“Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөж байна

“Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөж байна

“Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөж байна

Баянзүрх дүүрэгт орших “Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар буюу нэг зуухаар өргөтгөж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард ашиглалтад орох болжээ.

Тус танцын хүчин чадлыг өргөтгөснөөр цагт 116МВт дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг дулааны найдвартай эх үүсвэрээр хангана.

Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллаас хуваалцаж, тус станцын хоёрдугаар шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм байна.

Энэхүү өргөтгөлийг хийхэд Хөгжлийн банкнаас 65.6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээлийг “Амгалан” дулааны станцын олох орлогоос буцаан төлнө.

Барилга угсралтын ажил 2022 оны зургадугаар сард эхэлж байсан бөгөөд ийн төлөвлөсөн хугацаандаа багтан ашиглалтад орох болжээ.

Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хунан индустриал экүйпмент инсталэйшн” ХХК ажиллаж байгаа аж. Тус компани нь өмнө Дулааны гуравдугаар цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм байна.

Монгол Улсын хувьд эрчим хүчний тусгаар тогтнол, бие даасан байдлыг бий болгох нь хамгаас чухал болсон. Энэ агуулгаараа уг төсөл чухал ач холбогдолтой төсөл юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-02-17 202.126.90.109

Ийм боломж байсан юм бол эрчим хүчний сайд өнгөрсөн зун намаржингаа өвлийг давахгүй боллоо гэж сүржигнэхгүй шуурхай хийж байхгүй яасан?

Avatar

Зочин 2024-02-17 76.220.74.140

За 1 ч гэсэн бүтээн байгуулалт ажил хэрэг болж байгаа нь сайн хэрэг. Үнэндээ сансарын 805р ангийн хойд талын айл өрх, албан газрууд дулаан доголдоод халааж дийлэхгүй аймаар хүйтэн өвөлждөг юм. Уг нь энэ хэсэг бараг хотын төв хэсэгт орно ш дээ.

Avatar

Нэргүй 2024-02-17 202.9.40.243

Ёстой ёстой, Аль хэдийн 5 дугаар станцыг барьчихсан байх ёстой……………….Хулгайчдын хорлол ямар их гамшиг, гай түйтгэр тарьж байна вээ Засгийн газар боломжоороо далайцтай сайхан ажлуудыг их байна…….Шүүмжлээд эсэргүүцээд байгаа юмнууд хулгайч хорлогчид, хамсаатууд нь

Avatar

Нэргүй 2024-02-17 172.58.166.226

ХЯТАДААС ЗЭЭЛ АВААД ХЯТАДЫН КОМПАНИААР ХЯТАД ТОНОГ ТОХООРОМЖ УГСРУУЛЖ БАЙЖ ЯМАР АЦНЫ ЧИНЬ ЭРЧИМ ХУЧНИЙ БИЕ ДААСАН БАЙДАЛ ВЭ. МАРГААШ ЭВДЭРЭХЭД НОГОО ОМХИЙ ХЯТАДАА Л ЦАРИАЧЛАНА ШУУ ДЭЭ. БИЧИЖ БАЙГАА ЮМАА ОЙЛГОЖ БАЙНА УУ, АЦ АА

Avatar

Нэргүй 2024-02-17 213.87.151.1

! Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

Avatar

зочин 2024-02-17 66.181.191.146

Хятадгүй юмгүй болох нь дээ. Барьж байгаа нь бас л хятадууд байна. Идэх нь яах вэ яаж өөрсдөө хийдэг болох вэ нөхдөө

Avatar

Нэргүй 2024-02-17 103.57.94.98

ДЦС барих гэсэн муусайн дуракууд болиорой, та нар ! Женко Батлага, 10%-ийн Даваасүрэн нтр гэж Орос ахын тавиул атаманууд та нарыг үнсэн товрог болгого доо !
Ахаасаа цахилгаан зээлээд болоод байхад илүү яах гээд байгаа юн хохь чинь шүү ! Босоо хөхийн Шинжээ та гарыг зодно шүү !

Avatar

Нэргүй 2024-02-17 202.126.89.12

Иймэрхүү чадлын дулааны станц Баянхошуу хавьцаа бариад гэр хороолол дундуур 700-800 ийн шугам татаад төвийн дулаантай холбочиход хувийн хэвшлийнхэн газар чөлөөлөлт, барилга байгууламжийн ажлыг төрийн оролцоогүй гүйцэтгэчихнэ. Ингэж л хөрсний бохирдол, утаанаас салах эхлэл тавигдах юм шдэ. Данх аа. Та нар хэзээ ч чадахгүй. Дэд төв гээд барьчихсан балгасуудыг нь л харчихаарай. Үнэхээр ажил хийж чадахгүй, сураагүй цүнхчид

Avatar

Нэргүй 2024-02-17 103.57.95.109

АН л анх эхлүүлсэн ажил…МАН 5-р цахилгаан станцын ажлыг хийчихнэ гэж битгий хар л даа. 8 жилийн хугацаанд ТЭЦ-3 ын өргөтгөлийн ажлыг ч эхлүүлж чадахгүй байна. Энэ бүхэн Данх,Хотгор шанага хоёртой салшгүй холбоотой.

Avatar

Нэргүй 2024-02-17 202.9.40.243

АН эхлүүлэхгүй яасан юм. Хуйвалдаан хугайн үйл өрнүүлж байхаар

Avatar

Нэргүй 2024-02-17 139.5.218.102

Сонгуулийн дараа гарч ирэх нам 5 ДЦС аа эхэлж Багануурын ДЦС аа хурдан дуусгаж ОХУ н хараат байдлаас гарах хэрэгтэй

Avatar

Нэргүй 2024-02-17 66.181.179.42

Мөн орлого олж төлөх байхдаа. өр л нэмж бн. МАНгар хулгай нар ч биднийгээ дуусгаж бн даа. сонгуулийн цавчаа.

Avatar

Нэргүй 2024-02-17 66.181.191.219

зөвхөн дулаанаар болсон юм уу. Анх эхлэхдээ цахилгаанаар 50 мгв гэсэн биш үү….

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж