Дубайд дэлхийн хамгийн өндөр цагтай цамхаг барьж байна

Хуучирсан мэдээ: 2024.02.18-нд нийтлэгдсэн

Дубайд дэлхийн хамгийн өндөр цагтай цамхаг барьж байна

Дубайд дэлхийн хамгийн өндөр цагтай цамхаг барьж байна

Дубайн тэнгэрт дахин нэг шинэ дүр төрх нэмэгдэх гэж байна. Тэд "Aeternitas Tower" нэртэй дэлхийн хамгийн өндөр орон сууцны цамхагийг барьж байна. Цамхагийн нээлтийг нэгдүгээр сард хийжээ.

Энэхүү цамхаг нь хамгийн өндөр цагтай цамхаг гэдгээрээ онцлог. Тодруулбал, энэ нь Лондонгийн Биг Бенээс дөрөв дахин өндөр буюу 450 метр өндөртэй. Мөн дэлхийн хамгийн өндөр орон сууцны барилга болох Нью-Йорк хотын "Central Park Tower"-аас ердөө 22 метрээр дутуу.

"Aeternitas Tower" цамхагийг Дубайд төвтэй үл хөдлөх хөрөнгийн "London Gate" компани, Швейцарийн тансаг цаг үйлдвэрлэгч "Франк Мюллер" нар хамтран бүтээж байна. Төслийг 2027 онд оршин суугчдад хүлээлгэж өгнө.

Барилга өндөр учраас цагийг зургаан км-ийн цаанаас ч харах боломжтой. Цагны нүүрний хэмжээ нь 40х30 метр аж.

Цамхагийн орон сууцнууд нь 1-3 өрөө байрнуудтай. Нэг өрөө байрных нь үнэ 435600 ам.доллараас эхэлж байна. Мөн гаднаа тансаг виллатай. Тохьтой биеийн тамирын заал, рашаан сувилал, йогийн студи, усан сан, кино театр, хөгжмийн өрөө, номын сан гэх мэт ч бий.

Дубайд тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгө улам л олширсоор байна. 2023 оны аравдугаар сарын байдлаар тус хотод 51 төсөл дууссан бөгөөд 2030 он гэхэд энэ тоо хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж