Ираны хэвлэл Жоржина Родригесийн зургийг өөрчлөн засчээ

Ираны хэвлэл Жоржина Родригесийн зургийг өөрчлөн засчээ

Ираны хэвлэл Жоржина Родригесийн зургийг өөрчлөн засчээ

Хөлбөмбөгчин Кристиано Роналдо саяхан 39 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Тэрбээр төрсөн өдрөөрөө гэр бүлийнхэнтэйгээ авхуулсан зургаа инстаграмд нийтэлсэн байна. 621 сая дагагчтай инстаграм хуудсандаа зураг нийтэлсний дараахан дэлхий даяарх шар хэвлэлүүд мэдээ бичиж, зургийг нь түгээж эхэлжээ.

Уг зурагт түүний найз бүсгүй Жоржина Родригес биеийн галбир тодотгосон хар даашинз өмссөн харагдана. Гэтэл Ираны "Хамшахри" хэвлэл уг зургийг нийтлэхдээ Жоржина Родригесийн өгзөг тус хэсэгт засвар хийж, өөрчилсөн байжээ.

Родригес үүнд маш их бухимдсан аж. Эх сурвалж мэдээлэхдээ "Тэр биеэ хөгжүүлэх гэж маш их хөдөлмөрлөсөн, энэ биеэрээ бахархдаг. Эмэгтэйчүүдийг харах өнцөг энэ дэлхийн зарим хэсэг гажуудсан байгааг эл үйл явдал харуулж байна. Энэ чинь зүгээр л нэг өгзөг шүү дээ" гэсэн байна.

Инстаграмдаа 57 сая дагагчтай Родригес сүүлийн үед бие галбираа байнга гайхуулах болсон. Гэхдээ Роналдо Саудын Арабын хөлбөмбөгийн "Аль Насср" багт шилжсэний дараа "Усыг нь уувал ёсыг нь дага" гэгчээр Родригес ч хувцаслалтдаа цензуртай хандах болжээ.

Саудын Арабын нэгэн адил Иран улс эмэгтэйчүүдийн юу өмсөж, зүүхийг хянадаг дарангуйлагч дэглэмтэй. Тус улсын эмэгтэйчүүд гивлүүр зүүж, гар, нүүрээ л ил гаргасан битүү, сул хувцас өмсөх ёстой байдаг. Эмэгтэйчүүд энэ дүрмийг зөрчсөн тохиолдолд 10 хүртэл жилийн хорих ял авдаг аж. Энэхүү харгис хуулиас харахад Жоржина Родригесийн төгс бие Ираны дэглэмд зохицоогүй бололтой.

Родригесийн зургийг өөрчилсөн тухай олны танилууд ч байр сууриа илэрхийлж байна. Тухайлбал, британи-иран жүжигчин Омид Жалили "Эмэгтэйчүүдийн дүр төрхийг гутаах байдлаар хүндэтгэлгүй хандаж байгаа нь цаагуураа маш их зүйлийг хэлж байна" гэв. Харин Бельгийн парламентын гишүүн Дарьяа Сафай хэлэхдээ "Исламын шашинтнууд эмэгтэйчүүдийг ингэж л харж байна" гэжээ.

Эх сурвалж: DAILY MAIL

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-02-17 66.181.160.54

Иран ч яамай байнаа , Удахгүй Ороz ийм болно …Кадыров ерөнхийлөгч болхоор…

Avatar

Нэргүй 2024-02-17 202.70.37.178

ene xend xamaatai medee umbee newsiihaan

Avatar

Нэргүй 2024-02-17 213.87.151.1

~~~~ Халуун охид таныг хүлээж байна – – – – https://ok.me/AaFF1

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж