И Кан Ин: Сон Хын Минтэй муудалцаж, гэмтээсэндээ хүлцэл өчив

И Кан Ин: Сон Хын Минтэй муудалцаж, гэмтээсэндээ хүлцэл өчив

И Кан Ин: Сон Хын Минтэй муудалцаж, гэмтээсэндээ хүлцэл өчив

Өмнөд Солонгосын шигшээ багийн гол тамирчид болох И Кан Ин болон Сон Хын Мин нар саяхан болж өнгөрсөн Азийн аваргын хагас шигшээ шатны тоглолтын өмнөх өдөр хоорондоо муудалцаж, эцэст нь Сон Хын Мин хуруундаа бэртэл авчээ. Энэ талаар шигшээ багийн албаныхан нууцлаж байсан ч хэвлэл мэдээллээр хэрэгслээр шуугижээ.

Удалгүй И Кан Ин өөрийн инстаграм хуудаснаа "Намайг Сон Хын Минтэй муудалцсан гэх мэдээ хэвлэлээр гарчээ. Шигшээ багийнхаа дэмжигчдийн урмыг хугаллаа. Намайг уучлаарай. Би үлгэр дуурайлал үзүүлж, ахмад тамирчдынхаа үгийг сонсох ёстой байсан юм. Надад сэтгэл дундуур байгаа олон хүнээс уучлалт гуймаар байна" гэжээ.

Өмнөд Солонгосын хөлбөмбөгийн холбооны мэдээлснээр И Кан Ин болон залуу тоглогчид багаараа хооллож байх үеэр ширээний теннис тоглох гэж эрт гарч явсан гэнэ. Гэвч энэ үйлдэл нь багийн ахлагч Сон Хын Минд таалагдаагүй аж. Угтаа Сон Хын Мин багаараа хоолны ширээний ард ярилцаж, чухал тоглолтын өмнө сэтгэл зүйгээ бэлдэж, багаараа бэлэн байх хэрэгтэй тухай ярих гэж байсан гэнэ. Улмаар И Кан Ин болон Сон Хын Мин хоёр барьцалдаж, тэднийг салгах үеэр Сон хуруундаа бэртэл авчээ.

Азийн аваргын хагас шигшээд Солонгосын шигшээ Йорданд хожигдсон тоглолтод Сон хуруугаа боон тогложээ.

И Кан Ин бол сүүлийн үед Солонгосоос тодорч буй шинэ од. Өдгөө 22 настай түүний хувьд өнгөрсөн зун Францын ПСЖ клубтэй нэгдсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

yndesten | KENI> 2024-02-17 216.38.195.74

gadni demjdegryyger

Avatar

GAY AIMAAR, XAA SAIGYI YANZ BYRUIN UBJTEI , XAALTTAI XANA gadni NARMISAN giyilagchintai 2024-02-17 216.38.195.74

cyytsgaajee, yxjee NEG EZNI XULGAICHID GUILAGCHID KILLER XULGAICHAA. ZAILYUL.

Avatar

Нэргүй 2024-02-17 66.181.188.155

бяруу болоогүй бухын баасаар баана гэж үүнийг хэлдэг юм. манай тамирчдад ч гэсэн тустай

Avatar

Нэргүй 2024-02-17 67.173.67.188

Omhii kimchinuudiig yug ni dagaj salbagnadag bainaa. End bol zugeer l onigor azi sh dee.

Avatar

Нэргүй 2024-02-17 108.28.43.248

chi bol bur hogiin azi ahaha

Avatar

Нэргүй 2024-02-17 213.87.151.1

~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-17 99.63.202.111

ХАА ХОЛ ТЭНД ХОЁР ӨМХИЙ СОЛОНГОС ХЭРЭЛДЭЖ БАЙХ НЬ БИДЭНД ЯМАР ХАМАА БАЙНА АА, АЦНУУДАА

Avatar

Нэргүй 2024-02-17 202.55.188.114

өө манайханд оролцохгүй сэдэв байхгүй шүү дээ…путин зёлёнски гээл хажууд байсан юм шиг л бүлтэрч өгдөг улсад энэ 2 бол бүр ч сэдэв

Avatar

Нэргүй 2024-02-17 66.181.188.48

ямаан омогтойдоо л тэр байхгүй юу .багийн ахлагчийн хаа өөдөөс цор цор гэж байсан хүн нутгийнхаа тэр тусмаа өөрөөсөө дүү гээд томорч байж асуудал үүсгэсэн биз.

Avatar

Нэргүй 2024-02-17 157.245.151.90

хөөрхий

Avatar

Зочин 2024-02-17 202.126.89.35

Одонцорууд хэн нь илүүгээр үзээ юм биз, кимчинүүдийн төрөлх ямаан омог, дээр нь биеэ тоолт нэмэгдэхээр хэцүү ш дээ

Avatar

иргэн 2024-02-17 59.153.112.72

монголд тэдний энд хүрэх тоглогчид байхгүй болохоор мань мэтэд ойлгох юм алга.

Avatar

Нэргүй 2024-02-17 103.212.118.36

Францын нэг сураггүй багийн сэлгээнд суух хэмжээнд очсон бол чи ингэж ярь. Өнөөдөр дунд сургуулийн хөл бөмбөгийн талбайд ч тоглож үзээгүй бол дэлхийн хэмжээний тамирчныг одонцор нтр гэх дэмий биз

Avatar

Нэргүй 2024-02-17 202.55.188.114

ПСЖ том баг шүү дээ…юун Тотенхэм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж