Засгийн газрын 2024 оны хоёрдугаар сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар нийт нутгаар өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн билээ. Өнөөдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд цастай, Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн өндөрлөг уулархаг нутаг, Хан Хөхий, Хантайшир, Монголын Дорнод тал болон говийн нутгийн зарим хэсгээр 10-36 см, бусад нутагт 1-9 см, хунгарлаж шуурсан газартаа 60 см, гуу жалгандаа 100 см хүртэл зузаан цастай байна.
Мал аж ахуйн салбарт үүсээд буй хүндрэлийг эрсдэл багатай давахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болгосны дагуу Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн алба хаагчид цас их хэмжээгээр орж, хүндрэл үүссэн аймгуудад ажиллаж эхэллээ. Тухайлбал, Зэвсэгт хүчний 327 дугаар ангиас ахмад Д.Ганбаяр, ахлагч Ж.Мөнхбаатар, дэд ахлагч Э.Баянмөнх нарын бүлэг “Урал” нэгж техниктэйгээр Дорнод аймгийн Матад суманд дөрөв дэх өдрөө ажиллаж байна. Тэд цасанд боогдсон зам давааг нээх, орон нутгийн замын аюулгүй байдлыг хангах, малчид тээвэрчдэд дэмжлэг үзүүлэх үүргийг гүйцэтгэж байгаа юм.
Мөн Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн ахлах ахлагч Д.Сүхбаатар, ахлагч Б.Ууганбат, энгийн Л.Бат болон Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн ахлах ахлагч Г.Мөнх-Очир, ахлагч Х.Гансүх, М.Үнэнхүү, дэд ахлагч М.Цогнэмэх нар Төв аймгийн Эрдэнэсант суманд ажиллахаар 4 нэгж техниктэйгээр өнөөдөр хоёр талаасаа тус тус хөдөлгөөн үйлдээд байна. Эрдэнэсант суманд цасанд боогдсон малчдад өвс тэжээл хүргэх ажлыг цэргийн залуус гүйцэтгэнэ гэсэн үг.
Үүний зэрэгцээ Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Төгрөг нуурын орчим цасны нуранги үүсэж, нурангид дарагдсан иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр ангиудаас 40 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Ташрамд дурдахад, Зэвсэгт хүчний алба хаагчид 2023 оны 11 дүгээр сараас хойш өвөлжилт хүндэрсэн 8 аймгийн 50 гаруй суманд зам давааг нээх, малчдад өвс тэжээл хүргэх, нүүлгэн шилжүүлэх ажлыг тасралтгүй гүйцэтгэсэн билээ. Энэ удаа сар шинийн дараа цаг агаарын хүндрэл үүссэнтэй холбогдуулан дахин тусламж үзүүлэхээр Дорнод, Төв, Баян-Өлгий аймгийн нутагт ийн ажиллаж эхэллээ.
зочин 2024-02-18 192.82.64.167
1970-аад оны зуднаар Армийн Зургаанжин гэж хурандаа манай нутагт зудтай тэмцэхээр сар гаруй ажилласан, одоо болтол нутгийнхан дурсан магтаж, бахархан ярьдаг. Тэр хүний жишгээр олон хүүхдүүд цэргийн хүн болохоор шийдсэн дээ.Амжилт хүсье.
Нэргүй 2024-02-18 202.126.89.104
Ийм үед хүчтэй техниктэй цэргийнхэн аминд орно шүү. 1960-80 онуудад монгол орос цэргүүд зуданд нэрвэгдсэн хөдөөгийнхэнд тусалж нисдэг тэргээр хүртэл өвс хүргэж өвчтэй, хөгшин хөвөөг гаргаж авдаг хүн бараг үхдэггүй сайхан цаг байлаа шүү.
Нэргүй 2024-02-18 202.21.108.77
Урал машины бүтэн парктай байсан бол, МТЛБ гинжит хуягт тээвэрлэгчийн хороо баталионтой байсан бол гэх зэрэг юм бодогдож л бна. Ганц хоёрхон Урал хаана нь хүрч ажиллаж чадахав дээ.
Нэргүй 2024-02-18 202.21.108.23
ХАДЛАН ТЭЖЭЭЛЭЭ БЭЛТГЭХГҮЙ НАЙР НААДАМ ХӨӨДӨГ АРХИЧИН СОГТУУ МАЛЧИД ХЭНИЙ ТӨЛӨӨ АМЬДРААД БАЙГАА ЮМ …ЗУД БОЛОХ НЬ ДУЛААН НАМАРААР МЭДЭГДСЭН ШҮҮ ДЭЭ МАЛАА НЯДЛААД БОРЛУУЛЖ СУР…
Нэргүй 2024-02-18 213.87.139.80
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-18 66.181.191.219
Засгийн газар Цаг уурын агенлагийнхаа мэдээг хэлэлцээд урдчилан цэргийн анги нэгтгэлээ ажиллуулах байсан. их удаан бараг өнгөрсөн хойнхо хөдөлж байна. ОБЕГ аймгуудын машин техник өөдтэй юм байхгүй рюулаас гараад ирсэн хүмүүсийг л аварчихлаа гээд мэдээлэх юм даа.
Нэргүй 2024-02-18 203.91.115.37
armiin mashin texnikuud iim ued mash heregtei yum bndaa amjilt jil bolgon uvul boldog yum chine uvul bngiin belen bdald tsergiin angiudiin hashaand ni uvs tejeeliig ni beldeed iim ued shuud garhad belen bailgaj bmaar yum bnaa gj bodoj bnaa amjilt
Нэргүй 2024-02-18 43.242.243.208
Идэшний цагаар хотынхоныг бараг л үнэгүй мах сүүгээр тэжээгээд бгаа мэтээр ярьж үмх мах балга сүүний үнээ тэнгэрт хадааж бсан шигээ байцгаа МАЛЧИД АА!!! Хэний төлөө амьдраап бгаа юм бэ?
Нэргүй 2024-02-18 139.5.216.45
Эргүү үхэр минь энэ чинь байгалийн гамшиг.
Хэт шудрага 2024-02-18 202.55.188.114
малчид бол хятадын гар хөл мөн
S 2024-02-18 66.181.178.85
SEXASN80955877
Bold o 2024-02-18 116.120.126.36
цэргүүдээр төмөр зам бариулаад мөнгийг нь завшиж иддэг арга хэзээ ч хуучрахгүй юм аа..
мангасуудын толгой данхан толгойт нээрээ цадаж ханахгүй тийрэн юм аа..