Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн хоногт буюу 17-нд Ховд аймгийн Алтай, Үенч, Булган,
Мөст Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Сүхбаатар, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Өлзийт, Цагаандэлгэр, Сайнцагаан, Адаацаг, Баян-Өлгий аймгийн Булган, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Дорнод аймгийн Чойбалсан, Өмнөговь аймгийн Ханхонгор, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Төв аймгийн Сэргэлэн зэрэг 9 аймгийн 18 суманд 42 иргэн цасан шуурганд төөрсөн, сураггүй болсон дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, 39 иргэнийг эсэн мэнд олж, Ховд аймгийн Алтай, Дорнод аймгийн Чойбалсан суманд нийт 3 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэг, Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан, Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Хангай, Булган аймгийн Бүрэгхангай, Говь-Алтай аймгийн Цогт, Есөнбулаг, Дундговь аймгийн Сайнцагаан, Төв аймгийн Баяндэлгэр, Эрдэнэ, Лүн, Мөнгөнморьт, Батсүмбэр, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Сүхбаатар аймгийн Халзан, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Өмнөговь аймгийн Ханхонгор, Дундговь аймгийн Дэрэн, Сайнцагаан, Гурванзагал, Дорнод аймгийн Хэрлэн суманд нийт 27 удаагийн автомашинтайгаа цасанд суусан дуудлагаар ажиллаж, 230 иргэний аюулгүй байдлыг хангаж, 81 тээврийн хэрэгслийг татан гаргалаа.
Нэргүй 2024-02-18 66.181.186.85
Өөрийнхөө аминаас уйдсан нөхдүүд хэлж анхааруулсаар атал онцын шаардлагагүй тохиолдолд явж, авран хамгаалагчидын амь насыг эрсдэлд оруулж байна.
Нэргүй 2024-02-18 213.87.139.80
Харуулах боломжгүй.
Нэргүй 2024-02-18 122.201.31.142
Yostoi har uheruud yum daa. Zardliig ni tuluul.
иргэн 2024-02-18 103.57.92.13
УОБ-газраас Иргэдэд анхааруулж сэрэмжлүүлсээр байхад Хэнэггүйтэж яваад Цасан шуурганд төөрч ажил удаж Татвар төлөгчидын мөнгийг үрэгдүүлж байгаа Нөхдүүдээс гарсан Зардлыг төлүүлж байх хэрэгтэй,
хүннү 2024-02-18 202.9.46.94
ОБ-аас “Цасан шуурганд төөрлөө” гэсэн болгоны араас яваад байхаар наад “сумтай гаруу” чинь даварч байна. Тэдэнрүү бүү оч. “Мөнгөтэй нь дуугаа захиалдаг” гэдэг үгийг сана. Төлбөрийн чадвартай нь мөнгөө халааслаад шуурганаар яв. Мөнгөгүй нь гэртэй дулаан сууж бай. Үүнийг тэдэнд бодитоор ойлгуул. Ер нь жаахан хатуухан байхгүй бол наадуул чинь даварлаа.
хүннү 2024-02-18 202.9.46.94
УЦОШГ, УОК-оос цаг агаарын онц аюултай үзэгдэл болох талаар цаг тухай бүр нь анхааруулж хөдөө гадаа хол явахгүй байх талаар мэдээлэл хүргүүлж байна. Гэтэл хувиа бодсон хэнэггүй тэнэг нь хэтэрсэн хүмүүс тэр болгоныг тоохгүй цасан шуурганд явж өч төчнөөн хүн хүч шатхуун техник зарцуулж байна. Тэр бүх зардлыг буруутай хүмүүсээр гаргуул. Татвар төлөгчийн мөнгийг тэнэгүүдэд зарцуулмааргүй байна. ОБГ-ын төсвийг зөв зүйлд зарцуулмаар байна. Ядаж л нэг хүнд галын иж бүрдэл хувцас авч өг л дөө.
иргэн 2024-02-18 103.57.92.13
УОБ-ынхан Анхааруулсаар байхад Шуурганд төөрч, Цасанд сууж байгаа хэнэггүй Нөхдүүдээс гарсан Зардлаа гаргуулж авч байх хэрэгтэй, тэгж байж л Хэнэггүй нөхдүүд юм ойлгоно,