Казахстанд их хэмжээний метан хийн алдагдал бүртгэгджээ

Казахстанд их хэмжээний метан хийн алдагдал бүртгэгджээ

Казахстанд их хэмжээний метан хийн алдагдал бүртгэгджээ

Казахстанд өнгөрсөн онд их хэмжээний метан хий алдагдсаныг "BBC" агентлаг мэдээлжээ. Тодруулбал, зургаан сар гаруй үргэлжилсэн галын улмаас 127 мянган тонн хий алдагдсан гэсэн тооцоолол гарсан байна.

Метан нь нүүрстөрөгчийн давхар ислээс хамаагүй хүчтэй хүлэмжийн хий юм.

Метан хий “Бузачи нефть” компанийн өрөмдлөгийн цооногоос алдагдсан гэж үзжээ. Гэвч компани үүнийг үгүйсгэж байна.

127 мянган тонн метан хий алдагдсан нь 717 мянга гаруй бензин автомашины ялгаруулалттай тэнцэнэ гэж АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлагийн хүлэмжийн хийн эквивалент тооцоологч хэлжээ. Харин НҮБ-ын Метан ялгаруулалтын олон улсын ажиглалтын төвийн тэргүүн Манфреди Калтагироне хэлэхдээ "Нэвтэрсэн хэмжээ, үргэлжлэх хугацаа нь ер бусын юм" гэжээ.

Болсон явдлыг сөхвөл, 2023 оны зургадугаар сарын 9-нд Казахстаны баруун өмнөд хэсэгт орших Мангистау мужид хайгуулын цооног өрөмдлөгийн үеэр дэлбэрэлт болж, гал түймэр он дуустал тасралтгүй үргэлжилсэн байна. Галыг арванхоёрдугаар сарын 25-нд унтрааж чадсан. Одоогоор цооногийг цементээр битүүмжлэх ажил хийгдэж буй аж.

Энэхүү метан хийн алдагдлыг Францын геоаналитикийн "Кайррос" компани анх судалжээ. Тэдний дүн шинжилгээг Нидерландын Сансар судлалын хүрээлэн болон Испанийн Валенсиагийн Политехникийн их сургууль баталжээ.

Зургаан сарын хугацаанд нийт 115 удаа метаны өндөр концентраци илэрсэн болохыг хиймэл дагууллын мэдээллээр баталгаажуулсан байна. Эндээс үндэслэн 127 мянган тонн метан хий алдагдсан гэсэн дүгнэлтийг гаргасан.

Энэ үйл явдал нь хүний үйл ажиллагаанаас улбаатайгаар метан хий алдагдсан хоёр дахь хамгийн муу үзүүлэлт болж магадгүй юм. Нэг дэх хамгийн муу үзүүлэлт нь 2022 оны есдүгээр сард болсон Хойд урсгал хийн хоолойн дэлбэрэлт юм. Тухайн үед усан доорх дэлбэрэлтийн улмаас агаар мандалд 230 мянган тонн метан хий тархсан гэж дүгнэж байв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-18 213.87.139.80

!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж