай нь 400 метр өргөн, 40 метрийн урттай,  дөрвөн метрийн гүнтэй цасан нуранги үүссэн байсан гэдгийг онцолсон юм. Замын хөдөлгөөнийг түр хязгаарласан бол өнөөдрийн байдлаар бүх чиглэлийн замын хөдөлгөөнийг нээгээд байна" гэсэн юм. Онцгой байдал болон бусад холбогдох байгууллага цаг уурын сэрэмжлүүлэх үзэгдлийн мэдээллийг цаг тухайд нь шуурхай өгч байгаа. Одоогоос 20 жилийн өмнөхтэй харьцуулахад үндэсний хэмжээнд энэ мэдээллийг бүрэн хүлээж авах боломжтой болсон. Уг нь Гамшгаас хамгаалах тухай хуулиар "Мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг ард иргэд дагана" гэж тусгасан байдаг. Гэсэн хэдий ч ард иргэд заавар зөвлөмжийг хайхрахгүйгээр орон нутаг руу хөдөлгөөн үйлдэж, цасанд сууж гацсан тохиолдолд их гардаг. Сүүлийн 72 цагийн хугацаанд ийм нөхцөл байдал үүсч, энэ болгонд онцгой байдлын байгууллага хүн хүч, машин техникээ гаргаж ажилладаг.

Энэ бүхэнд шатахууны зардал гаргана. Одоо шатахуун, түлш тасалдсан аймаг, сум байхгүй. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 667 мянган мал хорогдоод байна.

Миний санаж байгаагаар таван жилийн өмнө "Ийгл" телевизээр мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагахгүй байгаа иргэдээс тэнд гарч буй зардлыг нөхөн төлүүлэх асуудлыг ярьж байсан. Энэ асуудал тухайн үед яригдаж байгаад зогссон. Ер нь мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаагүй тохиолдолд нөхөн төлбөр төлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тэр хүний амь нас, эрүүл мэндийн төлөө хэлж сануулж байхад эрсдэл дагуулж, бага насны хүүхэдтэй төөрч, будилж байна. Өөрөө хэнэггүй зангаараа явж байгаа ч үр хүүхдээ давхар эрсдэлд оруулж байгаа нь харамсалтай. Нэг жишээ татахад, Казахстан улсад цаг агаарын мэдээг олон нийт рүү хандаж дамжуулсан тохиолдолд бүх хүмүүс суурин газраа зогсчихдог. Тэгээд цаг агаар нь хэвийн болсны дараа замын хөдөлгөөнд оролцдог. Цаашдаа ард иргэд энэ болгоныг ойлгож ухамсарлан, соёлдоо өөрчлөлт оруулах болов уу гэж найдаж байна" гэдгийг онцлов.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-19 202.126.89.85

Торгооч ээ. Ухамсарт нь найдаад хэрэггүй. Угаасаа ойлгохгүй малнууд шүү дээ. Халаасан дахь мөнгөтэй нь л ярь. Тэгвэл илүү ойлгоно

Avatar

зочин 2024-02-19 203.98.77.101

ОБЕГ бол харинч мэдээ мэдээллээр хангаж анхааруулж боломжит бүх нөхцөлөөр ажиллаж байхад зөрүүд зангаасаа болж эрсдэлд ороод байх юмаа хотын гудамандаа бүдүүлэг зангаа гаргаад зогсоцгоож байвал юунд л осгож үхээд байхав дээ хэлэх үг олдохгүй юм бурхан ивээг

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

)))))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Nergui 2024-02-19 124.158.69.122

Garsan zardaliig ni zaaval toluuleh heregtei shuudee. Albatai ym shig yvtsgaachihaad. Bi nas ta nariin omnoos mongo tolj l bn shuudee orkuudaa

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.161.146

зда нарыг торго даварсан малнуууд дараан үүхлээ хатлаа гэх солиорно

Avatar

зочин 2024-02-19 122.201.26.210

малчдад туслөхаас бусад хөдөлгөөнд оролцсон хүмүүсийг торгох, очиж үйлчилсэн зарцуулсан төлбөрөө төлүүлэх хэрэг тэй.

Avatar

zochin 2024-02-19 59.153.115.52

Битгий яв гэсэн ч заавал явж цасанд суунаа. Яагаад гэвэл бид МОНГОЛчууд

Avatar

Нэргүй 2024-02-19 188.162.254.57

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж !

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж