Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаагүй бол нөхөн төлбөр төлүүлье

Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаагүй бол нөхөн төлбөр төлүүлье

Мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаагүй бол нөхөн төлбөр төлүүлье

Ихэнх нутгаар хүйтний эрч эрс нэмэгдэж, гамшигт үзэгдэл болохыг цаг уурчид анхааруулсан. Гэвч энэ анхааруулгыг үл тоон хол замд бэлтгэлгүй гарч, эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавих иргэдийн тоо буурсангүй. Цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр, баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдах, зам даваа, гүвээнд халтиргаа гулгаа нэмэгдэж болзошгүйг онцгойлон анхааруулж буй.

Гэвч хэдэн зуугаараа орон нутгийг зорьж, өөрсдийгөө эрсдэлд оруулж, албаныханд хүндрэл учруулж байна.

Албаныхан цас зуданд өртсөн малчдад арайхийн туслахын хажуугаар анхааруулга, сэрэмжлүүлгийг үл тоон хийморио сэргээхээр орон нутгийг зорьсон иргэдийн аюулгүй байдалд анхаарах шаардлагатай болж байгаа нь олны шүүмжлэлийг дагуулав.

Хэлж сануулсаар байтал сар шинийн баярын дараа Шилийн богд, Бурхан халдун хайрхан руу хэдэн зуугаараа зорчиж байгаа нь харамсалтай.

Үүний улмаас Мандалговийн замд автобус шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашинтай мөргөлдсөн ноцтой осол гарсан. Азаар хүний амь нас эрсдээгүй ч олон хүн бэртэж гэмтээд байна. Энэ мэт цасан шуурга, зам даваа халтиргаатай байгаагаас шалтгаалан орон нутгийн замд хэд хэдэн осол бүртгэгдэв.

Онцгой байдлын байгууллагад хоёрдугаар сарын 17-нд есөн аймгийн 18 суманд 42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 39 иргэнийг эсэн мэнд олж, Ховд аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан суманд нийт гурван иргэнийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлсэн. Мөн 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлагаар ажиллаж, 230 иргэний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргасан гэх мэдээллийг өгсөн юм.

Онцгой байдлын ерөнхий газрын хурандаа Б.Ууганбаяр "Онцгой байдал болон бусад холбогдох байгууллага цаг уурын сэрэмжлүүлэх үзэгдлийн мэдээллийг цаг тухайд нь шуурхай өгч байгаа. Одоогоос 20 жилийн өмнөхтэй харьцуулахад үндэсний хэмжээнд энэ мэдээллийг бүрэн хүлээж авах боломжтой болсон. Уг нь Гамшгаас хамгаалах тухай хуулиар "Мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг ард иргэд дагана" гэж тусгасан байдаг. Гэсэн хэдий ч ард иргэд заавар зөвлөмжийг хайхрахгүйгээр орон нутаг руу хөдөлгөөн үйлдэж, цасанд сууж гацсан тохиолдолд их гардаг.

Сүүлийн 72 цагийн хугацаанд ийм нөхцөл байдал үүсч, энэ болгонд онцгой байдлын байгууллага хүн хүч, машин техникээ гаргаж ажилладаг. Энэ бүхэнд шатахууны зардал гаргана.

Миний санаж байгаагаар таван жилийн өмнө "Ийгл" телевизээр мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг дагахгүй байгаа иргэдээс тэнд гарч буй зардлыг нөхөн төлүүлэх асуудлыг ярьж байсан. Энэ асуудал тухайн үед яригдаж байгаад зогссон. Ер нь мэргэжлийн байгууллагын зөвлөмжийг дагаагүй тохиолдолд нөхөн төлбөр төлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Тэр хүний амь нас, эрүүл мэндийн төлөө хэлж сануулж байхад эрсдэл дагуулж, бага насны хүүхэдтэй олноороо төөрч байна. Өөрөө хэнэггүй зангаараа явж байгаа ч үр хүүхдээ давхар эрсдэлд оруулж байгаа нь харамсалтай. Нэг жишээ татахад, Казахстан улсад цаг агаарын мэдээг олон нийт рүү хандаж дамжуулсан тохиолдолд бүх хүмүүс суурин газраа зогсчихдог. Тэгээд цаг агаар нь хэвийн болсны дараа замын хөдөлгөөнд оролцдог. Цаашдаа ард иргэд энэ болгоныг ойлгож ухамсарлан, соёлдоо өөрчлөлт оруулах болов уу гэж найдаж байна" гэдгийг хэлсэн юм.

Онцгой байдлын газраас сэрэмжүүлэхдээ, 
  • Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах;
  • Тээврийн хэрэгслийн жолооч нар онцын шаардлагагүй тохиолдолд хол, ойрын замд гарахгүй байх,
  • Хол, ойрын замд гарах зайлшгүй тохиолдолд тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, найдвартай харилцаа холбооны хэрэгсэлтэй, дулаан хувцастай зорчих, баталгаагүй зам, гүүр, гарамгүй газраар зорчихгүй байх;
  • Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,
  • Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр насттай хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээхгүй байх, хараа хяналтаа сайжруулах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ОНЦГОЙЛОН анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сэтгүүлч ээ!!! 2024-02-19 103.57.95.231

Төрийн генерал хүн. УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр. Мундаг удирдагч.

Avatar

З 2024-02-19 66.181.187.81

Цагаан сарын амралтыг урт болгож ёстой болохгүй юм бна. Богино 3 хоног байсан тулдаа хөдөө рүү явах хүний тоо багасаж амь аврагдав. Бүүр замбараагүй юм болох баыж.

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.161.62

Хийморио тултал сэргээсэн улс эрсдэлд орохгүй байхоо . Сэргэсэн хийморь нь эрсдэлээс сэргийлэх байлгүй !!!! Хэрэв дуудлага өгөөд тусламж авах бол өөрсдөөс нь төлбөр мөнгийг гаргуулах хэрэгтэй !

Avatar

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА 2024-02-19 202.179.25.203

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГА ӨДИЙ ТӨДИЙ БАЙХ… ЗӨВЛӨМЖ ЗӨВЛӨГӨӨ ТОЙМГҮЙ ГАРГАСАН … ЦААСНЫ ГАРЗ БОЛСООР 35 ДАХ ЖИЛДЭЭ СУУЖ БАЙНА. ХЭН Ч ХЭЗЭЭ Ч ТООЖ УНШДАГ Ч ҮГҮЙ СӨХӨЖ ХАРДАГ Ч ҮГҮЙ …. БОТЬ БОТИОР НЬ ГАРГАДАГ ЮМ АА …

Avatar

Зочин 2024-02-19 202.126.90.100

Эдийн засагтай нь яриад горойтол нь торгож төлбөр авдаг бол ингэж тэнэгтэхгүй болох байлгүй

Avatar

Ц.Эрдэнэбат 2024-02-19 202.9.46.76

Манайхан эрхээ эдлээд, үүргээ биелүүлэх ээ мартчихаж!!!

Avatar

Нэргүй 2024-02-19 202.126.89.108

Зөв нөхчн төлүүлж эд хөрөнгийн хураа

Avatar

Нэргүй 2024-02-19 213.87.160.158

)))))) Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.41.23

Ийм мулгуучууд, хар бодол сэтгэлтэй, үйл нь буруу хазгай юмнуудыг УУЛ УСНЫ ЭЗЭД, ИХ ХАЙРХАД ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ШҮҮ ДЭЭ. Хүлээж авна авахгүй гэж байдаг юм, Ойртож ч болохгүй учиртай хүмүүс байдаг юм Хаа сайгүй дураараа дургидаг гэж байхгүй, Эс тоовол Байгалийн эзэд эрсдүүлнэ, Эргүү үйлийг нь мэдүүлнэ, мэдрүүлнэ

Avatar

Зураач Лондон 2024-02-19 90.208.245.113

Гарсан зардалыг өөрсдөөр нь төлүүлдэг тогтолцоонд шилжээ, тэгвэл наад тэнэгүүд чинь гайгүй болж магадгүй!

Avatar

Зочин 2024-02-19 139.5.218.50

Цасанд суусан, мөс цөмрөөд орсон машиныг нь орхиод зөвхөн амийг нь л авар, Гүйцээ., бусадыг дараа нь өөрөө яаж авдаг санж уу өөрөө мэдэг.

Avatar

Т 2024-02-19 66.181.161.32

тэнэж явахаар бусдадаа тусалдаг болоосой

Avatar

МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЗӨВЛӨМЖ 2024-02-19 202.179.25.203

ӨВӨЛ ХАВРЫН УРАЛДААН ХҮҮХДИЙН ЭРХ ГЭХЧИЛЭН … ТОРГОХ Ч БАГАДНА.

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.46.248

Гарсан зардлыг нөхөн төлүүлдэг гэж боддог шдээ. Нөхөн төлүүлж байя аа.

Avatar

зочин 2024-02-19 202.21.101.186

Малнаас дор нөхдүүд байх юмдаа.

Avatar

Зочин 2024-02-19 66.181.161.61

Нөгөө онгон дагшин газраа сайхан нийтийн жорлон болгож байх шив дээ. Хөтөч: "За энэ бол манай агуу их хааны төрсөн нутаг… Well, it is only the place in which our grand khaan was born. Еэ писда, oh fuck, баасан дээр гишгэчлээ… I have stepped in shit. Ццц…

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.160.55

ЗӨВ ….

Avatar

Нэргүй 2024-02-19 66.181.190.182

Зарлаж хэлээд байхад онцгойгийн тусламж үйлчилгээ авсан бол нөхөн төлбөр авдаг журамтай болмоор байна. Дандаа Данх шиг тэнэг болцгоожээ

Avatar

Зочин 2024-02-19 66.181.161.61

Азаар хүний амь үрэгдээгүй. Азаар осол болоогүй. Азаар бэртэж гэмтээгүй. Азаар, азаар, азаар… Харамсалтайгаар…

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.93.231

Ийм том том жип унасан хүмүүс үхдэггүй юмааааа,,,,хангай дэлхийд нь даатгаад орхиоооо,,,сарлагын бух хамгийн хүйтэн,цас мөстэй уулын оройд дошдог,,, хийморьлог амьтаншдээ,,,яаг түүн лугаа адил нөхөд л байгаамдаа,,,бөөн бөөн “”””хийморь”””болсон эдгээр нөхөд яах ч үгүй ээ,,,цас хайлахаар гараад л ирнээээ,,,,

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.94.98

Монголчуудын нийтлэг зан төрх энэ "Нэргүй" хэмээх эргүү гийн сэтгэгдлээс харагдаж бнаа ! Даапаалсан, тохуурхсан, тавалсан, өширхсөн…… үүний цаана атаархал хорсол буцалж бна шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-02-19 103.57.93.231

Би бас том тэрэг унадаг юмлдаа,,,атаарахаад байх ч юм юу байх ч юу байхав ,,,,өширхөөд байх ч юм юу байхав,,,,,зүгээр,,,ядарсанд нь туслах гэж махаа идэн зүтгэж байгаа онцгойгынхонд,,,,зугаацаж цэнгэж яваад цасанд суусан том жиптэй нөхөд битгий гай болоо л гэж байнаа,,,хөхөө өвлийн хүйтнээр хөр цасан дундуур хөдөө явахдаа бэлтгэлтэй явдаг юмшүүдээ,,,,ядаж 2 жип хосоороо явдаг юмаа,,,

Avatar

зэвүүцсэн нэг иргэн 2024-02-19 66.181.190.208

Хариуцлагагүй хэнэггүй нь дэндсэн нөхдийн сэтгэл зовмоор ичмээр дуудлага бүхэнд онцгойхон очдог явдал арай дэндэж хэрээс хэтэрсэн шүү?зайлашгүй очих туслах юмандаа бол очилгүй яахав,татвар төлөгчдийн мөнгийг ийм хариуцлагагүй улсын үйлдэлд урсгаж байдагаа болимоор зарим дуудлаганд төлбөр төлүүлмээр болсон шүү?АРАЙ Л ӨТГӨН ХАТЧИХААД ГАРАХГҮЙ БАЙНА ГЭЖ ДУУДСАН ДУУДЛАГА ҮЗЭЭГҮЙ БАЙНА зах замбараагүй байдлыг ингэж удаан үргэлжлүүлэх юм бол дээрхи дуудлагыг үзэж ч магадгүй болоод байна шүү?

Avatar

Зардлыг гаргуулах 2024-02-19 124.110.28.167

Зөвхөн зардал гаргуулах биш, гэмт хэрэг гэж үзэж ял өгөх хэрэгтэй. мунхаг сүсэг бишрэлдээ баригдсан ард түмнийг соён гэгээрүүлэх ажил хийхгүй бол тун горьгүй болжээ

Avatar

Зочин 2024-02-19 59.153.114.139

хэнэггүйчүүд зарлалаа өөрсдөө төлнө биздээ татвар төлөгчдийн мөнгөөр бишшүү яагаад байгалийн давагдашгүй хүчин зүйл гэдгийг ойлгодоггүйн бэ мнголчуудаа

Avatar

зочин 2024-02-19 124.158.68.56

Мэдээлсээр байтал ийм үйлдэл хийнэ гэдэг зүгээр л хар амиа бодсон амин хувийн ашиг сонирхлоо бусдын эрх ашгаас дээгүүр тавьсан хүмүүсийн л үйлдэл шүү дээ. Аливаа гамшиг зовлон тохиолдоход аврагчид онцгой байдлын албан хаагчид цаашлаад төр хувийн хэвшлийн албан хаагчид амь нас эрүүл мэнд эд хөрөнгөө золин байж аврах ажиллагаа явуулдаг. Иймд хариуцлагын тогтолцоо зайлшгүй шаардлагатай.

Avatar

Зочин 2024-02-19 103.57.92.198

Зураг төөргөөрөө үхэх гээд явж байгаа хүнийг замаас нь аварч гай саад болоод яах вэ. Үүний оронд гал түймэртэй тэмцвэл таарна.

Avatar

Нэргүй 2024-02-19 202.9.41.23

Ёстой ёстой, амиа хувиа бодсон эргүү мулгуучууд

Avatar

зочин 2024-02-19 202.126.90.108

гарсан зардлыг өөрсдөөр нь төлүүлээд торгох шийтгэл ноогдуул

Avatar

зочин 2024-02-19 192.82.64.167

Аймаг явж хүнтэй уулзья. Цасан шуурга болно гээд байна болиоч гэхээр за яахав болохгүй бол сумын онцгой комиссыг дуудчина, машин тэрэг ирсэн гэсэн гэнэ. /Ийм сэтгэхгүйтэй этгээдүүдийг яана даа./

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж