Шигшээ багийн тасалбар дуусч, шагийн үнээр зарагдаж байна

Шигшээ багийн тасалбар дуусч, шагийн үнээр зарагдаж байна

Шигшээ багийн тасалбар дуусч, шагийн үнээр зарагдаж байна

Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг энэ хоёрдугаар сард тун чухал хоёр тоглолтыг хийнэ. Тодруулбал, 2025 оны Азийн аваргын эрхийн төлөө эхлээд хоёрдугаар сарын 22-ны өдөр Хятадын Шиан хотод Хятадын шигшээ багтай тоглох бол хоёрдугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод Гуамын шигшээ багтай тус тус тоглоно. Тэгвэл өчигдөр/2024.02.16/ Монголын шигшээ багийн Гуамтай хийх тоглолтын тасалбар "shoppy" цахим худалдааны платформ дээр худалдаанд гарч, богино хугацаанд зарагдаж дууслаа. Суудлын байршлаасаа шалтгаалж, 50 мянган төгрөгнөөс эхэлсэн билетний үнэ хоёрдагч зах зээл дээр өнөөдрийн байдлаар 100 мянган төгрөгт хүрчээ.

Монголын шигшээ багийн тухайд дараах тамирчид үндсэн бүрэлдэхүүнд сонгогджээ.

  1. Б.Билгүүн /ахлагч/
  2. А.Ананд
  3. М.Өлзий-Орших
  4. А.Азбаяр
  5. А.Тэмүүжин
  6. Г.Ган-Эрдэнэ
  7. О.Энхбаатар
  8. О.Эрдэнэцогт
  9. Н.Батбаяр
  10. Т.Ууганбаяр
  11. А.Энхбаясгалан
  12. О.Оргил

Монголын шигшээ багийн тухайд өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад илүү нуруулаг болсон. Учир нь О.Оргил, Ц.Азбаяр нар будагтай талбайд хүч нэмнэ. Гагцхүү биеийн хөгжлөөр Гуам, Хятадын төвүүдээс дутах магадлалтай. Гэхдээ сайн тал нь цэвэр шидэгч буюу Н.Батбаяраар хүч нэмжээ. Үүнээс гадна эцэст нь О.Эрдэнэцогт Монголын шигшээ багийн төлөө албан ёсны анхны тоглолтдоо оролцоно. Өмнө нь тэрбээр оролцох гэж байсан ч эхний удаад нь тэмцээн хойшилж, дараа нь тэрбээр сарвуундаа бэртэл аван оролцох боломжгүй болсон билээ.

Харин Монголын эсрэг тоглох Гуамын шигшээ баг багагүй өөрчлөлтийг хийж, туршлагатай тоглогчдоор хүчээ зузаатгажээ. Тэдний бүрэлдэхүүнд Көртис Вашингтон гэх 32 настай, 2.08 метр өндөртэй, хүчний довтлогч, төвийн байрлалд тоглодог залуу нэмэгдэв. Америк гаралтай түүний хувьд NCAA-ийн нэгдүгээр дивизоны Өмнөд Калифорниагийн их сургууль, Жоржиа Стэйтийн их сургуульд тус тус суралцаж, хаалт тавидгаараа алдартай байжээ. Мөн NBA-ийн хөгжлийн багийн сонгон шалгаруулалтад орж, Канад, Шинэ Зеаландын лигүүдэд тоглосон туршлагатай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хаха 2024-02-17 202.9.40.133

Санчиргүй манайхан сугарнаа 40 онооны зөрүүтэй хожигдоно.ойрын зуундаа шигшээ багаа харалтгүй хайран мөнгө.

Avatar

sanchir n zailsan ch 2024-02-17 59.153.115.162

bilguun geh gugshin kulkaz bga uchir nemerguild. tsaraigii n haraad l nuguu bag n hojchiishd kkk

Avatar

Нэргүй 2024-02-17 213.87.151.1

~~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

Нэргүй 2024-02-17 66.181.188.48

өглөө эрт хөөрцгөөгөөд монголчууд цаг нь тулаад яаж нүдний булай болдог билээ дээ

Avatar

Нэргүй 2024-02-17 202.21.107.49

Анх удаа Санчиргүй сайхан багийн тоглолт харах боллоо баяртай байна. Сансар шиг заваан амиа багаа алдаг хүн цаашдаа ч сагсан бөмбөгөөс зайлах хэрэгтэй. Монголын Сагсан бөмбөгийн хөгжлийг дэндүү олон жил дарлаа

Avatar

Зочин 2024-02-17 202.126.89.34

Шидэгч гээд байгаа Батбаяр чинь шиддэг хүн биш юм биш үү, мэдээж шидэж бол хэн ч чадна, үр дүнтэй шийддэггүй бол шидэгч биш ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж