WADA Монголын талаар хэлэлцээгүй ч Анголд хатуу шийтгэл оноов

Парисын олимп-2024

WADA Монголын талаар хэлэлцээгүй ч Анголд хатуу шийтгэл оноов

WADA Монголын талаар хэлэлцээгүй ч Анголд хатуу шийтгэл оноов

"WADA" буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн төлөөлөгчид өнгөрсөн наймдугаар сард Монгол Улсад айлчилж, Монголд допингийн эсрэг үйл ажиллагаа хэрхэн өрнөж байгаа талаар шалгаж, нэн ноцтой, заавал биелүүлэх шаардлагын зургаан үзүүлэлтийг хангаагүй байна гэх дүгнэлт гаргасан билээ. Улмаар WADA-ийн CRC буюу Хяналтын хорооны зүгээс Монголын асуудлыг зөвлөлдөх хуралдаанаараа хэлэлцэж, зөрчлөө арилгах дөрвөн сарын хугацаа өгсөн нь өнгөрсөн нэгдүгээр сард дууссан.

Хэрэв заасан хугацаанд зөрчлөө засахгүй бол Монгол Улсын баг тамирчид ирэх 2024 оны Парисын олимпод цагаан туган дор оролцох эрсдэлтэй байсан билээ.

Тэгвэл WADA-ийн СRC-ийн 2024 оны анхны хурал хоёрдугаар сарын 8-9-ний өдрүүдэд виртуалаар болжээ. Тус хурлаар ирэх гуравдугаар сарын 11-ны өдөр болох WADA-ийн гүйцэтгэх хороонд тайлагнах ажлууд болон Ангол, Камбож, Филиппин, Тунис, Орос, Нигери, Өмнөд Африк, Украин, Венесуэлийн үндэсний олимпийн хорооны асуудлууд, Олон улсын фитнесс, бодибилдингийн холбооны шаардлага хангаагүй гарын үсэг зурагч талуудын талаар хэлэлцжээ. Өөрөөр хэлбэл, Монголын талаар авч хэлэлцсэнгүй.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ч 2023 оны сүүлээр хийсэн мэдэгдэлдээ "2024 оны Парисын олимпод манай улс цагаан тугийн дор оролцох эрсдэлээс гарлаа. Энэ оны есдүгээр сарын 22-нд дэлхийн допингийн эсрэг байгууллагын гүйцэтгэх хорооны хурлаас Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад тавьсан шаардлагуудыг биелүүлэх дөрвөн сарын хугацаа өгсөн. Тэгвэл Засгийн газраас ажлын хэсэг гарч Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагын удирдлага, үйл ажиллагаанд тулгарч байсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажилласны үр дүнд шаардлагуудыг гурван сарын хугацаанд бүрэн биелүүллээ. Тус байгууллагын удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн таван хүнээс бүрддэг байсныг олон талын төлөөлөл бүхий 13 хүнтэй болгож өргөжүүлсэн нь допингийн эсрэг үйл ажиллагаа ил тод байх боломжийг бүрдүүлж байна. Өөрөөр хэлбэл удирдах зөвлөл нэрийн дор тулгамдсан асуудлуудыг бугшруулах, олимпод цагаан тугийн дор Монголын тамирчид оролцох эрсдэлтэй болох зэрэг ноцтой үр дагавруудыг дахин гаргахгүй байхад чухал нөлөөтэй. Ийнхүү ирэх Парисын олимпын наадамд Монгол Улс төрийн далбаан дороо оролцож, тамирчид хурд, хүч, чадвараа сорих болно" гэж байв.

WADA-ийн CRC-ийн зүгээс Нигери, Венесуэлийн үндэсний допингийн эсрэг байгууллагуудыг WADA-ийн кодыг дагаж мөрдөөгүй гэж буруутгаж байгаа аж. Нигерийн үндэсний допинийн эсрэг байгууллага 2022 оны төгсгөлд баталсан допингийн эсрэг хөтөлбөртөө хэд хэдэн чухал шаардлагуудыг тусгаагүй байсан бол Венесуэлийнх чухал шаардлагуудыг биелүүлээгүй гэнэ. Улмаар Нигери, Венесуэлийн допингийн эсрэг байгууллагууд санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж, дээрх хоёр хэрэг хоёрдугаар сарын 9-ний өдөр Спортын арбитрын шүүх рүү шилжжээ.

Мөн Анголын үндэсний олимпийн хороо нь дэлхийн допингийн эсрэг кодын 2021 оны шинэчилсэн хувилбарыг өөрийн улсын хууль дүрмэндээ нийцүүлээгүй асуудал үүссэн бол Филиппиний үндэсний допингийн эсрэг агентлаг өмнөх ноцтой зөрчлүүдээ шийдвэрлээгүй байгаа гэв.

Анголын үндэсний олимпийн хороо нь давхар үндэсний допингийн эсрэг агентлагийнхаа үүргийг гүйцэтгэдэг.

Ийнхүү дөрвөн сарын хугацаанд алдаагаа засч сайжруулаагүй Анголын үндэсний олимпийн хороо дараах шийтгэлийг хүртжээ. Тухайлбал, WADA-ийн ямар ч зөвлөл, хорооны гишүүнээр элсэхгүй, тус улсад WADA-ийн ямар ч арга хэмжээ зохион байгуулагдахгүй, WADA-ийн хөтөлбөрт хамрагдахгүй, WADA-аас санхүүгийн дэмжлэг авахгүй гэсэн шийтгэлийг тус улсад хүртээжээ. Мөн Анголын үндэсний олимпийн хороог гишүүнчлэлээ сэргээх хүртэл спортын томоохон арга хэмжээ зохион байгуулах эрхийг нь хязгаарлаж, баг тамирчдыг нь олон улсын тэмцээнд оролцвол туг, далбаа, төрийн дууллаа ашиглах эрхгүй болгов. Харин Филиппинийн зүгээс эсэргүүцэж байгаагаа мэдэгдэж, хэрэг нь спортын арбитрын шүүх рүү шилжжээ.

Ерөнхийдөө Монголын хүртэх эрсдэлтэй байсан шийтгэлийг Ангол хүртлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

>>>>>>> Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Зочин 2024-02-19 66.181.188.51

Энэ ямар өвчтэй сэтгүүлч вэ?

Avatar

Зочин 2024-02-19 66.181.178.169

Тэнэгтэхээ боль, заавал хэн нэгнийг шийтгэх гээд Монголыг шийтгэж болохгүй болохоор нь Анголыг шийтгэсэн гэдэг чинь утгагүй, Ангол болохгүй болоод л шийтгэгдэж, Монгол энд түй ч хамаагүй

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.95.108

Монголын "бөөгсийг"- сүүлийг үед барууныхан их долоож байгаа , 2 дахь "у краи"- болчих болов уу гэж Горьдож байгаа , өөрсдийнхөө эрх ашгийн төлөө Монгол Залуучуудыг Оросруу турхирах цагаа хүлээгээд л …

Avatar

Нэргүй 2024-02-19 59.153.112.45

сүүлийн өгүүлбэрт чинь солиор гэе.тэнэг бичээч

Avatar

Зочин 2024-02-19 139.5.216.246

Бичиж байгаа юмаа сайтар бодож, тунгаан байж бичиж баймаар байна даа. Ялангуяа сүүийн өгүүлбэр!!!

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.46.138

Дараа нь манайхыг шийтгэх магадлал байгаа л юм байна. Ер нь хоригт орчихсон Оросын Олимпийн хороо баг тамирчдыг Батэрдэнэ гэж махан толгой байнга урьж хамтрах энэ тэр гээд сүжрээд байгаад л сануулга өгч байгаа юм.хөөрхийс допинг нь нэг ихгүй юм шиг байна лээ .ямар ч л байсан манай нэр дээр оруулна гэх юм бол хамтдаа арчигадаж Олимпод орох эрхгүй

Avatar

Vol 2024-02-19 202.21.113.50

Сүүлийн өгүүлбэр бол аймар2

Avatar

зочин 2024-02-19 192.82.66.30

эргүү сэтгүүлч вэ Монгол Улсаа Анголтой харьцуулдаг Засгийн газраас шуурхай шаардлагатай арга хэмсжжээнүүдийг авсан байна ш тэй

Avatar

Нэргүй 2024-02-19 68.33.87.203

Авьяас нь гэмт хэрэг үйлдэхийг зөвтгөдөггүй.
Хэрэв та нийгэмд хүлээгдэж буй шалгуурын дагуу биеэ авч явж чадахгүй бол та явах ёстой.

Чи зүгээр л хэн нэгнийг муу гэж шалтаг тоочиж байна.
Хэн нэг нь ажилдаа сайн байж гэмээнэ аливааг зөвтгөх үнэхээр өрөвдмөөр ёс суртахууны байр суурь.

Avatar

Нэргүй 2024-02-19 103.9.90.100

сүүлийн өгүүлбэр илүүджээ, эрхэм сэтгүүлч гуай

Avatar

Зочин 2024-02-19 202.21.113.66

Манай Бат-Эрдэнэ аварга/сайд "WADA юу хүсээд байгаа юм бэ" хатуу сануулгатай постоо тавьчихсан байгаа.

Avatar

Нэргүй 2024-02-19 202.131.225.53

энэ улс төржүүлдэг асуудал биш цэвэр тамирчин хүний хувийн сахилга бат эрүүл мэндийн боловсролын асуудал юм

Avatar

Нэргүй 2024-02-19 43.242.242.59

Монголын асуудлыг хэлэлцээгүйд манай сөрөг хүчний нөхөд сэтгэл дундуур байгаа бололтой. Эд нар Монголын өмнөөс Анголыг шийтгэчихлээ гэж дүгнэж байх шив дээ. Хүзүүгүй хүний сайт дандаа ашиг хонжоо харж улс орноо хохироох юм боддог. Луйварчдыг хамгаалдаг өөдгүй сайт даа

Avatar

Зочин 2024-02-19 103.57.92.198

Монгол ангол хоёрын нэрийг андуурч солиогүй бол сайхан мэдээ байна. Гадаадын сргтуу дарга нар заримдаа хүний нэр улсын нэрийн буруу зөрүү андуурч солиод ш****г тал бий шүү.

Avatar

Зочин 2024-02-19 59.153.87.54

орос ах нараа дуурайж байж балархаа шахлаа шүү, одоо наад үндэсний бөхөө спортоо гарга

Avatar

Нэргүй 2024-02-19 103.229.176.132

wada – g hurtel hahuulidchihsan yum uu?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж