ОБЕГ: Малчны гэр, малын саравч шатаж, мал хорогджээ

ОБЕГ: Малчны гэр, малын саравч шатаж, мал хорогджээ

ОБЕГ: Малчны гэр, малын саравч шатаж, мал хорогджээ

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын нутагт малын саравч, гэр шатжээ. Энэ талаарх дуудлага мэдээллийг өчигдөр /2024.02.18/ -ны өдрийн 06:30 цагт хүлээн авсан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн алба хаагчдыг очиход малчны таван ханатай гэр, 2х2  метрийн хэмжээтэй амбаар, 8х8 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг шуурхай ажиллаж унтраажээ. Уг гал түймэрт тухайн малчны найман бог мал өртөж хорогдсон байна.

Мөн Дорнод аймаг, Чойбалсан суманд хоёрдугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагийн орчим тус сумын харьяат малчин малдаа мотоциклтой яваад, мөн өдрийн 15:00 цагийн орчим тус сумын харьяат нэг малчин малдаа морьтой яваад тус тус  сураггүй болсон тухай дуудлагыг хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, Чойбалсан сумын мэргэжлийн ангийнхан малчин З /33 настай, эрэгтэй/, Ц /32  настай, эрэгтэй/ нарыг тухайн өдрийн 20:05 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж,  мөн өдрийн 22:50 цагт малчин З-ыг гэрээс нь урд зүгт 3 км-т “Дэлгэрмөнх” гэдэг газраас эсэн мэнд, малчин Ц /32  настай, эрэгтэй/-ыг 02.18-ны өдрийн 11:58 цагт  гэрийн баруун урд зүгт 8 км-т “Булуувч” гэдэг газраас малтай нь эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

  • Төв аймаг, Сэргэлэн суманд хоёрдугаар сарын 17-ны өдрийн 15:15 цагийн орчим суудлын автомашинтай гурван иргэн, малчин Д-ийн гэрээс гараад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 18-ны өдрийн 01:03 цагт хүлээн авчээ. Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Сэргэлэн сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан эрэн хайх ажиллагааг зохион байгуулах байгуулж, тухайн гурван иргэнийг малчин айлд эсэн мэнд очсон байхад олжээ.
  • Ховд аймаг, Алтай сумын төвөөс урд зүгт малчин М, О нар гэрлүүгээ малаа тууж яваад сураггүй болсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 17-ны өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан, ар гэрийнхэн хоёр малчныг эрэн хайх ажиллагааг хоёрдугаар сарын 18-ны өдрийн 00:00 цагт зохион байгуулж, тухайн өдрийн 10:40 цагт нөхөр М/53 настай, эрэгтэй/-ыг гэрээс нь есөн км зайнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Түүний эхнэр О /50 настай, эмэгтэй/-ийн цогцсыг мөн өдрийн 19:40 цагт гэрээс нь зүүн урд зүгт таван км зайнаас олж, Булган сум дахь Цагдаагийн хэлтсийн цагдаад шилжүүлэн өгсөн байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-19 59.153.114.139

давхар давхар аюул болж хот нь харлаж гэр оронгүй болноо гэдэг амаргүй давааг туулах болжээ орон нутагийн хараа үзээ одоо л хэрэгтэй тэр их үнэгүйдсэн шагналын зардлаа танаад эрсдэлд орсон айлууддаа бодит дэмжлэг өгөөсэй

Avatar

Монгол хүн 2024-02-19 202.21.107.112

Монголчуудад нэг их муухай дутагдал байна. Хаа сайгүй өмхий хятад тамхийг татаад л орондоо ч татаж л байдаг заваан үхэр монгол зангаасаа хэзээ салах вэ?

Avatar

zochin 2024-02-19 64.119.31.179

Huns huduu aj ahuin yam haana bainaa. Yu hiij bna. Malaa tejeehiig ted hariutsdag

Avatar

Нэргүй 2024-02-19 118.221.209.8

хавар болоогүй байхад хужааг дагаж буруу өдөр шинэлсэн байна. би 3р сардаа л шинэлнэ. х***а ёс дагаж салют буудуулж өвөг дээдсийг хилэгнүүлж

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.182.195

Teneg muhar susegtei mal hol bai

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж