“Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөж байна

Хуучирсан мэдээ: 2024.02.17-нд нийтлэгдсэн

“Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөж байна

“Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар өргөтгөж байна

Баянзүрх дүүрэгт орших “Амгалан” дулааны станцын хүчин чадлыг 116МВт-аар буюу нэг зуухаар өргөтгөж байгаа бөгөөд ирэх тавдугаар сард ашиглалтад орох болжээ.

Тус танцын хүчин чадлыг өргөтгөснөөр цагт 116МВт дулааны эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж, Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь амьдардаг Баянзүрх дүүрэг болон Улиастай орчмыг дулааны найдвартай эх үүсвэрээр хангана.

Мөн Улаанбаатар хотын дулаан хангамжийн 31 хувийг хангадаг Дулааны III цахилгаан станцын ачааллаас хуваалцаж, тус станцын хоёрдугаар шатны өргөтгөлийн ажлыг эхлүүлэх боломж бүрдэх юм байна.

Энэхүү өргөтгөлийг хийхэд Хөгжлийн банкнаас 65.6 тэрбум төгрөгийн зээл авчээ. Зээлийг “Амгалан” дулааны станцын олох орлогоос буцаан төлнө.

Барилга угсралтын ажил 2022 оны зургадугаар сард эхэлж байсан бөгөөд ийн төлөвлөсөн хугацаандаа багтан ашиглалтад орох болжээ.

Барилга угсралтын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Хунан индустриал экүйпмент инсталэйшн” ХХК ажиллаж байгаа аж. Тус компани нь өмнө Дулааны гуравдугаар цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөл, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 МВт-ын өргөтгөлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн юм байна.

Монгол Улсын хувьд эрчим хүчний тусгаар тогтнол, бие даасан байдлыг бий болгох нь хамгаас чухал болсон. Энэ агуулгаараа уг төсөл чухал ач холбогдолтой төсөл юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж