Өвс, тэжээл ачсан цуваа Улаанбаатараас хөдөллөө

Өвс, тэжээл ачсан цуваа Улаанбаатараас хөдөллөө

Өвс, тэжээл ачсан цуваа Улаанбаатараас хөдөллөө
Улсын хэмжээнд нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас энэ сарын 10-ны байдлаар гаргасан зудын үнэлгээгээр 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна. Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээл ачсан цуваа өнөөдөр хөдөллөө.
Засгийн газрын шийдвэрээр хаваржилт хүндэрсэн аймгуудад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна. Шуурхай бүлгүүд нь өвс тэжээл, түлш шатахуун, хоол хүнсний тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна хаагдсан зам давааг нээх, зам гаргах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

 Улсын онцгой комиссын шийдвэрээр өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад Засгийн газрын гишүүдээр ахлуулсан шуурхай 6 бүлэг ажиллахаар замдаа гараад байна.  Нийт нутгаар өвөлжилт, хаваржилт хүндэрч байгаатай холбогдуулан зудын эрсдэлийг бууруулахад чиглэсэн бүх талын арга хэмжээг авч, хэрэгжүүлэх үүднээс өвөлжилт нэн хүнд байгаа аймаг, сумдын малчдад шаардлагатай өвс, тэжээл, байгалийн гамшигт үзэгдлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулахад шаардлагатай автомашин, түлш шатахуун, отор нүүдлээр явж буй малчдад хоол хүнс, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх, орон нутгийн цасанд боогдсон зам давааг чөлөөлөх зэрэг ажлуудыг хийх юм.

Тус шийдвэрийн хүрээнд Хөдөө аж ахуйн корпораци ТӨХХК -д хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг өвөлжилт хүндэрсэн аймгуудын малчдад олгох саналыг сайд Х.Болорчулуун Улсын онцгой комисст тавьж, шийдвэрлүүлснээр улс, аймгийн нөөцөөс 20 мянга орчим тонн өвс, тэжээлийг Улсын онцгой комисстой хамтран өнөөдрөөс орон даяар нэгэн зэрэг тараах ажлыг зохион байгуулж, тээвэрлэлт хийгдэж эхэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам отрын штабууд байгуулах, малчдад өвс тэжээл олгох, боогдсон зам, давааг нээх ажлыг хийгээд байсан юм. Мөн малчдын хотноос амьд хонь худалдан авах ажлыг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан худалдан авч экспортолж байна. Мал, мах худалдан авах ажил цаашид ч үргэлжлэх юм. Өнгөрсөн сар гаруйн хугацаанд 18 аж ахуйн нэгж малчдаас 120 мянган толгой хонь худалдан авч булангийн орнууд руу гаргаад байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-19 142.114.6.54

Зүгээр л аймаг сумын 80,90,100 жил тэмдэглэxийг xорьчиx, xойтон xүн малаа аварья гэвэл.
Аль эсвэл зүгээр л орxичих xэрээ мэдээд малаа цөөлнө !!!
Татварийн мөнгөнд гар дүрвэл ГЭМТ XЭРЭГ !!!

Avatar

Нэргүй 2024-02-19 142.114.6.54

Бэлтгэлээ xангаагүй зунжин найрласан малчдад амьтан тамлаж алсанд нь шийтгэл онооx xэрэгтэй, тэгэxгүй бол даxиад л шуналаасаа болж xойтон бааxныг а**а !!!
Татварийн мөнгөнөөс төлөx нь шууд ДЭЭРЭМ !!!

Avatar

Нэргүй 2024-02-19 142.114.6.54

Дэлxийн ямарч оронд тосгон мужийн ой бэлэг, одон медал гэж ийм цагийн сүйтгэл байдаггүй энэ бол эцсийн эцэст Нам төрийн бодлогын ГАЙ !!!

Avatar

ЗОЧИН 2024-02-19 60.41.246.196

80, 90-ээд ОНЫ ҮЕД ХАДЛАН ИХ УРГАДАГ ДОРНОД АЙМАГТ УЛСЫН ФОНДНЫ ӨВС ХАДАЖ БЭЛТГЭЭД ТӨМӨР ЗАМЫН ЭРЭЭНЦАВ,ХЭРЛЭН ӨРТӨӨДӨӨС ВАГОНООР ОРОСЫН НУТГААР УБ,СШ,ЧОЙР ӨРТӨӨДӨД БУУЛГАЖ ХУРААГААД ТЭНДЭЭС ЯГ ОДОО ШИГ ЗУДТАЙ АЙМГУУДАД ТАРААДАГ БАЙВ.ЗАРИМ АЙМАГТ НАМАР БҮР УРЬДЧИЛЖ ХҮРГЭЭД ФОНДОНД БАЙЛГАДАГ БАЙВ.ДОРНОДОД БҮР ХӨВСГӨЛ АЙМГААС ЗУН ИРЖ ХАДАЖ БЭЛТГЭЭД НАМАРЖИН МАШИНААР ЗӨӨДӨГ БАЙВ.ҮҮНИЙГ СЭРГЭЭХ ХЭРЭГТЭЙ.ХАДЛАН БЭЛТГЭХ НУТАГ БОЛ СЭЛЭНГЭ,ДОРНОД АЙМАГ.ОДОО ДОРНОДОД ХЯТАДУУД ОРЖ ИРЖ ХАДЛАН АВДАГ БОЛЖ

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.190.119

ТЭЖЭЭЛИЙН ТУСЛАМЖ ХААШАА ГАРСАН ЮМ БЭ ДАРГА БОЛ ХЭНТИЙНХ ЗУДНЫ ЦУВАА ХЭНТИЙ АЙМАГРУУ ЮУ ӨРӨДМӨӨР ТӨРЛИЙН АЛБАН ТУШААЛ БОЛЖЭЭ ХҮРЭЛСҮХ ИЧЭХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.190.119

ЗУДАНД УНАСАН МАЛЫН МАХ АВЧ БАЙГАА ХЭРЭГ ҮҮЗУДАНД МУУДСАН МАЛАНД ОДОО ЮУ БАЙХ ВЭ ОДОО МАЛАА ЖААЗЛААД ХҮНСЭНД ХЭРЭГЛЭХ МАХ ГАРАХ УУ

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

ХУУЛЬЧ 2024-02-19 202.9.46.95

МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАР ХИЙ ЯРИЛГҮЙ,,,,,, АЖЛАА ЧАДЛААРАА ХИЙЖ БАЙГААД ТАЛАРХАНА.,,,,ЭНЭ БОЛ БАЙГАЛИЙН ДАВТАГДАШГҮЙ ХҮЧИН ЗҮЙЛ ШҮҮ ,,,,,,,,ЦААД УТГААРАА МАЛЧДАД ТУЛГАРЧ БАЙГАА ГАМШИГ Л ДАА,,,,,

Avatar

Нэргүй 2024-02-19 202.55.188.34

залхуу архичинд бол гамшиг одоо малчны зээлээ тэглүүлнэ гээд байна дээ тэгээд өгөх байлгүй сураагүй биш

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.188.15

yurunhii said uuruu yavj baihiig bodvol tuslamjiin tsuvaa hentii aimgiin hoid 3 sumd l ochih bolov uu daa

Avatar

Нэргүй 2024-02-19 202.126.91.52

Гараа угааж эхэллээ

Avatar

Батбаяр 2024-02-19 202.9.40.175

Монголчууд нэгдэн нягтарч збвлон зүдгүүрийг туулах ёстой. Хандивын данс нээвэл чадах чинээгээрээ туслах болно. Баярлалаа

Avatar

Нэргүй 2024-02-19 202.21.108.8

Hentiin zolbin bandi jujeegee shaaasara mongoo hulgailsaar l bnu y****n zulbasaga

Avatar

Зочин 2024-02-19 66.181.178.169

Малчид өөрсдөө л хариуцлагатай байж өвөлдөө зохих ёсоор бэлдэж, өвс тэжээлээ нөөцөлж, хэрэггүй олон малаа цөөлж байхгүй бол ингэж сонгууль бодсон улс төрчдийн гар харж, тусламж дэмжлэгт найдвал нохойн замаар орно шүү, ёстой хохь нь болоод л өнгөрнө, өвөл энэ хавраар дуусчихгүй, цаашид жил бүр өвөл болдгоороо л болно, зуд ч ойр ойрхон нэрвэх л байх даа, хөөрхийс

Avatar

Нэргүй 2024-02-19 202.55.188.120

малчид ямарч байсан санлаа худалдаад эхэллээ улс орон хятадынх боллоо

Avatar

Нэргүй 2024-02-19 202.131.244.66

arga hemjeeg oroituulj abch ba. mal yadraad seheh bolomj muudsan daa.

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.190.182

тэнэг малаар ерөнхий сайд тавьчихаар ямарч ажлын зохион байгуулалт байхгүй. Энэ ёстой ганц ч ажил аятайхан хийчихэж чадахгүй н**ш юмаа. Хурдан зайлуулаачэХүрэлсүх ээ. Чадахгүй бол хөтлөлцөөд зайлж эх орондоо буян болж хайрлаач

Avatar

Нэргүй 2024-02-19 118.221.209.8

хавар болоогүй байхад хужааг дагаж буруу өдөр шинэлсэн байна. би 3р сардаа л шинэлнэ

Avatar

Иргэн 2024-02-19 202.21.103.226

Өвс тэжээлээ бэлддэггүй, хэт олон чанаргүй малтай хэнэггүй залхуу малчид нэртэй энэ нөхдүүдийг бидний төлсөн татвараар алийн болгон тэжээж тэтгэхвээ. Зунжин, намаржин наадам хэсэж найрлаж зугаалж явдаг л нөхдүүд шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-19 202.55.188.114

яг үнэн залхуу архичин хэт шуналтай бэртэгчин хүмүүс

Avatar

Оюуэрдэнэ огцор 2024-02-19 202.55.188.116

Оюуэрдэнэ огцор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж