Дэгүчи түрүүлж, Белодед хүрэл медаль хүртэв

Дэгүчи түрүүлж, Белодед хүрэл медаль хүртэв

Дэгүчи түрүүлж, Белодед хүрэл медаль хүртэв

Жүдо бөхийн Бакугийн Гранд Сламын гурав дахь өдрийн барилдаанууд өнөөдөр/2024.02.18/ болно. Нийт 62 орны 404 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монгол Улсаа төлөөлөн Б.Сүхбат ганцаараа өрсөлдсөн юм. Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд оролцсон тэрбээр эхний тойрогтоо Израилийн Ям Волчактай барилдаж, ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлсэн юм.

Харин тэмцээний хамгийн сонирхолтой барилдаанууд эмэгтэйчүүдийн -57 кг-ын жинд боллоо. Канадын Криста Дэгүчи, Украины Дарья Белодед, Гүржийн Этери Лепартелиани, Израиийн Тимна Нелсон Леви, Францын Сара-Леони Сизик, Косовогийн Нора Гяакова зэрэг жингийн шилдгүүд өрсөлдсөнөөс Криста Дэгүчи түрүүлж, Нора Гяакова мөнгөн медаль хүртэж, Дарья Белодед, Этери Лепартелиани нар хүрэл медаль хүртэв.

Криста Дэгүчи, Дарья Белодед хоёр А хэсгийн аваргын төлөө учраа таарахад Криста Дэгүчи илүүрхжээ.

Өнөөдрийн байдлаар багийн дүнгээр эзэн орон Азербайжан хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальтай тэргүүлж байгаа бол Канад, Узбекистан, Испани, Австри зэрэг улсууд удаалж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-18 213.87.139.80

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-18 103.41.93.57

манай Урнаа одоо л хэрэгтэй байна даа. Олимпод хүчээ үзэх юм бол дахиад нэг медаль ч бат байгаа шүү..

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж