Хэвийн боовоо дахин ашиглах аргууд

ЗӨВЛӨГӨӨ

Хэвийн боовоо дахин ашиглах аргууд

Хэвийн боовоо дахин ашиглах аргууд

Сар шинийн баяр өргөн дэлгэр болж, урин хавартай золголоо. Шинийн 10-ны өдөр тохиож байгаа энэ мөчид иргэдийн олонх нь тавгийн идээгээ жижиглэж, аав, ээж ахан дүүстээ хувь хишиг хүртээдэг уламжлалтай.

Гэсэн хэдий ч илүү гарсан хэвийн боорцогоо хэрхэн яаж ахин  мэдэхгүй иргэд олон.  хии та хэвийн боовоо яах аа мэдэхгүй байна уу? Тэгвэл хэвийн боов сайхан амттай талх болдгийг та мэдэх үү?

Юуны түрүүнд та хэвийн боовоо хэрхэн зөв хадгалсан бэ. Нойтон чийгтэй орчинд гялгар торонд хийж хадгалсан бол хөгцөрч мууддаг. Харин хуурай, сэрүүн нөхцөлд даавуун уутанд хийж хадгалах нь тохиромжтой байдаг. Цагаан сараас хойш танай хэвийн боов багагүй хатсан байх гэж бодож байна.

ХЭВИЙН БООВООР ТАЛХ ХИЙЖ БОЛДОГ ГЭДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ?

Уг боовоор талх хийхийн тулд танд гарын доорх цөөхөн хэдэн материал хэрэгтэй болно. “Хэвийн боовыг эхлээд гараараа жижиглэн хугалсны дараа цаас, даавуунд ороон нүдэж жижиглэнэ. Эсвэл миксэрт хийж үйрүүлэн жижиглэнэ. Яг л талхны үйрмэг мэт жижиг нарийн ширхэгтэй үйрмэг болгон нунтаглаарай. Өндөгний цагааныг ялган авч сайтар миксэрэдэнэ. Ингээд хэвийн боовны үйрмэг дээрээ өндөгний цагаан, давс, бүлээн сүү, элсэн чихэр, хайлуулсан масло, нарийн боовны сода эсвэл baking powder-ыг хийж модон хутгуураар сайтар хутгаж зуурна. Зуурмаг нялцгай талдаа болох болно. Хэвийн боов нь өөрөө шар тос болон бусад хольцыг агуулсан байдаг тул талхыг сайхан амт оруулна. Зуурмагийг талхны хайруулын тавганд хийгээд зузаан алчуураар таглаж 15 минут амраана. Ингээд 175С хэмд халаасан шарах шүүгээнд хийж 20-25 минут болгоно. Наалдахаас сэргийлэн талхны хайруулын тавгийг тослох эсвэл хүнсний цаас хэрэглээрэй. Та талхаа амттай болгох үүднээс үзэм, хатаасан жимс зэргийг хийж болгож болно шүү. Захаараа шаржигнасан сайхан амттай талх болох болно шүү.

ХЭВИЙН БООВЫГ АШИГЛАН БҮРМЭЛ ШАРСАН ТАХИА ХИЙЖ БОЛНО

Эхлээд хэвийн боовыг дундуур нь хугалж голын хээтэй нимгэн хэсгийг салгаж аваад гараараа жижиглэн хугал. Үүний дараа уут, тор эсвэл сонинд боож байгаал алхаар нүдэж нунтаглаарай. Хэвийн боовны энэ хэсэг нимгэн учраас хатаж хатуурсан байдаг тул хатаамал үйрмэг хийж шарсан мах амтлахад амттай, сайхан болдог. Эсвэл ногоо үрэгч ашиглан үйрүүлэн нунтаглаж болдог. Өөрөөр   хугалж жижиглэсэн хэсгээ хоол бутлагчинд хийж жижиглэн нунтаглах арга бий. Нунтагласан хэвийн боовны үйрмэгт 1/4 цайны халбага давс, 1/4 цайны халбага хар перц эсвэл улаан перц хийж сайтар холиорой. Ингээд тахианы цээж махыг “тахианы далавч байж болно” бэлтгэнэ. Жижиглэн хэрчиж болно эсвэл томоор нимгэн хэрчээрэй. Үүний дараа 2 ширхэг өндгийг хагалж дээрээс нь 1/2 цайны аяга сүү хийж сайтар миксэрдэнэ. Гар миксэр болон сэрээ ашиглаарай. 1/2 цайны халбага давс, 1/4 цайны халбага хар перц хийж мөн адил миксэрдэнэ. Тахиан махыг сайтар дүрж норгож дэвтээнэ.  Ингээд тахиан махыг хэвийн боовны үйрмэгт дүрж булхуулна. Тахиан махыг хэвийн боовны үйрмэгээр жигд бүрж өгөөрэй. Ингээд 175С хэмд урьдчилан халаасан шарах шүүгээнд хийж 20-25 минут шарна. Хүнсний цаас ашиглах эсвэл шарах шүүгээний хавтанг тослоорой. Хэвийн боовыг тосонд шарж болгодог учраас дахин тосонд шарах хэрэггүй. Гэхдээ та хүсвэл тахианы махыг урьдчилан чанаад дээрх аргаар амтлаад халаасан ургамлын тосонд хийж 1-2 минут түргэн шарж болно.

ХЭВИЙН БООВ, МОЛОКО АШИГЛАН АМТТАЙ НАПОЛЕОН ТОРТ ХИЙХ ЖОР

Хэвийн боовыг эхлээд гараараа жижиглэн хугална. Дараа нь сонин эсвэл торонд ороож алх, нүдүүрээр нүдэж жижиглэн бутлан. Эсвэл ногоо үрэгч, хоол процеслогч ашиглан нарийн жижиг ширхгүүдтэй болгон бутлаж болно. Ингээд өндөгний цагаан, хайлуулсан масло, сүү, элсэн чихэр /ванилийн охь хэрэглэж болно./, давс хийж сайтар миксэрдэнэ. Элсэн чихэр бүрэн уустал миксэрдэнэ. Үүний дараа хэвийн боовны үртсийг хийж савх эсвэл модон хутгуураар зуурч эхэлнэ. Хэвийн боовны үртсээр зуурсан учраас гурил бага зэрэг баржгар, бэржгэр болох болно. Гараараа сайтар хивэнд оруулж нухаарай. Нялцгай ч биш хатуу ч биш бэржгэрдүү атлаа биетэй зуурмаг болох болно. Шарах шүүгээг 135С хэмд халаагаад хавтанг мөнгөлөг цаас эсвэл хүнсний цаасаар бүрнэ. Ингээд гурилыг жигд нимгэн элдэж хавтан даар дэлгэж тавиад шарах шүүгээнд хийж 15-20 минут болгоно. Гаднаас нь харахад алтан шаргалдуу өнгөтэй болох болно. Хэт түлэхээс сэргийлээрэй. Хэрвээ танайх ил зуухтай бол гурил элдэж хайрдаг шиг халуун зуухан дээр жигнэж болгодог арга бас бий. Ингээд гурилаа шарах шүүгээнээс гарган 15 минут хөргөсний дараа хутгаар жигд хэмээр хэрчинэ. Дөрвөлжин хэрчиж болно эсвэл жигд дугуй хэлбэрээр хэрчиж ч болно. Энэ нь таны сонголт шүү.

Энэ нь наполеон тортны маань үет давхаргууд тул ижил жигд хэмжээгээр зүсээрэй. Та бидний сайн мэдэх амттай, өтгөн орос молоког хэрэглээрэй. Ингээд давхар бүрд молоког жигд түрхэж нялна. Хамгийн дээд хэсэгт нь самрны үйрмэг цацаж өгвөл амттай болно. Эсвэл заавал молоко гэлтгүй нарийн боовны крем ашиглаж болно шүү.

  • Хаваржилт хүндэрч байгаа нь үед хөдөө орон нутаг руу ул боовоо явуулж малын тэжээлтэй бутлаад хэргэлж болно.
  • Сайтар жижиглэж байгаад шувуу хооллож болно.

Сар шинээр хэрэглэсэн хэвийн боовоо та яаха мэдэхгүй байгаа бол дээрх зөвлөгөөнөөс нэгийг нь туршаад үзээрэй.

М.ЦЭРЭННЯМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-19 202.179.21.212

Жижиглээд бутлаад шувуу авч явахаар болговол шувуу хэдэ өдөр хоол хайхгүй дорхноо хоосолдог.

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

= Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

иргэн 2024-02-19 59.153.84.210

бутлаад малын тэжэээл болговол зүгээр юм уу доо

Avatar

зочин 2024-02-19 139.5.219.160

гурил үнэ орлоо гээд орилоод байдаг. хэвийн боовоо овоон дээр хаяад байдаг. ер нь хэвийн б**в хийх хэрэгтэй юмуу.

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.190.188

хэвийн бус байгамөө. ул б**в биш чөмөг б**в болж сунаад. бараг тэмээний чөмөг шиг болсон. хэв нь хүртэл чөмөг шиг сунаад байган. хайчих гээд байгааг ойлгохгүйм.

Avatar

Нэргүй 2024-02-19 68.33.87.203

Авьяас нь гэмт хэрэг үйлдэхийг зөвтгөдөггүй.
Хэрэв та нийгэмд хүлээгдэж буй шалгуурын дагуу биеэ авч явж чадахгүй бол та явах ёстой.

Чи зүгээр л хэн нэгнийг муу гэж шалтаг тоочиж байна.
Хэн нэг нь ажилдаа сайн байж гэмээнэ аливааг зөвтгөх үнэхээр өрөвдмөөр ёс суртахууны байр суурь.

Avatar

XT 2024-02-19 216.38.195.74

– daryi ;

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.190.188

oc

Avatar

Нэргүй 2024-02-19 139.5.216.18

цайндаа хугалаад иднэшдээ…дэмий юм зөвлөжийхийн

Avatar

зочин 2024-02-19 59.153.86.212

зүгээр сүүтэй цайндаа дүрээд ид, эсвэл шөлтэй хоолондоо. хатаахгүй, хөлдөө

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.161.61

Энэ бол зүгээр л хор. Идэх гэж үзээл болохгүй бол хаясан нь дээр. Хөдөө малчид руу хандив болгон илгээсэн ч яахав. Аль ч тохиолдолд дахин боловсруулж идэх ойлголт байж болохгүй ээ.

Avatar

xynui oz kompaniuydad opj 2024-02-19 216.38.195.74

yjasy

Avatar

oyd IND y/ c dtgXT road yaj colij nyraaj, delgyyrt CJ zarj chadaj bnaa idt xen demjdeg bnaa tdrl 2024-02-19 216.38.195.74

nyraagch

Avatar

garuin yseg zyrxni bichleg, emlguin standartuig uurchilj aimaar galzyytai OCnaas zailyylCJ 2024-02-19 216.38.195.74

ylcuin

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.190.188

g st?

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.190.188

cj

Avatar

baliar xsgyi xuij, baliar baishin barij, baliar gyldantai zarj chadaj bgaa ni Ubjtei dordoj 2024-02-19 216.38.195.74

DANXRAAD iljigen

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.190.188

:

Avatar

Бадарч тахар 2024-02-19 66.181.191.68

Энэ доод дэлгүүрт зарж байгаа талх тоорт даанч амттай байгаад байсан юм хэвийн боовоор хийсэн байж ! мэдмээр юм !

Avatar

Нэргүй 2024-02-19 202.21.107.63

napolion hiij boldog baisan um uu. hehe turshij uzii dee

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.93.231

Шувуу мал хооллоод дуусгадаг нь зөв ч юмуудаа,,,,буталж нүдээд дахин хоол хийж иднэ гэж балайраад яахавдээ,,,,

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.46.33

Анхнаасаа ийм заваан юм авахгүй байх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.190.188

аьахгүй навтгар навтгар чихэртэй таьан тавьсан байлээ

Avatar

Нэргүй 2024-02-19 202.180.218.37

Маш зөв санаа баярлалаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж