Хөвсгөл: Цагаан бургасын давааны зам хаагдсаныг нээв

Хөвсгөл: Цагаан бургасын давааны зам хаагдсаныг нээв

Хөвсгөл: Цагаан бургасын давааны зам хаагдсаныг нээв

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сум, эрчим багийн Цагаанбургасын даваа өчигдөр хаагдаж автомашин зорчих боломжгүй болсон байна гэсэн дуудлагын дагуу "Хөвсгөл АЗЗА" ТӨХК, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын албаны ажилтан албан хаагчид ажиллаж, авто замыг нээжээ. Уг авто зам нь Бүрэнтогтох сумынхны зорчдог гол авто зам аж. Цас ихтэй, салхи шуургатай үеэр эмнэлгийн тусламж хүргэх шаардлага гарахад уг авто зам саадгүй байх ёстой тул албаныхан шуурхай ажиллаж, авто замыг нээжээ.

Монголын баруун хязгаар болох Баян-Өлгий, Ховд зэрэг аймагт энэ сарын 15-наас эхлэн цас орж, цасан болон шороон шуурга шуурч, зарим үед гамшгийн хэмжээнд хүрч салхилж, байгалийн онц аюултай үзэгдэл болсон.

Хөвсгөл аймгийн хувьд өчигдрөөс мөн цас орон салхилжээ. Ингэхдээ Тосонцэнгэл, Их-Уул, Түнэл, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэ зэрэг сумдад хүчтэй салхилсан байна.

Тус аймгийн хувьд өнгөрсөн өвлөөс эхлэн цас ихээр орж, хойд талын сумдад 1 метр давсан хунгар тогтоод буй. Эдгээр сумдад мал бэлчээрлэх боломжгүй болсон тул аймгийн нөөцөд бэлтгэсэн өвс тэжээл, мөн малчид намар бэлтгэсэн хадлан, тэжээлээрээ малаа тэжээн, өвлийг даван хавартай золгожээ. Хаврын сар урт цас мөд хайлахгүй бол малд өгөх өвс тэжээл хүндэрнэ гэж үзэж байна.

Монгол орны нийт нутгаар өнөөдөр ч  цаг агаар тааламжгүй, цасан болон шороон шуургатай байна. Иймд онцын шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байх, цаг агаарын мэдээллийг тогтмол хүлээн авах, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагахыг онцгойлон анхааруулж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-17 213.87.151.1

!!!!!!! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж