"Хордуулалтаас шорон руу, шоронгоос үхэл рүү"

"Хордуулалтаас шорон руу, шоронгоос үхэл рүү"

"Хордуулалтаас шорон руу, шоронгоос үхэл рүү"

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный хоёрдугаар сарын 16-ны өдөр Арктикийн Ик-3 шоронд нас барсан. Түүний нас барсан шалтгаан одоогоор тодорхойгүй. Гэвч түүний цогцсыг гэр бүлд нь хүлээлгэж өгөлгүй нууж байгааг Навальныйн багийнхан мэдэгджээ. Угтаа бол ОХУ-ын хуульд зааснаар ялтны цогцсыг нас барснаас нь хойш хоёр хоногийн дотор гэр бүлд нь хүлээлгэж өгөх ёстой байдаг.

"Хорих ангид хаа сайгүй камер байгаа. Энэ бүх жилүүдэд түүний алхам бүрийг камерт бичсэн байгаа. Ажилтан бүр нь видео бичигчтэй. Энэ хоёр өдрийн хугацаанд ганц ч бичлэг ил гарсангүй. Энд тодорхойгүй байдал байх ёсгүй" гэж Навальныйн ойрын холбоотон, стратегич Леонид Волков хэлжээ.

Навальныйн араас гашуудагсад зөвхөн Оросын хотуудаар тогтохгүй Берлин, Лондон, Парис, Женев, Нью-Йорк зэрэг дэлхийн хотуудад жагсчээ. Цагдаа нар 39 хотод 366 жагсагчийг баривчилсан байна. Эндээс 200 орчим жагсагчийг нь Санкт Петербургээс баривчилсан бөгөөд дийлэнх нь 1-14 хоногийн хорих ял авчээ.

Үхлийн талаарх мэдээлэл дэлхийн хэвлэлүүдийн тэргүүн нүүрүүдийг дүүргэсэн боловч Оросын телевиз оройн мэдээндээ 28-хан секунд түүний талаар дурсаад өнгөрчээ.

Тэрээр хамгийн сүүлд нас барахаасаа нэг өдрийн өмнө буюу хоёрдугаар сарын 15-нд сонсголд оролцсон. Энэ үеэрээ тэр алиалан наргиж, сэтгэл өөдрөг харагдаж байжээ. Торны цаанаас инээмсэглэн хошигнож буй түүний дүр төрхийг харвал өвдсөн шинж тэмдэг огт байгаагүй.

Оросын Холбооны хорих ангийн албанаас мэдэгдэхдээ Навальныйг Баасан гаригт алхаж яваад бие нь муудаж, унасан гэжээ. Түргэн тусламж ирээд, аврах гэж оролдсон ч амжилт олоогүй аж.

Тэрээр торгуулсаар байгаад дансан дахь мөнгөө дуусгасан тул санхүүгийн дэмжлэг үзүүлэх боломж байна уу гэж сонсголын үеэр шүүгчээс асуун хошигножээ. "Би тань руу дансаа явуулчихъя. Тэгж байж та асар их цалингаасаа миний дансыг "дулаацуулж" чадна шүү дээ. Би мөнгөө үрээд дууссан. Таны шийдвэрүүдийн ачаар миний мөнгө улам л хурдтай дуусаад байна. Тийм болохоор мөнгөө илгээчихээрэй" гэж тэр хэлсэн байна.

Өмнөх сонсголуудын үеэр ч Навальный үргэлж хошигнодог байв. Тухайлбал, олон удаагийн сонсголыг алгассаны эцэст нэгдүгээр сарын 10-ны сонсголд оролцохдоо "Намайг шилжүүлсний дараа өмнөх шоронгийнхон маань найр наадам, караоке үдэшлэг хийсэн болов уу? Тэр шоронгийн ажилтнуудыг ямар их санаж байна гээч. Энд нөхцөл байдал Владимир дахь Ик-6 шоронгоос хамаагүй дээр байна. Гэхдээ энд нэг л том асуудал байна. Цаг агаар нь хэцүү юм, энэ талаар аль шүүхэд нэхэмжлэл гаргахаа мэдэхгүй юм" гэж хошигнож байв.

20 хоног сураггүй байсны эцэст арванхоёрдугаар сард "Х" платформд жиргэхдээ тэр "Би та нарын шинэ Санта Клаус байна. Даанч энд ямар ч цаа буга алга. Гэхдээ энд аварга том ноход байна" гэж байв.

Навальныйн үхэлд дэлхийн удирдагчид эмгэнэл илэрхийлсээр байна. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ "Путин л хариуцлага хүлээх ёстой. Тэр захиалга өгсөн эсэхээс үл хамааран болсон явдалд хариуцлага хүлээх ёстой. Энэ бол түүний хэн бэ гэдгийг харуулж буй тусгал. Үүнийг тэвчих боломжгүй" гэжээ.

Харин Бразилийн ерөнхийлөгч Луис Инасио Лула да Сильва хэлэхдээ "Навальныйн үхлийн талаар дүгнэлт хийх гэж яарахгүй байна. Хэрвээ түүний үхэл сэжигтэй байгаа бол эхлээд мөрдөн байцаалт явуулах хэрэгтэй" гэв.

Навальныйн эхнэр Юлия Навалнаяа нөхрөө нас барсны дараахан Мюнхенд болж буй Аюулгүй байдлын бага хуралд оролцжээ. Энэ үеэрээ тэр нөхрөө нас барсанд итгэхгүй байна гэж мэдэгдэж байв. "Оросын эх сурвалжаас авсан энэ мэдээлэлд итгэх эсэхээ мэдэхгүй байна. Хэрвээ үнэн бол Путин болон түүний ойр дотны хүмүүс, найз нөхөд нь, засгийн газар бүгдээрээ хариуцлага хүлээх ёстой" гэж тэр хэлжээ.

Хамгийн сүүлд тэр Валентины өдөр инстаграмдаа зураг оруулаад "Хайрт минь, чамтай байхад бүх зүйл дуу шиг байдаг. Бидний хооронд олон хот, нисэх онгоцны буудлуудын хөөрөх зурвасын гэрэл, цасан шуурга, олон зуун км байна. Ийм хол зай байгаа ч гэсэн секунд тутамд би чамайг хажууд байгаа мэтээр мэдэрч байна. Улам ихээр чамайгаа хайрлаж байна" гэж бичжээ.

Алексей Навальныйд хэзээ, юу тохиолдсоныг "Al Jazeera" агентлаг "Хордуулалтаас шорон руу, шоронгоос үхэл рүү" нэртэйгээр тоймлосон байна. Навальныйг 2020 оны наймдугаар сард Томск хотоос Москва чиглэлд нисч явахдаа бие нь тавгүйрхэж, улмаар онгоцны ариун цэврийн өрөөнд ухаан алдаж унасан. Тиймээс онгоц Омскт ослын буулт хийж, Навальныйг эмнэлэгт хүргэсэн байна. Эндээс түүнийг Берлиний “Шарите” эмнэлэгт хүргэсэн бөгөөд тус эмнэлэг Навальныйг хордуулсан болохыг мэдэгджээ.

Эх сурвалж: THE HILL, AP, BBC, AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

45 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-19 74.12.112.11

Дашбалбарыг xэн…?

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.47.2

А

Avatar

Нэргүй 2024-02-19 202.126.89.54

путин а******н хичнээн олон хүний амийг авбаа навальный хойд насанд маань уншаарай монголчуудаа

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.93.231

Өнөөдөр бас дахин оросын 2 онгоц сөнөөжээ,,,су34 сөнөөгч бөмбөгдөгч 1,,,,,су 35с сөнөөгч онгоц 1 ийг устгажээ,,,,сүүлийн 3 хоногт нийтдээ 6 онгоц сөнөөсөн байнаа,,,бас мариупольд украины пратизанууд 1 онгоц сөнөөсөн мэдээ явж байна,,,,

Avatar

Бодит үнэн 2024-02-19 66.181.176.163

Хайран залуу нас амьдрал маш харамсалтай хэрэг.ОХУ АНУ ийн хоорондын маргаан тэмцэлд хорвоо дэлхийд заяагдсан хувь зохиолоо дуусгах гэж.А.Навальны АНУ ЕХ амь нас эрүүл мэндийг хамгаалан гэж итгэж тоглоом болж дууслаа.Зелийнскийн хувь зохиол ирээдүй тун бүрхэг мөн АНУ ЕХ итгэсээр.Дэлхийн 1.2 дайнд сая саяараа иргэнээ алдан байж ялалтанд хүрдэг цөмийн хүчирхэг зэвсгтэй цэргийн дайчин гүрэн Оросыг дутуу үнэлж бодохгүй.ОХУ шүтэн биширээд сэтгэгдэл бичээгүй тухайн улсын түүхэн характерийг тодотгосон

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.93.231

Гях,,,,гяхх,,,гяхх,,,,

Avatar

Нэргүй 2024-02-19 202.131.245.34

дэлхийн нэгдүгээр дайнд оросууд ялаагүй.. харин ч холбоотны талд тулалдаж байгаад ленин г?рманаас мөнгө авч засгийн эрхэнд гармагцаа дайнаас гарч холбоотны эвгүй байдалд оруулсан.. товчхондоо оросууд тэр үед германчуудад урвасан боловч германчууд холбоотнуудад ялагдсан.

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.93.231

Энд монголчуудын их сонин гажиг зан авир харагдаад байгаамдаа,,,,,,оросууд нь энэ навальный гэдэг нөхөр “”””үхлээ,,,, алууллаа”””гээд харамсаад халаглаад байхад,,,,тэр оросуудын өмнүүр ороод л “”””навальный үхэх ёстой,,,болж муу урвагч,,,,гадны гар хөл болсон тагнуул””””гэээээд л хараагаад байх юмдаа,,,,навальный энэ нөхдөд яг ямар гэм нүгэл үйлдсэн болоод,,,,эдгээр ноход хараагаад байгааг ёстой ойлгохгүй байгаамаа,,,,авгайг нь тааз ширтүүлцэн юмуу,,,,мөнгийг нь өсгөж өгнө гээд мурьцан юмуу,,,,

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.190.188

вангуудын хэмлэлцээн. чи юу юм чи хэн юм. бухын мөргөлдөөн азарганы ноцолдоон. хрушёвын хэлдгээр царь пушка буюу царь бомбоогоо харуулдым бна.

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.93.231

Эмээ уу,,,,оркоо,,,,

Avatar

unshigj 2024-02-19 31.10.154.145

Вакцин хийлгэсэн хүмүүс өвлийн хүйтэнд гэнэт үхээд байгаа нь нууц биш, ялангуа энэ насны эрчүүд. сибирийн хүйтэн, стрэсс нийлээд зүрх зогсоож болно. Хүмүүс барууны суртчилгаа даган өөрийн толгойгүй туйлширч байна

Avatar

зочин 2024-02-19 66.181.160.54

Хуцнаа…. Хор өгөөд үхэхгүй болхоор нь шоронд хийгээд ..хамгийн чанга шорондоо 27 удаа сахилагад суулгаад алчихсан байна шд . Барууныхан үнэн юмийг үнэнээр л хэлж байна шдэ….

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.177.242

Шоронгын хянагч Навальныг -Товчоо буруу товчиллоо – гэсэн шалтагаар 12 хоног чангад суулгаж байсан..

Avatar

Зочин 2024-02-19 202.21.107.112

Навальный өөрөө ноьш байсан. Өчнөөн хулгай луйврын хэрэгтэй, тэр нь бүртгэлтэй байсан. Тэгээд америк тэргүүтэй барууны өлөн цөөврүүдийн утсан тоглоом болж дуусаад эцэст нь тэднийхээ явуулгаар хорлогдож дуусах шив дээ. Зүгээр мөрөөрөө ажлаа хийгээд явж байсан бол байж л байх байсан шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.46.138

Чамд хэдэн төгрөг өгдөг юм бэ ингэж бичихэд, Гадны цэрэг орж ирэхэд хамгийн түрүүнд бууж өгөх л***р

Avatar

Эмээ 2024-02-19 202.21.107.71

Шоронд байгаа навальныгаас айгаад Путин хордуулсан гэдэгт би итгэхгүй байна, энд өөр логик харагдаад байна. Сонгуулийн өмнө Путингын нэр хүнлиыг унахахын тулд бусдын хийсэн зүйл ч байж болохоор. Тэхдээ дүгнэлт хийхэд эрт байна. Мөрдөн байцаалтыг хүлээх хэрэгтэй гэдэгтэй санал нэг байнс

Avatar

зочин 2024-02-19 202.126.88.85

Навальный бол орос орныг дайсагнагч, сүйрүүлж устгахыг хүсэгч, баруунд урвасан бүлэг этгээдийн толгойлогч. Оросуудын хувьд ардын дайсан. В.Путины эсрэг сонгуулийн сурталчилгаанд үүнийг мэдээж өргөн ашиглана. Сонгууль дуустал үргэлжлэх биз.Үхлийн шалтгааныг нуулаа гэж байнга ярих б**х.

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.46.138

24 жил Оросыг дарангуйлж байгаа Нөхрийг дэмжээд бахархаад байгаа энэ эргүүнүүд тэнд очиж өмьдраач

Avatar

Зочин 2024-02-19 66.181.190.75

Путлерийн нүгэл Гитлерийн нүглийг давж гарлаа даа.

Avatar

Ма маллалагч 2024-02-19 103.41.93.195

ха ха монгол нүгэл яаж байна

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.177.242

Халзаадайн тогтоосон дэглэм Хойдын Тарган Цагаан бацааны дэглэмээс ч давж гарчийна..

Avatar

Путин жинхэнэ а******н 2024-02-19 217.208.144.61

Навальный шиг хүмүүс Путний Орос оронд ийм л тавилантай. Путиний дэглэм дор амьдравал таарах хүмүүс чинь Монголын оркууд даа. Орос ах гэсэн хөдөө гаралтай оркууд Орос руу Путиний дэглэм рүү тонилоосой

Avatar

Хөдөөний рок 2024-02-19 103.41.93.195

чи тэр ижил хүйстэн гэрэлдэг гажиг нийгэмрүгээ зайлаач

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.93.231

Үгүй ээ,,одоо чамайг цагаан ямаа ш а адаг гээд л ад үзээд байвал ямар байхав,,,, айн,,,цагаан ямаатайгаа загас наадуулах нь чиний эрх шиг,,,,тэнд хоёр хүн хооронпоо яах нь тэдний эрхийн юм байдаг байх нь байншдээ,,,

Avatar

Нэргүй 2024-02-19 59.153.112.60

СОЛИОТОЙ ЦУСАНД ШУЛЭНГЭТСЭН ЦУСТ а******н ПУТИН ГААГИЙН ШУУХЭЭС ДУУЖЛУУРИЙН ЯЛ АВАХ НЬ ГАРЦААГУЙ

Avatar

зочин 2024-02-19 66.181.160.54

Орос орон даяр залуучууд нь гашуудаж хөгшчүүд нь дуугаа хурааж байна да..Бүр Путинийг хагас дэмждэг хөгшчүүл нь хүртэл " Ингэх хэрэг байсан юм уу?.." гээл гайхас хийгээд л байна ..

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.186.117

а**х байсан бол хордуулж байхаар шууд л дуусгах байсан юм

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.188.24

немцов кремлийн хажууханд шууд буудууллуу. а**х байсын бол эртхэн буудуулах биз юу хүлээхэв

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.177.242

Хордуулахад нь Германы эмч нар цаг алдалгүй эмчилсэний хүчинд амыг нь аварч чадсан.. Хэсэг мартагнуулж байгаад нэг мөр гүйцээлээ дээ Путин

Avatar

Нэргүй 2024-02-19 68.33.87.203

Авьяас нь гэмт хэрэг үйлдэхийг зөвтгөдөггүй.
Хэрэв та нийгэмд хүлээгдэж буй шалгуурын дагуу биеэ авч явж чадахгүй бол та явах ёстой.

Чи зүгээр л хэн нэгнийг муу гэж шалтаг тоочиж байна.
Хэн нэг нь ажилдаа сайн байж гэмээнэ аливааг зөвтгөх үнэхээр өрөвдмөөр ёс суртахууны байр суурь.

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.160.95

араас нь явуулах хүний адаг сэг элбэгховдог гээд цааш цөндөө хог новшнууд байна монголд

Avatar

зочин 2024-02-19 66.181.160.54

Чи л элбэгховдог гээд байгаа болхоос цаадах чинь олон олон Монголчуудын хүндлэл хүлээсэн хүн юм бишүү дээ ..Чи ядаж эхнэр (нөхөр). дөө хүндлэгддэг болуу ?.. Үгүй л байхдөөө .чаавас

Avatar

Zochin 2024-02-19 122.201.19.2

Одоо араас нь Хүрэлбаатарыг илгээх хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2024-02-19 202.9.46.83

Хэрвээ Навльный Оросын ерөнхийлөгч байсан бол яах байсан вэ?

Avatar

Төлчин 2024-02-19 103.41.93.195

барууний бараа бааз ижил хүйстэний , хар тамхичины нийгэм болох байсан байхаа

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.188.24

олон хүний долигноонд мартагнаад идэж уугаад энэ байдлаа асар удаан үргэлжлээсэй бүхнийг мартаад тайвшраад хүүхдүүд нь гадаадад их мөнгөтэй данстай болоод амьдрал сайхан байхад юу яриад байган лшү… битүү тойрог

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.160.80

хөгийн гөлөг барууны угаадас долоосон гөлөг

Avatar

жинхэнэ Путиний гөлөг чинь чи 2024-02-19 217.208.144.61

Ёстой Путиний гөлөг чинь чи байна. Хөдөө рүүгээ трнилбол таарах муу орк.

Avatar

Савдаг 2024-02-19 103.41.93.195

чи хөдөө очивол уул усны эзэн авна шүү

Avatar

Нэргүй 2024-02-19 139.5.219.252

Орос Монгол хоёрт сөрөг хүчин үг хэлсэн болгоноо шоронд хийж байна хаа очиж баруунд чинь тийм юм сонсогдахгүйл байгаа

Avatar

зочин 2024-02-19 66.181.160.54

U2 -гийн Боно , ЛА дахь концерт дээрээ нэрийг нь дурсаж байна лээ…

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.176.134

УХЭЛРУГА ДУРАЛСАН ДУРАК

Avatar

Иргэн 2024-02-19 202.126.89.5

чөлөөт оросын төлөө тэмцэгчийг тин пу хороож.

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.177.242

Навалньныи эр зоригтойгоосоо болж амь үрэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж