Навальныйн араас гашуудсан 100 гаруй жагсагчийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2024.02.17-нд нийтлэгдсэн

Навальныйн араас гашуудсан 100 гаруй жагсагчийг баривчлав

Навальныйн араас гашуудсан 100 гаруй жагсагчийг баривчлав

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг Арктикийн Ик-3 шоронд нас барсныг өчигдөр /2024.02.16/ мэдээлсэн. Өнөөдөр түүний үхлийн талаарх мэдээ дэлхийн хэвлэлүүдийн тэргүүн нүүрийг дүүргэж байна. Гэтэл Оросын телевиз оройн мэдээндээ Навальныйн тухай 28-хан секунд дурсаад өнгөрчээ.

Үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй. Хорих газраас албан ёсоор мэдээлэл өгөхдөө "Навальный алхаж яваад ухаан алдаж унасан. Сэхээн амьдруулах гэж хичээгээд чадаагүй" гэжээ.

Өнөөдөр Орос даяар хотуудад Навальныйн дурсгалыг хүндэтгэн иргэд жагсаж, цуглаж байна. Цагдаа нар 100 гаруй жагсагчийг баривчилсан талаар "BBC" агентлаг мэдээлэв.

Навальныйн араас гашуудагсад зөвхөн Оросоор тогтохгүй дэлхийн бусад улсад ч жагслаа. Берлин, Лондон, Парис, Женев, Нью-Йорк зэрэг хотод олон зуун хүн жагсаж байна. Жагсагчид ихэвчлэн Оросын Элчин сайдын яамны байрны гадаа цуглажээ. Берлин дэх жагсагчид "Путиныг Олон улсын эрүүгийн шүүхэд хүргэ" гэж хашгиран эсэргүүцлээ илэрхийлсэн бол Лондон дах жагсагчид "Навальный бол бидний баатар" гэсэн лоозон барьжээ.

Украины ерөнхийлөгч Зеленский өнөөдөр Мюнхений Аюулгүй байдлын бага хурал дээр үг хэлэхдээ Путиныг "алуурчин" гэж тодорхойлжээ. "Алексей Навальныйн үхлийн дараа Путиныг ОХУ-ын хууль ёсны тэргүүн гэж үзэх нь утгагүй. Тэр бол авлига, хүчирхийллээр эрх мэдлээ хадгалж буй алуурчин" гэж Зеленский хэлэв.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ТэнэглэлТэнэглэл
11
ХарамсалтайХарамсалтай
4
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж