Оросын Хар тэнгисийн флот дахь "Цезарь Куников" хөлөг онгоц Крымийн эрэгт живсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Хөлөг онгоцыг Ялта хотын өмнөд хэсэгт цохилтод өртсөн гэж таамаглаж байна. Украины арми Крым дахь Оросын Хар тэнгисийн флот руу удаа дараа цохилт өгсөн. Хиймэл дагуулаас авсан зургийг харахад флотын ихэнх хэсэг нь хойгийг орхиж, Хар тэнгисийн Новороссийск боомт руу явжээ.
Тэгвэл эдгээр цохилтын дараа Кремлийн эрх баригчид Хар тэнгисийн флотын командлагаа чимээгүйхэн халав.
Оросын цэргийн блоггеруудын хэлснээр "Цезарь Куников" хөлгийн сүйрэл Путиныг уурлуулсан бөгөөд эцэстээ адмирал Виктор Соколовыг халахад хүрсэн гэжээ.
Виктор Соколов 61 настай. Тэрбээр 2022 оны наймдугаар сараас хойш Хар тэнгисийн флотын командлагчаар ажиллажээ. Гэвч флот дахь байлдааны болон шумбагч онгоцууд хэд хэдэн удаа цохилтод өртсөн тул Кремль арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэн бололтой. Цэргийн блоггер Роман Сапонковын хэлснээр Хар тэнгисийн флотын тавны нэг нь устсан нь Соколовын муу удирдлагатай холбоотой байв.
Соколовын оронд дэд адмирал Сергей Пинчукийг Хар тэнгисийн флотын командлагчаар томилжээ.
Эх сурвалж: TELEGRAPH
Холбоотой мэдээ