Хэнэггүй монгол зан, хариуцлагагүйн зуд!

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Хэнэггүй монгол зан, хариуцлагагүйн зуд!

Хэнэггүй монгол зан, хариуцлагагүйн зуд!

Хүйтний эрч суларч, цаг наашилж байгаа ч Монгол Улсын нийт нутгийн дийлэнх нь хүйтэн, цас зудтай байна.  Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн бөгөөд нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд таван аймгийн 21 суманд цасны нягт 0,35-1,05 г/см3 хүрч төмөр буюу шилэн зудын, 17 аймгийн 89 суманд цагаан зудын, 17 аймгийн 82 сум цагаанаар зудархуу нөхцөлд байна.

Улсын хэмжээнд мөн өдрийн байдлаар 508039 толгой мал хорогдсон, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Архангай, Дорнод зэрэг аймагт хорогдол ихтэй байна.

Цаг уур орчны шинжилгээний газар, Онцгой байдлын албаныхан гээд бүгд л эрвийх дэрвийхээрээ цас зуданд нэрвэгдсэн малчдад туслах, төөрсөн, цасанд суусан иргэдийг аварч байна. Мэдээж өвөл хэлж ирдэг. Бас Монголд анх удаа цас ороогүй, зуд болохыг эртнээс сануулж, ялангуяа сүүлийн хэдэн өдрүүдэд цаг агаарын аюултай үзэгдэл болно, иргэд, малчид сэрэмжтэй байж, орон нутгийн замд гарахгүй байхыг сануулсан сэрэмжлүүлэг мэдээ бүхий л мэдээллийн хэрэгсэл, сошиал хуудсуудаар өрнөсөн. Сар шинийн өдрүүдийн дараа онцгой хүйтэрч, цас их орно гэдгийг ч сануулсан, сэрэмжлүүлсэн.

Зөвхөн радиогоо сонсч, эсвэл нараа харж цаг агаараа шинжиж байсан монголчуудын хувьд өнөөдөр гар утаснаасаа цаг агаарын мэдээгээ үзчихдэг, харчихдаг болсон. Төрийн байгууллага нь интернэтэд холбогдож байгаа хэн бүхэнд сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэдэг болсон. Хамгийн хол сумын малчин нь цаг агаарын мэдээг үздэг, цаг агаарын аюулт үзэгдэлд бэлтгэх, сэрэмжлэх боломжтой болсон учраас бид аливаа цаг агаарын аюулт үзэгдлийг гарз багатай давах туулахын тулд сэрэмжлэх бүрэн боломжтой гэсэн үг. Гэтэл сүүлийн хэдэн өдөр төөрсөн, цасанд суусан дуудлага ч нэмэгдэж, энэ хэрээр Онцгой байдлын алба болон бусад албаныхны ачаалал нэмэгдэж байна. Сэрэмжлүүлэг мэдээлэл гаргаад, сануулаад байхад л Шилийн богд уулыг зорьсон машин 1500 байна гэсэн мэдээлэл гарч байх жишээтэй.

Нэг үеэ бодвол техник, технологи хөгжсөн цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг иргэд хаанаас л бол хаанаас аваад, бэлтгэлээ базааж, аюулгүй байдлаа хангах бүрэн боломжтой болсон. Гэтэл сэрэмжлүүлэг, анхааруулга мэдээлэл өгсөөр байтал цастай, халтиргаатай зам даваагаар зорчиж, амь насаа эрсдэлтэй байдалд оруулах, осгох, хөлдөх тохиолдлууд олон гарч байна. Ялангуяа малчид малынхаа араас яваад амиа алдах, сураггүй болох тохиолдлууд ч нэмэгдэж байна.

  • 9 аймгийн 18 суманд  42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ.
  • төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 39 иргэнийг эсэн мэнд олж,  Ховд аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан суманд нийт 3  иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
  • 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлагаар ажиллаж, 230 иргэний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.

Энэ мэтчилэн Онцгой байдлын бүх шатны байгууллага өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, цаг наргүй төөрсөн, цасанд суусан иргэдээ хайж, нэг ч гэсэн хүний амь аврахаар цаг наргүй ажиллаж байна. Харин иргэд нь хариуцлагатай байж,  цаг агаарын нөхцөл байдлаа сайтар харж, хэнэггүй монгол зангаар хариуцлага алдаж болохгүйг өнгөрсөн хугацаанд бидэнд олон үйл явдал сануулсан, харуулсан. Малчид ч гэсэн цаг агаарын аюулт үзэгдэл болох цөөхөн хоногт малаа хол бэлчээхгүй, хашаалаад өнжих зэргээр хариуцлага алдахгүй байх нь байгалийн гамшгийг хохирол багатай даван туулах боломжтой.

Монголчууд олон олон өвөл, зуд, үер усыг холч ухаан, хариуцлагатайгаар давж ирсэн ч байгалийн гамшгийг хэн ч төсөөлж, сөрөн гарахгүй нөхцөл тулж ирнэ. Гэхдээ хүн бүр, иргэн бүрийн хариуцлага хамгийн чухал гэдгийг сануулая. Ядаж л Шилийн богд ууланд гарч хийморио сэргээх, ээж хаданд очиж мөргөл үйлдэхийн тулд цаг агаарын аюулт үзэгдлийг сөрөн гарч болохгүй, орон нутгийн замд гарахгүй байхыг сануулсаар байтал “аа гайгүй биз” гэсэн хэнэггүй зангаар хандахгүй байх, техник, технологи хөгжсөн цагт адаглаад GPS суулгаад явдаг байх гээд хүнээс өөрөөс нь шалтгаалах, хариуцлагатай байх нь аливаа гамшгийг эрсдэл багатай даван туулах боломжтойг олон үйл явдал, туршлага харуулсныг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

38 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-19 202.126.88.108

malchdad ovoojoond ni buh malaa hamgaalah tom dulaan bair saravch barih ogmoor bn
Tor zasgaas

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.180.28

хэнэгүй бишээ тэнэгдүү л юм

Avatar

Зочин 2024-02-19 66.181.190.159

Дэнгийн эрвээхэй шиг л явах юм хаач гэсэн

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

Харуулах боломжгүй.

Avatar

Зочин 2024-02-19 103.212.119.165

Үнэхээр зуд турханд нэрвэгдсэн бол туслалгүй яах вэ. Харин тэнэж солиорч яваад цасанд сууж, төөрсөн бол аврахад гарсан бүх зардлыг 3 нугалж төлүүлэх хэрэгтэй.

Avatar

Зочин 2024-02-19 59.153.112.209

Албан ёсоор хэвлэл мэдээлэлээр зарласнаас хойш дуудсан дуулаганд төлбөртэй тусламж үзүүлдэг болооч ээ

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.93.179

Цасанд суучлаа Засгийн газар огцор, Оюун эрдэнэ огцор уул овоо тахьмаар байна зам гарга, морь уралдуулмаар байна

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.177.246

00

Avatar

зуд 2024-02-19 66.181.177.246

00

Avatar

Зочин 2024-02-19 124.158.64.102

Монгол хүний хэнэггүЙ зан нь дэндсэн. Анхааруулаад байхад л жишээ нь Хөвсгөл далайн мөс нимгэн байна битгий мөсөн дээгүүр яваарай гээд л байхад очоод живчихнэ тэгээд л энэ тэгсэнгүй, тэр тэгсэнгүй гээд л иргээий хариуцлагыг хуульчилмаар юм‼️

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.160.80

замд гарсан ацнуудаасаа аварсаны төлбөр аваачээ үгүй бол шууд хая эргүү зданууд

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.93.231

Тэр,,,, шилийн богд, бурхан халдунд нь даатгаад хаячихаачээ,,,тэнгэр газар нар сар бөө буг уул усанд залбирч мөргөөд нуль хийморь болсон нөхөд үхнэ л гэж байхгүйшдээ,,,дулаараад цас хайлж ханзрахаар гараад л ирнэшдээ,,,

Avatar

Эмээ 2024-02-19 202.21.107.71

Бөйгаьь сүр хүчээ үзүүлж байна. Хөрсөн доорхоо л ухвал хөгжинө гэдэг донтой. Хүн өчүүхэн. Байгаль өөрийгөө хамгаалж байж ч болно.хөлөомөроө. Шуналаа багасага. Хариуцлагаа нэм. Бурууг бумдасс эрдгээ боль. Хблгайч луйварчин улс эх орноо тоногсодтой төр засагтайгаа хамт тэмц.

Avatar

Эмээ 2024-02-19 202.21.107.71

Мөхөхийн өмнө тэнэгрэл ихэддэг байгалийн жам. Бид залхуу. Бэлэнчилдэг. Доройтолдоо төр засгаа харааж юм нэхнэ, үхсэний буруу бас л эмч. Онцгой байдлын хан, эцэг эх хүүхдээ хүмүүжүүлнэ сургана гэж байхгүй. Багш нарын буруу. Үнээхээ саахгүй, цагаан идээ бүр хийхгүй. Малын ашиг шим ийг нэмэгдүүлжцөөлж бэлчээрээ хамгаалдаггүй. Хариуцлагагүйн зуданд өарсдөө хучуулчихаад хүн доромжилж ажил хийдгүүдээ мэрнэ. Хулнайч луйварчдыг хь илрүүлчихээр илчиосэнийр нь мэрнэ. Дэлхийгээрээ хөлдөж урсаж байгаль сү

Avatar

Зочин 2024-02-19 124.158.64.102

Ёстой үнэн үнэн. Өөрөөсөө бурууг хайна гэж байхгүй тэгээд юу ч өөрчлөгдөхгүй. Буруутан өөрөө гэдгийг ойлгохгүй бусдаас хайгаад юу өөрчлөгдөх вэ??? Хувь хүн өөрийн толгойгүй юм шиг л тэрнээс болоод л… Хэн нэгэн хүн , төр засаг хувь хүний бүх зүйлийг бэлдэх үү? Тийм зүйл хаана ч байдаггүй ээ

Avatar

Зочин 2024-02-19 66.181.185.228

Утсаараа мэнд амараа мэдэлцээд бэлгээ дансанд нь л шилжүүлээд л болно шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.94.21

Өө. Тэр сүрхий Х богд нь аврана биз. Х богдоосоо аврал эрцгээ.

Avatar

Нэргүй 2024-02-19 118.221.209.8

хавар болоогүй байхад хужааг дагаж буруу өдөр шинэлсэн байна. би 3р сардаа л шинэлнэ

Avatar

Нэргүй 2024-02-19 192.82.64.251

3 сарын шинийн нэгэн хэзээ вэ
Ирж золгоорой манайхаан

Avatar

Зочин 2024-02-19 66.181.187.72

X богдын юу ч билээ зарлиг энэ тэрээ гаргав уу үгүй юу байгаль догширч, зуд турхан нүүрлэлээ. Зурхайч энэ тэр нь зурлагаа зурж чаддаггүй юм уу эсвэл тэнгэр таалахгүй байгаа юм уу бүү мэд

Avatar

Нэргүй 2024-02-19 118.221.209.8

тэрбиш зурхайч чинь хятад шдээ

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.93.231

Ш а агаад байгаарай,,,,чи,,,,

Avatar

Зочин 2024-02-19 103.212.119.165

Анхааруулсаар сануулсаар байхад тоохгүй байгааг нь хэнэггүй зан гэхээсээ тэнэг, маанаг, оюун ухааны хомсдолтой гэж ойлговол зохино. Эрүүл Ухаантай хүн бол болохгүй гэдгийг сайн ойлгоно. Хэнэггүй монгол зан гэж зөөлрүүлж хэлж болохгүй. Аобатай юм шиг өөрөө өөртөө гай дуудчихаад Онцгой байдлын албан хаагчдыг дуудаад байдаг нь мөн л тэнэгийнх. Тэд нар ч гэсэн мод төмрөөс бүтсэн биет биш, бидний нэгэн адил хүмүүс. Тэдний амь ч гэсэн үнэтэй.

Avatar

Зочин 2024-02-19 124.158.64.102

Ёстой тийм шүү. Онцгой байдлынхан ч бас хүн. хөхөө өвлийн хүйтэнд тэнэгүүдийг аврахаар явна гэхээр өөрсдийнхөө амь насыг эрсдэлд оруулж байна шүү дээ

Avatar

Иргэн 2024-02-19 103.57.94.128

ер нь сэрэмжлүүлээд байхад зөрүүдлээд цасан суусан хүмүүсээс ОБА гаргасан зардлаа нөхүүлэ авах хэрэгтэй

Avatar

зочин 2024-02-19 192.82.64.167

Байгалийн шалтгалтад бүгд бүдэрч байна даа бид.

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.177.159

малчид гэж хэцүү хүмүүс бх юмаа.маллаж бга мал нь өөрсдийнх нь хувийн өмч бхад л зуд боллоо тусламж өг гэсэн улсууд бхын.ямар улсын малыг хотынхны малыг малоаж бга биш

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.177.159

үнэн шүү ёстой хэнэггүй

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.161.243

guiee sayahan l 100 jiluudee yoslol tuguldur temdeglesen dee

Avatar

Нэргүй 2024-02-19 202.126.90.111

100 jildehiin orond oligtoihon dulaan hashaa sarawch bariad,uwliig untei dawahiin orond bayr tsengel Nair naadam gd huurtsugluud uwul bolku ym shig l sar sogtu yawjiisn ni sayahan met

Avatar

Нэргүй 2024-02-19 202.21.107.39

Уул овоо гэх мэт онц шаардлагагүй газар луу явсан хүмүүст цасан суусан тохиолдолд туслах боломж хязгаарлагдмал шүү гээд орхичох доо

Avatar

Нэргүй 2024-02-19 202.179.24.193

шинэ он цагаан сарын дараа уул овоо руу явагсдыг зөнгөөр орхи ихэнх нь хулгайчид цөөрч л байг

Avatar

иргэн 2024-02-19 103.57.92.13

Сэрэмжлүүлсээр байхал тоохгүй явж Шуурганд төөрч Цасанд суусан Нөхдүүдээс УОБ гарсан Зардал мөнгийг гаргауулж Улсыг хохиролгүй болгож байх хэрэгтэй,

Avatar

зочин 2024-02-19 202.126.88.85

Малчдын хөдөлмөр үнэхээр хүнд. Улсаас ялангуяа өвөл хаврын хүнд үед бололцоогоороо анхаарч арга хэмжээ авч байхаас өөр
аргагүй. Ялангуяа хэдэн малын нь ашиг шимийг луйварчдын гарт хямд алдчихгүй байхад нь туслах хэрэгтэй.Өөрсдөө ч барууны орнуудын фермерүүд шиг нэгдэж,,өөрийн эрх ашгаа хамгаалж сур..

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.95.80

Малчид тээвэрчдээс бусад хүмүүсд Онцгой байдал төлбөртэй тусламж үзүүлдэг болчих

Avatar

Зочин 2024-02-19 66.181.176.103

Анхааруулсаар байтал, хэлсээр байтал замд гардаг
мөн ч тэнэг улс юмаа бид. Хэзээ ч золгосон болно шүү дээ. Үхэр Монголоо гэж…

Avatar

зочин 2024-02-19 66.181.166.231

Тэнэг

Avatar

Нэргүй 2024-02-19 202.131.225.242

Хэнэггүй Монголчууд минь хэзээ ухаарч засрах юм болдоо. Цагаан сараар шинийн 15ндаа золгохгүй бол юу ч өөрчлөгдөхгүй, бүтэн жилдээ очиод золгож болдог зүйл. Яаралтай ажил байсан ч эрсдэлийг бодож тунгааж баймаар байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж