Украин цэргүүд Авдийвкаг орхин гарчээ

Хуучирсан мэдээ: 2024.02.18-нд нийтлэгдсэн

Украин цэргүүд Авдийвкаг орхин гарчээ

Украин цэргүүд Авдийвкаг орхин гарчээ

Украины зүүн хэсгийн Авдийвка хотод сүүлийн саруудад хамгийн ширүүн тулаан өрнөж буй. Оросын арми хотыг хяналтдаа авахад ойрхон байгаа талаар АНУ саяхан анхааруулсан. Тэгвэл Украины тал өчигдөр /2024.02.17/ Авдийвкагаас цэргүүдээ эргүүлэн татжээ. Цэргүүдийн амь насыг хамгаалахын тулд ийм шийдвэр гаргасан гэж ерөнхийлөгч Зеленский мэдэгдлээ.

Дайнаас өмнө Авдийвкад 30 мянга орчим хүн амьдарч байсан. Өдгөө тэднээс бараг хүн үлдээгүй бөгөөд хот бүрэн утгаараа сүйрсэн гэхэд болно.

Ийнхүү украин цэргүүд Авдийвкаг орхин гарсан нь Оросын армийн хувьд томоохон амжилт болж байна.

Сүүлийн саруудад зэвсгийн хомсдолоос болоод Украины арми байлдааны талбарт ахиц муутай байгаа аж. Ерөнхийлөгч Зеленский Мюнхенд болсон Аюулгүй байдлын бага хурлын үеэр үг хэлэхдээ барууны орнуудаас дахин тусламж хүсчээ. "Дайн хэзээ дуусах вэ гэж биднээс бүү асуу. Путин яагаад одоо хүртэл дайнаа үргэлжлүүлсээр байгааг та нар өөрсдөөсөө асуу" гэж Зеленский хэлсэн байна.

Украины армийн шинэхэн командлагч Александр Сирський хэлэхдээ "Авдийвкагаас ухарсан нь бүслэлтээс зайлсхийх, цэргүүдийнхээ амь насыг хамгаалах зорилготой. Манай цэргүүд үүргээ нэр төртэй биелүүлж, Оросын шилдэг ангиудыг устгахын тулд чадах бүхнээ хийсэн. Дайсанд хүн хүч, зэвсэг техникийн ихээхэн хохирол учруулсан" гэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
9
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж