Сон Хе Кё сүнс зайлуулагч гэлэнмаагийн дүрд тоглоно

Сон Хе Кё сүнс зайлуулагч гэлэнмаагийн дүрд тоглоно

Сон Хе Кё сүнс зайлуулагч гэлэнмаагийн дүрд тоглоно

Өмнөд Солонгосын нэрт жүжигчин Сон Хе Кё муу ёрын сүнсийг зайлуулагч гэлэнмаагийн дүрээр дэлгэцнээ эргэн ирэх гэж байна. Тэрбээр 10 жилийн дараа анх удаа солонгос кинонд тоглох гэж буй нь энэ. Сон Хе Кё 2014 онд Ган Дун Вонтой хамтран "Миний гялалзсан амьдрал" кинонд тоглосон. Үүнийхээ дараа "The Crossing" нэртэй Хятадын олон ангит кинонд тогложээ.

"Харанхуйн гэлэнмаанууд" гэх уг киног Сонг Квон Хёк Жэ найруулж байна. Дүрүүдэд Сон Хе Кёгоос гадна Жон Ё Бин, Ли Жин Вүк, Ху Жүн Хо нар тоглох аж. Киноны зураг авалт хараахан эхлээгүй байна.

Киноны үйл явдлын тухайд муу ёрын сүнсэнд эзлүүлсэн хүүг аврахаар хичээж буй хүмүүсийн тухай гардаг.

Триллер төрлийн уг кино нь 2015 онд гарсан "The Priests" буюу "Санваартнууд" киноны үргэлжлэл юм. "Санваартнууд" киноны зохиолыг Жан Жэ Хён бичиж, найруулсан бөгөөд тухайн үедээ магтаал, шүүмжлэлийн аль алиныг дагуулсан.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-18 202.21.107.71

Glory гээд солонгос кинонд саяхан тоглоод байсан биз дээ.

Avatar

Нэргүй 2024-02-18 213.87.139.80

Харуулах боломжгүй.

Avatar

Нэргүй 2024-02-18 66.181.178.184

Аймаар дүр бүтээхнээ, хөөрхөн жүжигчин маань. Жүжигчин хүний амьдрал амаргүй юмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж