Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд энэ сарын 12-нд уулын цасны нурангид дарагдсан иргэний цогцсыг нуранги үүссэн газраас 300 метрийн зайд, дөрвөн метрийн гүнээс өнөөдөр буюу 17-ны 16:05 цагт олжээ.
Эрлийн ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, дэд хурандаа З.Азатаар ахлуулсан Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг, Хилийн 0165 дугаар ангийн 0135 дугаар салбар, Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги, аймгийн Цагдаагийн газрын нийт 70 орчим алба хаагч, гурван эрэлч нохой, 10 орчим тусгай зориулалтын автомашинтайгаар оролцсон байна.
Онцгой байдлын байгууллагад өнөөдрийн 15:00 цагийн байдлаар Ховд аймгийн Алтай, Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Дундговь аймгийн Дэлгэрцогт, Баян-Өлгий аймгийн Булган суманд сураггүй болсон долоон дуудлага бүртгэгдэж, дуудлагын дагуу аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.
Алба хаагчид Ховд аймгийн Алтай суманд өчигдөр буюу 16-нд сураггүй болсон нэг иргэн болон Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд сураггүй иргэнийг эсэн мэнд олсон.
Харин Ховд аймгийн Булган, Үенч, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Түмэнцогт, Баян-Өлгий аймгийн Булган суманд тус бүр таван иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Мөн Завхан аймгийн Отгон, Архангай аймгийн Ихтамир, Говь-Алтай аймгийн Цогт, Есөнбулаг, Булган аймгийн Бүрэгхангай, Баян-Өлгий аймгийн Цэнгэл, Төв аймгийн Лүн суманд бүртгэгдсэн автомашинтайгаа цасанд суусан дуудлагаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид, орон нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран үүрэг гүйцэтгэж байна.
Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Нэргүй 2024-02-17 209.89.240.99
gashuudaj bnaa Hairan saihan zaluu.Um maani badmi him.
zochin 2024-02-17 76.130.42.82
Heleed anhaaruulaad baihad dee
Zocnin 2024-02-17 209.89.240.99
Holdson huniig amiluulsan emcniin turshlagiig heregjuuleed uzwel amilj magadgui shuu. Hairan saihan zaluu. Haramsaltai.Um maani badmi hum
Нэргүй 2024-02-17 213.87.151.1
Харуулах боломжгүй.